Айвенхоу майнзын урилгыг зургаан гишүүн хүлээж авчээ (2005.12.13)

A- A A+
Айвенхоу майнзын  урилгыг зургаан гишүүн хүлээж авчээ (2005.12.13)

Айвенхоу майнзын  урилгыг зургаан гишүүн хүлээж авчээ (2005.12.13)

Өдрийн сонинд мэдээлснээр /¹298/ УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Б.Мөнхтуяа, А.Бакей, Б.Жаргалсайхан, Ж.Батхуяг, Р.Эрдэнэбүрэн нар Оюу толгой явсан ажээ. Олборлох салбарт төрийн оролцоо 51 хувьтай байх ёстой хэмээн хатуу үзэл бодол илэрхийлдэг Б.Жаргалсайхан гишүүний санаа бодол аялалын дараа өөрчлөгдсөн эсэх талаарх тус сонины сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа, юу ч өөрчлөгдөөгүй хэмээн мэдэгджээ. Айвенхоу майнзын  урилгыг хүлээж авах нь ёсзүйгээ зөрчсөн эсэх тухайд  УИх-ын гишүүд бодит байдалтай танилцах учиртай гэж Б.Жаргалсайхан тайлбарласан аж.

УИХ-ын гишүүн З.Энхболд улс орны эрх ашгийг хөндсөн ийм асуудлаар Америкийн байнгын хорооны нээлттэй хурлын зарчмыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн саналыг УИх-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад гаргасан бөгөөд энэ дагуу  “Байнгын хорооны нээлттэй сонсгол хийх журам” боловсруулж байгаа гэж тус сонинд мэдээлжээ.  Эрх ашиг нь хөндөгдөж магадгүй бүх хүний саналыг авах боломжийг нээлттэй хурал олгодог ажээ.