Сонгуулийн хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэж дуусчээ (2005.12.22)

A- A A+
Сонгуулийн хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэж дуусчээ (2005.12.22)

Сонгуулийн хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэж дуусчээ (2005.12.22)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар хэлэлцэх явцад гишүүдээс 140 гаруй санал гаргасан аж. Эдгээр саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дуусгалаа гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. Тус сонинд тэмдэглэснээр бол аливаа нэг хуулийн төслийг хэлэлцэх явцад түүнийг сайжруулах, боловсруулахын тулд гишүүдээс 50 хүртэл санал гаргасан тохиолдол ер нь их ховор хэмээн энэ хурлын үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдсэн байна. Төслийг хэлэлцэх явцад улстөрчдийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудал байсан. Нэг гол асуудал бол сонгуулийн тогтолцоо тухай юм. Хамгийн сүүлд буюу хоёр хоногийн өмнө МАХН-ын бүлэг 60:16 буюу мажоритар давамгайлсан  холимог тогтолцоог санал болгосон бөгөөд саналыг дэмжих эсэх талаар аар санал хураахад 18 гишүүний 12 нь дэмжсэн гэж тус сонинд мэдээлсэн хэдий ч энэ асуудлаар намуудын дарга нар дахин зөвшилцөхөөр болсон аж.

Ер нь бол МАХН-ын бүлгийн энэ саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, С.Оюун, М.Энхсайхан нар эрс эсэргүүцсэн аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар 51:25 гэсэн тогтолцоотой байвал сонгуулийн дүн гарахад эрх баригчаас өөр улстөрийн хүчин УИХ-д бүлэг байгуулах боломжтой болно гэж үзжээ. Харин ч УИХ-ын гишүүн М.Энхсайхан үүнийг Үндсэн хууль хэрэг болно хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр зөвшилцөж байна гээд Үндсэн хууль зөрчсөн заалт хуульд оруулж болохгүй гэж үзэж байна. Э.Бат-Үүлийн хувьд тэр ч байтугай хуучин сонгуулийн тогтолцоо  буюу можаритори системээ хэвээр хадгалах талаар байр сууриа илэрхийлжээ. 

“Өдрийн сонин” энэ хурлын талаар мэдээлэхдээ УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг хэлэлцэхдээ аль болох хориглосон заалтуудыг буцаах бодолтой байгаа нь мэдрэгдэж байлаа гэжээ. Тухайлбал хуулийн төсөл дэх  нэр дэвшигчийг хасах тухайд холбогдсон заалтуудаас  жийрхэж болж л өгвөл хасах гээд байв гэж тус сонинд дүгнэжээ. УИХ-ын гишүүн С.Оюун "Хувийн телевизээр төлбөртөй нэвтрүүлэг явуулбал бүх нэвтрүүлэг явуулах цагийн 10 хувиас хэтрүүлэхгүй,  хэрэв төлбөргүй бол бүх нэр дэвшигчдэд адил нөхцөл олгох" гэсэн санал оруулж байнгын хорооны гишүүд дэмжсэн гэж тус сонинд мэдээлсэн байна.