Лиценз Ажиглагч #5: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдал, 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөр (2008-07-08)

A- A A+
Лиценз Ажиглагч #5: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдал, 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөр (2008-07-08)

Лиценз Ажиглагч #5: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдал, 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөр

2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форум

Уул уурхайн салбарт нийт 4644 лиценз хүчинтэй байна. Эдгээр лицензийн төрөл, хамрах талбай, эзэмшигч, олгогдсон аймаг, сум зэрэг олон мэдээллийг Лиценз Ажиглагчийн энэ дугаарт толилуулж байна. Лицензийн бүртгэлийн өгөгдлийн сангаа бидэнд гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт талархал илэрхийлье.

2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Монгол улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 4644 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Зарим лиценз олон сумын нутаг дэвсгэрийг дамнан хамардаг ба ийм лицензийг хамарсан сумын тоогоор бүртгэж авсан нь 5551 лиценз болж байна. 2007 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 5273 тусдаа сумын талбайг хамарсан 4361 лиценз хүчинтэй байсантай харьцуулахад лицензийн тоо хагас жилийн дотор 283-аар нэмэгдсэн байна.

4644 лицензийн 22.8 хувь буюу 1060 нь ашиглалтын, үлдсэн 3584 нь хайгуулын лиценз байна. Ашиглалтын лиценз сүүлийн хагас жилийн дотор 1016-аас 44 нэгжээр нэмэгдсэн байна. Нийт 43.81 сая га талбай лицензэд олгогдсон байгаа нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 28 орчим хувьтай тэнцэх юм.

Эдгээр лицензийг аль аймгуудад олгогдсоноор нь Хүснэгт 1-д үзүүлэв (Улаанбаатар хотыг оруулав). Хамгийн их лицензтэй аймгаар Төв, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь шалгарч байгаа бол хамгийн цөөн лицензтэй аймагт Говьсүмбэр, Орхон хоёрыг тооцохоор байна. Говь-Алтай аймагт нэг ашиглалтын лицензэд 16 хайгуулын лиценз ногдож байгаа нь хайгуулын лиценз, ашиглалтын лицензийн хамгийн өндөр зөрүү болж байна. Харин дунджаар энэ тоо 5-тай тэнцэж байгаа ба Улаанбаатар хотод 2 ашиглалтын лиценз тутамд 1 хайгуулын лиценз ногдож байгаа нь ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа илүү цорын ганц газар юм. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 122 ашиглалтын лиценз олгогдсон нь Төв, Сэлэнгэ аймгийн дараа орж байгаа нь анхаарал татаж байна.

Хүснэгт 1 . Хүчинтэй лицензийн тоо, аймгаар

Аймаг

Лицензийн төрөл

Нийт

 

Ашиглалтын

Хайгуулын

 

Төв

174

362

536

Дорноговь

84

450

534

Сэлэнгэ

150

289

439

Өмнөговь

40

381

421

Хэнтий

70

256

326

Баянхонгор

56

189

245

Дорнод

40

201

241

Дундговь

35

179

214

Говь-Алтай

12

193

205

Сүхбаатар

25

167

192

Улаанбаатар

122

61

183

Увс

36

121

157

Булган

46

110

156

Ховд

17

130

147

Дархан-Уул

59

62

121

Хөвсгөл

15

95

110

Өвөрхангай

27

74

101

Баян-Өлгий

16

84

100

Архангай

21

69

90

Завхан

4

86

90

Говьсүмбэр

4

16

20

Орхон

7

9

16

Нийт

1060

3584

4644

Харин лицензээр олгогдсон талбайг засаг захиргааны нэгжээр харьцуулан үзэхэд Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд бусдаасаа нилээд онцгой байгааг Хүснэгт 2-оос харж болно. 

Хүснэгт 2 . Лицензийн талбай, аймгаар
 


Улс

Лицензийн төрөл

Нийт (га)

Ашиглалтын

Хайгуулын

Өмнөговь

      168,997

        9,279,120

        9,448,117

Дорноговь

       42,555

        6,864,007

        6,906,562

Говь-Алтай

            949

        5,268,057

        5,269,006

Дорнод

       10,062

        2,378,835

        2,388,897

Дундговь

         5,707

        2,382,930

        2,388,637

Сүхбаатар

         2,242

        2,363,281

        2,365,523

Ховд

         5,077

        2,193,690

        2,198,767

Баянхонгор

       12,168

        1,917,746

        1,929,913

Булган

       15,451

        1,447,398

        1,462,849

Төв

       49,140

        1,181,574

        1,230,714

Хэнтий

       12,671

        1,217,906

        1,230,577

Завхан

         6,693

        1,109,202

        1,115,895

Өвөрхангай

       12,302

        1,072,885

        1,085,187

Архангай

         8,707

          908,809

          917,516

Сэлэнгэ

       28,207

          876,967

          905,174

Увс

         4,823

          896,678

          901,501

Хөвсгөл

         1,421

          895,545

          896,966

Баян-Өлгий

         4,136

          852,138

          856,274

Говьсүмбэр

         4,470

          186,473

          190,943

Орхон

         2,685

            47,179

            49,864

Дархан-Уул

         7,026

            40,457

            47,483

Улаанбаатар

         9,760

            15,029

            24,789

Нийт

      415,248

      43,395,907

      43,811,155

Ашиглалтын лиценз

Нийт 1060 ашиглалтын лиценз өнөөдөр хүчинтэй байна.

Ашиглалтын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүдийг Хүснэгт 3-т танилцуулав.

Хүснэгт 3 . Ашиглалтын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Тоо

Байрлал

Лицензийн тоо

нэгж

1060

 

Лицензийн дундаж талбай

га

377

 

Хамгийн их талбайтай лиценз

га

37350

Өмнөговь

Хамгийн бага талбайтай лиценз

га

0.2

Улаанбаатар

Хамгийн их лицензтэй аймаг

нэгж

174

Төв

Хамгийн цөөн лицензтэй аймаг

нэгж

4

Завхан, Говьсүмбэр

1060 ашиглалтын лицензийн 462 буюу 44 хувь нь алтны ашиглалтын лиценз байна. Түүнчлэн барилгын материал, нүүрс, жонш, төмөр зэргийн лиценз давамгайлж байгааг Зураг 1-ээс харж болно.

Зураг 1. Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр

Хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй томоохон компаниудын жагсаалтыг Хүснэгт 4-т үзүүллээ. Эдгээрээс нүүрсний компаниуд томоохон талбайд ашиглалт явуулах нь зонхилж байгааг харж болно.

Хүснэгт 4 . Хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй 10 компани

Компанийн нэр

Ашигт малтмалын төрөл

Лицензийн талбай
(га-гаар)

Броад

нүүрс

37350

Энержиресурс

нүүрс

24532

Оуяашиёоу

нүүрс

18858

Минералплас

жонш

18792

Моринлуу

нүүрс

18662

Саусгоби сэндс

нүүрс

9308

Айвенхоу майнз монголия инк

зэс

9046

Баян айраг эксплорэйшн

алт

6102

Монголросцветмет

алт

121

 

вольфрам

3510

 

жонш

371

 

мөнгө

37

 

нүүрс

13

 

холимог металл

621

Багануур

нүүрс

4770

Нийт талбай

 

37350

Нийлбэр дүнгээрээ хамгийн том талбай бүхий ашиглалтын лиценз эзэмшиж буй дотоодын компаниудыг жагсаавал Энержиресурс, Гацуурт компаниуд шалгарч байна. 

Хүснэгт 5. Хамгийн том талбай бүхий ашиглалтын лиценз эзэмшиж буй дотоодын компаниуд

Компанийн нэр

Лицензийн талбай (га)

Энержиресурс

71,482

Гацуурт

12,447

Монголын алт МАК

5,782

Багануур

4,783

Эрдэнэс МГЛ

4,293

МОЭНКО

2,655

Жамп

2,595

Хосхас

2,069

Шарын гол

1,884

Заамарын их алт

1,727

Кайнар

1,567

Монполимет

1,532

Харин хамгийн олон алтны ашиглалтын лицензтэй дотоодын компаниудыг жагсаавал Гацуурт компани 24, Жамп компани 17 лиценз эзэмшиж байгаагаараа тэргүүлж байна. Бусад хамгийн олон лиценз эзэмшдэг дотоодын алтны компаниудыг Хүснэгт 6-аас сонирхоно уу. Сүүлийн хагас жилд Эрэл, Бүүргэнт компанийн алтны лицензийн тоо тус бүр 3-аар цөөрсөнийг анзаарч болох байна.

Хүснэгт 6 . Алтны хамгийн олон ашиглалтын лицензтэй дотоодын компаниуд

Компанийн нэр

Лицензийн тоо

2008 оны 5 сард

2007 оны 11 сард

Гацуурт

24

24

Жамп

17

17

Дацантрейд

10

10

Бүүргэнт

7

10

Монголгазар

5

5

Хосхас

5

6

Монгол-Алт

3

4

Эрдэсхолдинг

4

4

Эрхэсмайнинг

4

4

Эрэл

1

4

Дүн

80

87

Нийт алтны лицензид эзлэх хувь

17%

19%

Алт олборлолт хамгийн ихээр явагдаж байгаа аймгуудад Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дархан-Уул аймгууд орохоор байна. Эдгээр аймагт хамгийн олон тооны алтны ашиглалтын лиценз олгогдсон байгааг Хүснэгт 7-д үзүүлэв. Сэлэнгэ аймагт нийт алтны ашиглалтын лицензийн 28 орчим хувь, Төв аймагт 21 хувь нь хүчинтэй байна.

 Хүснэгт 7 . Хамгийн олон алтны ашиглалтын лиценз бүхий аймгууд

Аймгийн нэр

 

Лицензийн тоо

Өөрчлөлт

2008 оны 5 сард

2007 оны 11 сард

Сэлэнгэ

128

136

-8

Төв

98

96

2

Баянхонгор

51

52

-1

Дархан-Уул

36

35

1

Булган

35

28

7

Өвөрхангай

25

23

2

Хэнтий

17

18

-1

Дорнод

17

17

0

Архангай

14

15

-1

Увс

14

12

2

Нийт

435

432

3

Харин ашигт малтмалын ашиглалт хамгийн их хэмжээнд явагдаж байгаа сумдыг Хүснэгт 8-д үзүүлсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд 127,764 га талбайг ашиглалтын лицензэд олгосон нь бусад сумдаас даруй 6 дахин их байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь үндсэндээ Таван Толгойн нүүрсний орд газарт ашиглалтын лиценз олгосонтой холбоотой ба Энержиресурс, Дайцуки, Таван Толгойн нүүрсний уурхай, Моринлуу, Броад зэрэг компаниудын лицензийн талбай юм. Харин 2007 оны 11 сарын байдалтай харьцуулахад Дорноговь аймгийн Өргөн суманд ашиглалтын лицензийн талбай эрс нэмэгдсэн нь Хятадын Оуяашиёоу компанид Хар Тал гэх газар нүүрсний лиценз олгосонтой холбоотой байна.

Хүснэгт 8 . Хамгийн их талбай ашиглалтын лицензэд олгогдсон сумд

Сум

Аймаг

Талбай (га)

2007 оны
11 сард (га)

Өөрчлөлт (га)

Цогтцэций

Өмнөговь

127,764

127,764

0

Баянцагаан

Төв

19,776

20,096

-320

Өргөн

Дорноговь

19,715

674

19,041

Заамар

Төв

15,786

12,468

3,318

Ханбогд

Өмнөговь

14,965

14,941

24

Ерөө

Сэлэнгэ

10,863

11,355

-492

Гурвантэс

Өмнөговь

10,600

10,600

0

Бүрэгхангай

Булган

10,195

9,774

421

Хайгуулын лиценз

Нийт 3584 хайгуулын лиценз хүчинтэй байгааг задлан авч үзье.

Хайгуулын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүдийг Хүснэгт 9-д үзүүлэв. 

Хүснэгт 9 . Хайгуулын лицензтэй холбоотой зарим үзүүлэлт

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Тоо

Байрлал

Лицензийн тоо

нэгж

3584

 

Лицензийн дундаж талбай

га

10045

 

Хамгийн их талбайтай лиценз

га

398781

Баянхонгор

Хамгийн бага талбайтай лиценз

га

1.6

Баянхонгор

Хамгийн их лицензтэй аймаг

нэгж

450

Дорноговь

Хамгийн цөөн лицензтэй аймаг

нэгж

9

Орхон

Хайгуулын лиценз нь томоохон талбай бүхий газар нутагт олгогддог. Нийт 43,8 сая га талбайд лиценз олгогдсоны 43,4 сая га нь хайгуулын лицензийн талбайн хэмжээ юм. Хамгийн том талбай бүхий лицензийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газар 5.2 сая га талбайг хамрах 55 лицензийг өөртөө хадгалсан байдалтай байна. Хамгийн том талбайд хайгуулын лиценз эзэмшиж буй компаниудыг Айвенхоу Майнз, Гобикоул энд энержи зэрэг компаниуд 2 сая гаруй га талбайтайгаар тэргүүлж байна. Энэ хоёр компанийн лицензийн нийлбэр талбайн хэмжээ нь Сэлэнгэ аймгийн газар нутгаас бага зэрэг том юм.

Хүснэгт 10. Хамгийн том талбайд хайгуулын лиценз эзэмшиж буй компаниуд

Компанийн нэр

Лицензийн талбай (га)

Айвенхоу майнз монголия инк

2,299,743

Гобикоул энд энержи

2,037,971

Зараяа холдингс

1,851,320

Саусгоби сэндс

1,425,782

Тефис майнинг

1,212,728

Азиагоулд монголиа

1,001,131

Бату майнинг монгол

785,791

Эм Би Жи Эйч Эл

756,116

Гурвансайхан

684,058

Булгангоулд

672,281

Риотинто монголиа

670,627

 
Харин хамгийн том талбайд лиценз эзэмшиж буй дотоодын компаниудыг жагсаавал Булгангоулд, Содгазар гэгч компаниуд шалгарч байгааг Хүснэгт 11-т үзүүлэв.

Хүснэгт 11 . Хамгийн том талбайд лиценз эзэмшиж буй дотоодын компаниуд

Компанийн нэр

Лицензийн талбай (га)

Булгангоулд

672,281

Содгазар

548,927

Могол интэрнэшнл

312,864

Илчит-Эрдэс

294,256

Аргатбүл

291,179

Роллингхиллс ресорсис

284,814

ЗБАА

263,427

Оргилговь

248,508

Адамасмаунтин

245,724

Юнайтедголд

222,480

Хамгийн их талбайд хайгуулын лиценз олгогдсон сумдаар Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Улаанбадрах сум шалгарч байна. Ер нь хамгийн их талбайд лиценз олгогдсон эхний 10 сум бүгд говийн бүс нутгийнх ба 6 нь Өмнөговь, 3 нь Дорноговь аймгийн сумд байгаа нь анхаарал татаж байна.  

Хүснэгт 12. Хамгийн их талбай хайгуулын лицензэд олгогдсон сумд

Сум

Аймаг

Талбай (га)

Ханбогд

Өмнөговь

     1,215,365

Улаанбадрах

Дорноговь

     1,141,249

Гурвантэс

Өмнөговь

     1,070,602

Номгон

Өмнөговь

     1,045,199

Алтай

Говь-Алтай

     1,041,789

Манлай

Өмнөговь

       954,472

Хатанбулаг

Дорноговь

       907,469

Мандах

Дорноговь

       902,694

Ноён

Өмнөговь

       840,916

Ханхонгор

Өмнөговь

       813,350

Улс орон

Харин гадаадын ямар улс орны компаниуд Монголын уул уурхайн салбарт хамгийн идэвхтэй ажиллаж байгааг авч үзье. Нийтдээ 30 орны компаниуд Монгол улсад ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаагийн хамгийн их буюу 3092 лицензийг Монгол улсад бүртгэлтэй компаниуд эзэмшиж байна. Энэ нь нийт лицензийн 2/3 юм. Харин ямар улс оронд бүртгэлтэй гадаад компаниуд хамгийн олон тооны лиценз эзэмшиж байгааг Хүснэгт 13-д үзүүлэв. Эдгээр орнуудаас хамгийн олон тооны лицензийг Хятад, Их Британийн Виржинийн арал, ОХУ зэрэгт бүртгэлтэй компаниуд эзэмшиж байгааг уг хүснэгтээс харж болно. Лицензийн 12 орчим хувь нь санхүүгийн “диваажин” гэгддэг гол төлөв арал улсад бүртгэлтэй компаниудын мэдэлд байгаа нь анхаарал татаж байна.  

Хүснэгт 13 . Хамгийн олон лиценз эзэмшиж буй гадаад компаниудын харъяалал

Улс

Лицензийн төрөл

Нийт

Ашиглалтын

Хайгуулын

Хятад

133

322

455

Их Британийн Виржин

16

317

333

Орос

85

71

156

Багами

15

88

103

Өмнөд Солонгос

15

54

69

Кеймений арлууд

8

49

57

Канад

9

47

56

Япон

11

40

51

Австрали

2

45

47

Бермудын арал

6

25

31

Нийт лицензийн хамрах талбай 43.8 сая га байгааг дээр дурьдсан. Энэ талбайн 49.3 хувь Монголд бүртгэлтэй компаниудын лицензэд хамарч байна. Үлдсэн хэсгийг гадаадын компаниуд эзэмшиж байгаа ба хамгийн их талбайг хамарсан лицензийг эзэмшигч улс орнуудыг Нийт талбайн 27 орчим хувийг санхүүгийн “диваажин” улсад бүртгэлтэй компаниуд эзэмшиж байна.

Хүснэгт 14. Хамгийн их талбай бүхий лиценз эзэмшигч гадаад компаниудын харъяалал

Улс

Лицензийн төрөл

Нийт талбай (га)

Ашиглалтын

Хайгуулын

Их Британийн Виржин

       43,096

      9,687,026

      9,730,122

Хятад

      117,455

      3,427,690

      3,545,144

Багами

         6,535

      1,230,427

      1,236,962

Өмнөд Солонгос

         2,006

      1,140,390

      1,142,396

Австрали

            284

        853,721

        854,005

Канад

            916

        838,353

        839,269

Орос

       42,632

        716,042

        758,674

Их Британи

            835

        691,432

        692,267

Лиценз олгогдсон огноо

Лицензийг чухам ямар өдөр олгогддогийг бүртгэлээс сонирхлоо. Нийт 4644 лицензийн зарим нь хоёр, гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан байдаг тул тус тусад нь бичилт хийдгээс 5551 бичилт байдгийг дээр дурьдсан. Тэгвэл энэ бичилт бүрийг тусдаа лиценз гэж энэ хэсэгт авч үзлээ.

Лиценз чухам долоо хоногийн ямар өдөрт олгогдож байсныг Хүснэгт 15-д үзүүллээ. Нийт лицензийн 21.2 хувь нь Пүрэв гарагт, харин 17.6 хувь нь Лхагва гарагт олгогдсон байна. Бямба гарагт лицензийн 2.36 хувь буюу 131 лиценз, 0.5 хувь нь буюу 28 нь Ням гарагт олгогдсон нь анхаарал татаж байна.   

Хүснэгт 15 . Лиценз олгогдсон гараг

Гараг

Лиценз

Хувь

Даваа

1090

19.64%

Мягмар

1087

19.58%

Лхагва

977

17.60%

Пүрэв

1179

21.24%

Баасан

1059

19.08%

Бямба

131

2.36%

Ням

28

0.50%

Нийт

5551

100.00%

Лицензийн 30.2 хувь нь сарын эхний 10 хоногт, 33.1 хувь нь хоёрдахь 10 хоногт, үлдсэн 36.7 хувийг сарын сүүлийн 10 хоногт олгосон нь лиценз олгох ажил сарын сүүлийн өдрүүдэд илүү идэвхтэй байдгийг харуулж байна.

Лиценз чухам аль сард хэрхэн олгогдсоныг Хүснэгт 16-д үзүүлэв. Лицензийн олголтыг сараар нь задлан үзэхэд харьцангуй жигд дүр зураг ажиглагдаж байгаа ч 1, 4, 10-р саруудад харьцангуй олон лиценз олгогдсон бол 7 сард хамгийн бага тооны лиценз олгогдсон байна.

Хүснэгт 16 . Лиценз олгогдсон байдал, сараар

Сар

Лиценз

Хувь

1

507

9.13%

2

382

6.88%

3

458

8.25%

4

546

9.84%

5

479

8.63%

6

383

6.90%

7

343

6.18%

8

461

8.30%

9

481

8.67%

10

547

9.85%

11

472

8.50%

12

492

8.86%

Нийт

5551

100.00%

Лиценз чухам аль онд хэрхэн олгогдсоныг Зураг 2-т үзүүлэв. Энд зөвхөн өнөөдөр хүчинтэй лицензийн мэдээллийг танилцуулсаныг анхаарна уу. Лицензийн олголт 2000 оноос огцом өсч, 2004-06 онд оргил үедээ хүрч,  885-986 тооны лиценз жилд олгогдож байсан байна. Харин түүнээс хойш бага зэрэг буурсан ч 2008 оны эхний 4 сарын байдлаар 600 гаруй лиценз олгогдсон байгаа нь анхаарал татаж байна.

Зураг 2 . Лиценз олгогдсон байдал, оноор

Хамгийн олон лиценз олгогдсон өдрүүдийг Хүснэгт 17-д үзүүлэв. Энд мөн л өнөөдрийн хүчинтэй лицензийн хувьд гаргасан тоо ба ямар нэгэн байдлаар цуцлагдсан, хүчингүй болсон лицензийг оруулаагүй болно. Эндээс харахад 2004 оны 9-р сарын 15-ны өдөр хамгийн их буюу 47 лиценз олгогдсон ба  2002 оны 12-р сарын 28-ны өдөр буюу Бямба гариг 37 лиценз олгогож байсан нь анхаарал татаж байна.

Хүснэгт 17 . Хамгийн олон лиценз олгогдсон өдрүүд

Огноо

Лицензийн тоо

Гараг

9/15/2004

47

3

12/28/2002

37

6

8/29/2006

29

2

10/29/2007

29

1

9/13/2004

27

1

2/13/2006

27

1

11/15/2004

26

1

4/7/2008

26

1

8/3/2004

25

2

1/27/2006

24

5

Бусад

Зураг 3-т аймгуудын газар нутгийн хэмжээ, лицензийн тоо хоёрын хооронд ямар нэгэн уялдаа байгаа эсэхийг харуулсан ба газар нутгийн талбай том аймагт лицензийн тоо илүү байгааг харж болохоор байна. Харин Зураг 4-т аймагт олгогдсон лицензийн тоо, аймгийн хүн амын тоо хоёрын хоорондын уялдааг харуулсан байна. Хүн амын тоо цөөн байх тусам лицензийн тоо их байх хамаарал бага хэмжээнд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр зургийг нэгтгэн авч үзвэл хүн амын нягтрал бага аймгуудад лицензийн тоо илүү их байх магадлал ажиглагдаж байна. 

Зураг 3 . Лицензийн тоо, газар нутгийн хэмжээ хоёрын харьцаа, аймгаар

Зураг 4 . Лицензийн тоо, хүн амын тоо хоёрын харьцаа, аймгаар