Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. (2005.12.19)

A- A A+

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Ц.Нямдоржид өргөн барьсан байна. УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр энэ хуулийн төсөл нь уул уурхайн салбарын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн одоо үйлчилж буй үндсэн үзэл баримтлалыг хэвээр хадгалж, практик амьдралтай зөрчилдөж буй харилцааг өөрчлөн шинэчлэх, лицензийн ил тод, шударга, хөнгөн шуурхай байдлыг хангах, аливаа маргаан шударга бус үйлдлээс сэргийлсэн тогтолцоог бүрдүүлэх, лицензийн арилжааг татварын тогтолцоонд оруулж далд наймааг зогсоох, эдийн засаг, санхүүгийн механизмыг бий болгох, лиценз авсан талбайдаа геологи, хайгуулын ажил хийх, олборлолт явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээх хариуцлагыг эрс дээшлүүлэх, лиценз эзэмшигч, нутгийн захиргааны байгууллагын хоорондын харилцааг боловсронгуй болгох, нутгийн захиргааны байгууллагын эрх үүргийг дээшлүүлэх, ашигт малтмалын орлого хураамжийн зохих хэсгийг орон нутагт төвлөрүүлэх зэрэг зарчмууд дээр тулгуурласан ажээ.