Монголын Засгийн газар Айвенхоу майнз компанитай давхар гэрээ байгуулна

A- A A+
Монголын Засгийн газар Айвенхоу майнз компанитай давхар гэрээ байгуулна

Монголын Засгийн газар “Айвенхоу майнз” компанитай давхар гэрээ байгуулна
/Ардын эрх сонин 95 /627/

-Монголын Засгийн газраас томилсон ажлын хэсэг тун удахгүй "Айвенхоу майнз" болон "Рио Тинто"-гийнхонд өөрсдийн боловсруулсан хувь эзэмшигчийн гэрээний төслийг танилцуулах гэнэ-
Монгол Улсын Засгийн газрын "Айвенхоу майнз" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбар бэлэн болсон тухай мэдээллийг бараг нэг сарын өмнө хоёр талаас баигуулсан ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлж байсан. Өөр өөрсдийн эрх ашгийг нэгтгэх гэж гурван cap гаруй хэлэлцсэний үндсэн дээр бэлэн болсон тэрхүү төслийг тун удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж, улмаар Засгийн газраар хэлэлцүүлнэ.

Үүний дараа УИХ-ын гишүүдэд өргөн барьснаар олон нийтэд ил тод болох юм гэдэг тайлбарыг тухайн үед хийж байв. Гэтэл тэр өдрөөс хойш cap орчмын хугацаа өнгөрсөн ч Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбар нүдэнд үзэгдээд өнгөрөх төдийд сураг чимээгүй болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Тэрхүү цухас танилцуулгыг тойрсон улс төрийн ашиг хонжоо хайсан үзэл бодлын нээлттэй асуулт хариултууд, иргэний хөдөлгөөнүүдийн зорилго нь тодорхойгүй дулимагхан мэдэгдэл хэвлэлээр гарсныг эс тооцвол Монгол Улсын Засгийн газрын "Айвенхоу майнз"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний сураг тасарсан гэж болно. Дээр нь, өнгөрсөн долоо хоногоос ганц нэг төрийн бус байгууллага тус компанийн эсрэг дайралт хийх анхны алхмаа эхлэж, хэвлэлийн мэдээ тараасан нь манайхны илүүц үйлдэл байсан бөгөөд энэ бүх мэдэмхийрлийн цаана нууц тохироо, бага биш мөнгөний тохироо явж байдаг нь хэдийнэ нууц биш болсон.
Шударга үнэний илэрхийлэл мэт аяглах тэр бүх тодорхой бус дүр зургийн ар талд Монголын Засгийн газар “Айвенхоу майнз” компанитай давхар гэрээ байгуулахаар дахин хэлэлцээр хийж байгаа аж. Давхар гэрээ хэмээн мэдээлэхийн учир нь Хөрөнгө оруулалтын гэрээний анхны төсөлд Монголын засгийн газар Оюутолгойн орлогоос нь эргэн төлөх нөхцөлтэйгээр буюу 900 сая ам.долларын төлбөрийг төлсөн дансны бичилт хийлгэж Оюутолгойн 34 хувийг халааснаасаа нэг ч төгрөг гаргалгүйгээр эзэмших тухай тусгасан байгаа. Энэ бол зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний анхны төслийн дүр зураг буюу нэгдэх гэрээний хувилбар юм.

Харин Монголын Засгийн газраас томилсон ажлын хэсэг тун удахгүй "Айвенхоу майнз" болон "Рио Тинто"-гийнхонд өөрсдийн боловсруулсан хувь эзэмшигчийн гэрээний төслийг танилцуулах гэнэ. Үүнийг Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хүртэлх хувийг эзэмшсэн тохиолдолд өөрсдийн эрхийг хамгаалж, хэр чинээндээ таарсан үүрэг хүлээх нь тодорхой гэдгээр тайлбарлаж болохоор юм билээ. Иймд хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын Засгийн газрын эрх үүрэг ямар эрх зүйн баримт бичгээр хамгаалагдаж, хувьцаа эзэмшигчдийн харилцаа хэрхэн зохицуулагдах вэ гэсэн асуултад хариулт өгөх хувьцаа эзэмшигчийн гэрээг боловсруулжээ. Энэхүү гэрээний төслийг хоёр тал харилцан тохиролцсоны дараа Хөрөнгө оруулалтын гэрээний анхны төслийг хамт Yндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газраар хамтад нь хэлэлцүүлнэ. Мөн тэндээс ирэх саналыг нэгтгэснээр хоёр гэрээний төслийг УИХ-д өргөн барьж олон нийтэд ил тодоор хэлэлцүүлэх аж.