Алт олборлолт өсчээ (2005.01.06)
Монгол банкны мэдээлснээр, алт олборлодог 133 аж ахуйн нэгж, байгууллага болон 800 гаруй иргэн 2005 онд Монголбанкинд 15232.9 кг алт олборлон худалдсан нь өмнөх онтой харьцуулбал 2337.8 кг-аар өссөн байна. Ингэснээр улсын валютын нийт нөөц 333.1 сая ам.доллар болж, 2004 онтой харьцуулбал 125.4 сая ам.доллар, 2003 оны эцэст их өрийг төлсний дараа байсан нөөцөөс 129.7 сая ам.доллараар илүү гарчээ
“Бороо гоулд” компанийн 10 орчим тонн алт олборлосныг тооцвол өнгөрсөн онд Монгол Улсын олборлосон алтны хэмжээ 25.2 тонн болсон нь 2004 оны үзүүлэлттэй харьцуулахад даруй 6.1 тонноор илүү байгаа аж. 2005 онд алт олборлолтын хэмжээгээр “Алтан Дорнод Монгол”, “Гачуурт”, “Шижир алт”, “Тосон алт”, “Монгол газар”, “Эрдэс холдинг”, “Жамп”, “Монголросцветметалл” нэгдэл зэрэг аж ахуйн нэгж тэргүүлжээ. Хувь хүмүүсийн тушаасан алтны хэмжээ 1705.2 кг болсон нь 2004 оныхоос 1648.4 кг-аар илүү гарсан бөгөөд хувь хүний тушаасан алтны хэмжээ 1991 онд улсын хэмжээнд олборлосон нийт алтнаас хоёр дахин их байна.