МАХН 60:16 хувилбараар бусад намтай зөвшилцөнө (2005.12.20)
УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төслийн сонгуулийг ямар хувилбараар явуулах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр, тус нам сонгуулийг холимог системээр явуулах, чингэхдээ 60:16 буюу мажоритар систем давамгайлсан хувилбарыг байж болох юм гэсэн санал дэвшүулж, парламентад суудалтай бусад намтай зөвшилцөхөөр болсон байна.