Шинэ ном, сэтгүүл 2007.04.17

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2007.04.17

Шинэ ном, сэтгүүл 2007.04.17

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Capacity Building in Economics Education and Research

English

Edited by Francois Bourguignon , Boris Pleskovic , Yehuda Elkana by Central European University Press , World Bank

ISBN: 0-8213-6595-9

This book presents papers from the conference on "Scaling up the Success of Capacity Building in Economic Education and Research," which took place in Budapest at the Central European University campus. It includes contributions from key researchers, academics and policy makers from Europe, the United States, and developing countries that identify and brainstorm on capacity building challenges.

ОҮИТБС-д анхаарлаа хандуулъя

Монгол

Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын талаарх Иргэний нийгмийн үзэл бодол ба санал зөвлөмжүүд

Орчуулсан: Г.Батбаяр

Хянасан: Ц.Гомбосүрэн, Н.Дорждарь

ISBN: 99929-0-192-6

Газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн үйлдвэрлэлээс бий болгосон асар их орлогын ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах нь "нөөцийн хяслан"-гаас сэргийлээд зогсохгуй тэдгээр орлогыг ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүулэн ашиглалтыг дээшлүүлэхэд амин чухал үүрэгтэй болохыг сүүлийн арван жилд улам бүр сайн мэддэг болоод байна. 2002 оны 9 дугээр сард Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгыг (ОҮИТБС) эхлүүлэхэд энэхүү нийтлэг тулгамдсан асуудал тусгалаа олсон юм. ОҮИТБС-ыг боловсруулах, удирдахад төр засаг, иргэний нийгэм, компаниуд. хөрөнгө оруулагчнд зэрэг бүхий л тал олон улсын санхүүгийн байгууллагуудын (ОУСБ) техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр шууд оролцож байгаагаараа уг санаачилга "дэлхийд анхдагч" болоод байна.

Төлснөө нийтэл (ТН буюу РWYР) байгууллага бол байгалийн баялгийн орлогыг ил тод, хариуцлагатай удирдах явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлд ажиллаж байгаа дэлхийн 30 гаруй орны 300 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхий нийтийн хэмжээний иргэний нийгмийн эвсэл юм. Энэхүү тайланд тодорхой улс орнууд дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийн бодит байдалд хийсэн дүгнэлтүүдээс гадна цаашид ололт амжилтаа бататгахад юу хийвэл зохих тухай санал зөвлөмжүудийг танилцуулж байна.

Шударга ёс тогтооцгооё: Алтны үнэ өртгийг тооцох нь

Монгол

Орчуулсан: Г.Батбаяр

Хянасан: Ц.Гомбосүрэн, Н.Дорждарь

ISBN: 99929-0-191-8

Алт бол эд баялаг, эрх мэдлийн бэлэг тэмдэг, гэвч хөгжиж байгаа орны үй олон хүний хувьд алтны уурхай ядуурлыг бууруулахад хувь нэмэр бага оруулж байна. Уул уурхай нь орлого, ажлын байр бий болгож чадна. Түүнчлэн ард иргэд, байгаль орчинд урт удаан үргэлжлэх хор хохирол учруулж ч чадна. Алтны уурхай бас зөрчил мөргөлдөөнтэй нягт холбоотой байдаг. Байгалийн үнэт баялгийг хяналтандаа авах гэсэн тэмцэл ч бай, уул уурхайн нөлөөгөөр ард иргэдийн дотор үүссэн хуваагдал ч бай ийм зөрчилд тооцогдоно. Эрдэс баялгаас хамааралтай хөгжиж байгаа орнууд авилга, муу засаглалаас болж зовж шаналах магадлал ч илүү их байдаг.

Энэхүү тайланд алтыг хөгжиж байгаа орнуудын ард иргэдэд хяслан биш, хүслэн болгож хувиргахын тулд юуг өөрчлөх шаардлагатай вэ гэдгийг авч үзнэ. Хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Дэлхийн алтны үйлдвэрлэлд хөгжиж байгаа орнуудын үйлдвэрлэлийн эзлэх хувь өссөөр байна. Олон алтны уурхай нилээд хязгаарлагдмал буюу арваас хорин жилийн настай байна. Иймд ашигт малтмалын нөөцийг газрын тос, байгалийн хий гэх мэт бусад сэргээгдэхгүй нөөцийн нэг адилаар ухаалгаар ашиглах нь онцгой чухал.

Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207