Гар аргаар ашигт малтмал олборлох хуулийн төслийг буцаав (2005.12.07)
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчны байнгын хорооны хуралдаанаар Гар аргаар ашигт малтмал олборлох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ хуулийн төсөл өмнөх парламентын үед өргөн баригдсан бөгөөд тэр үеэс хойш олон юм өөрчлөгдөж, орчин үетэйгээ нийцэхээ байсан гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Иймээс хуулийн төслийг санаачилагчид нь буцааж, дахин оруулж ирэхийг Засгийн газарт даалгахаар болсон ажээ. Хуулийг УИХ-ын гишүүн асан Л.Цэрэнжав санаачилсан бөгөөд тэрбээр одоо хууль санаачлах эрхгүй болсон учир ийн шийдсэн байна.