УИХ-ын сонгуулийн хууль батлагджээ (2006.01.02)
Парламент Сонгуулийн хуулийг шинэ оны өмнөхөн баталж, УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор 76 мандаттай буюу мажоритар системээр явуулахаар шийдвэрлэсэн байна. Чингэхдээ УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулах тал дээр гурван удаа санал хураалгасан ажээ. Эхний удаа сонгуулийн 60:16 гэсэн холимог хувилбараар санал хураалгахад нийт 49 гишүүн татгалзаж, Ц.Нямдорж, С.Батболд, Л.Гүндалай нар зөвшөөрсөн байна. Дараа нь 51:25 гэсэн мөн л холимог хувилбар дээр санал хураахад 35 гишүүн татгалзаж, 18 гишүүн зөвшөөрсөн байна. Хамгийн сүүлд томсгосон тойрог бүхий 76 мандаттай хувилбараар санал хураахад 35 гишүүн дэмжиж, 18 гишүүн татгалзжээ. Санал хураалтад 48 гишvvн оролцож, 68.8 хувь нь энэ системээр УИХ-ын сонгуулийг явуулах нь зvйтэй гэж vзсэн ажээ. Өмнө нь сонгуулийн энэ системээр 1992 оны УИХ-ын сонгуулийг явуулж байсан юм.