С.М.Мироновын өдрүүд Монголд юу үлдээв (Өглөөний сонин. 2007.05.17)
Одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө Асгатын мөнгөний ордын тухай улстөржүүлэх нь бүү хэл, Монгол орны газрын зураг дээр ийм нэртэй газар байдаг эсэхийг хүмүүс тэр бүр мэддэггүй байлаа. Тэгвэл хэнд ч үл анзаарагдам талын бяцхан толгод яагаад дэлхийн шуналыг татах болов.
Ховд аймаг дахь геологи хайгуулын "Алтай" нэгдлийн харьяа Асгатын нэгдүгээр анги анх 1990 онд хувьчлагдаж, оронд нь төрийн өмчийн оролцоотой Асгат компани гэгч байгуулагджээ. Тухайн үед хувьчлал гэдэг манайд шинэ зүйл. Үүнийгээ дагаад хувьчилж байгаа эзэд нь ч хэдий хэрийн баялагтай, ямар ач холбогдолтой болох, юу хийхээ сайн мэдээгүй, санхүү бэл бэнчингийн хувьд ч зутруухан байсан гэдэг. 1993 онд тухайн үеиин төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс нэгэнт танай компани төрийн өмчийн мэдлийн 51 хувийг эзэмшиж байгаа юм чинь санхүүгийн хувьд хаанахын ямар компанитай хамтрах вэ гэдгээ өөрсдөө шийд гэсэн асуудлыг 41 хувь буюу хувьцаа эзэмшигч иргэдэд тавьжээ. Өөрөөр хэлбэл хайгуул олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх боломжийн хүчин чадал, хөрөнгө чинээтэй томоохон байгууллага болох Эрдэнэт эсвэл Монголросцветметийн аль нэгийг сонгож хамтарч ажиллахгүй бол үр дүнд хүрэхгүй гэсэн санаа байж. Тэд нийслэлд байдгийг нь ч бодолцсон уу, Монголросцветметийг сонгосон байна. Энэ бол тухайн компанийн ажилчдын хурлаас гаргасан шийдвэр. Зүй нь 51 хувьд буюу Асгат компанийн удирдлагуудад энэ асуудлыг тавих ёстой гэсэн маргаан ч тухайн үед дэгдэж байсан удаатай.
Ингээд Асгат компанийн лиценз, эрх мэдэл Монгол Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд шилжсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд Асгат ХК-ийн өмчийг Монголросцветметэд бүр 100 хувь эзэмшүүлэх шийдвэр гарч байсан ч мөн л буруудаж 1997 онд эргээд хүчингүй болж байсан байна.
Энэ хооронд Асгат компанийнхан ч албан ёсоор хуралдаж асуудлаа шийдэлгүй явж, Монголросцветмет ч нэр холбогдсон цагаасаа хойш буюу 1992 оноос хойш долоон жилийн дотор олигтой ажилласан удаагүй. Харин өнгөрсөн оноос эхлэн гаднынхан сонирхох болж хэнд ч хэрэггүй мэт байсан Асгатын үнэ цэнэ тэнгэрт хаджээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ ханш нэмэгдсэнтэй болон тухайн ордын байршилтай холбоотой юм.
Учир нь Асгатын мөнгөний ордоос цааш ердөө зургаахан километрийн цаана ОХУ-ын Горно-Алтайн нутаг дахь мөнгөний ордыг оросууд өөрсдөө тун идэвхтэй ажиллуулж эхлээд зогсохгүй, бүр баяжуулах үйлдвэр хүртэл бариад авсан байдаг. Энэхүү баяжуулах үйлдвэрт нь манайх ч Асгатаас олсон мөнгөө боловсруулаад авах боломжтойг харсан алсын хараатаи ах нар Асгатыг сонирхож эхэлсэн хэрэг л дээ.
Гэтэл Асгат орчмын орчин нөхцөл туйлын хүнд, дэд бүтэц хөгжөөгүй, байршил нь уулын оройд болохоор техникийн талын хүндрэл бэрхшээл мундахгүй.
Дээр нь олворлож байгаа мөнгө нь цэврээрээ бус, элдэв биетүүдтэй холилдон орших болохоор хөрөнгө зардал чамгүй шаардахаар юм билээ. Гэхдээ үүнийг гол асуудал биш, хөрөнгөтэй компанитай хамтраад богино хугацаанд шийдчихвэл хожмын үр дагавар, ач холбогдол нь нутгийн зон олноор зогсохгүй, улс орны хэмжээнд яригдахаар гэж учир мэдэх хүмүүс үнэлээд буй.
Харин дээрх ордыг улстөржүүлэх болсон шалтаг шалтгааны хувьд мөн л анхаарал татахуйц. Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын Полиметалл компанитай хамтран ажиллах гэрээ хэдийнэ дуусаад байсан. Энэ үед Монголросцветмет 51 хувийг эзэмшиж, үлдсэн 41 хувь нь иргэдийн гар дээр байсан.
Монголросцветмет өөрөө хоёр улсын хамтарсан компани болохоор 50 хувийн эрх мэдэл нь ОХУ-ын талд байгаа гэсэн үг. Ингээд Полиметаллтай гэрээ байгуулах гэхээр 75.5 хувь нь Оросын талын мэдэлд оччих гээд байдаг. Үүнээс үүдээд бөөн маргаан үүсч, хэрүүлийн алим, улс төрчдийн тоглоом болж хувираад байгаа.
Эцэст нь ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, эрхэмеэг ноён Сергей Мироновыг Монголд дахин хэл тавих, цаашилбал төрийн томчуудтай нь уулзаж, царайчлахаас аргагүйд хүргэв бололтой. "Хөгшин сэр" Жеймс Бейкер өмнө нь ирж, "Тогтвортой байдлын гэрээгээ яаравчил" гэсний төлөө манайхан бухимдан боож үхэх бор шидмэс хайгаад сүйд болсон. Гэвч өдгөө өнөөх айхавтар гэрээ нь байгуулагдчихлаа. Тэр тусмаа Монголд ашигтайгаар.
Харин одоо Орос ах нарын ойр ойрхон эргэж тойрч халамжилж буйд эгдүүцсэн хүн цөөнгүй байх шиг. Жаахан хүлээзнэ.
Ашигтайгаар ч шийдэгдэх юм билүү. "Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэнийхээ" хариуд эцэст нь бурууг бие биерүүгээ түлхэлцэж эзэнгуйдэж хоцрох вий. Өндэр технологи шаардсан энэ том ажилд ханьсах түнш дандаа олдоод байхгүй. "Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургуй" гэгчийн үлгэр болж үлдэж ч магад. Эргэн санахуйяа Ц.Элбэгдоржийн Засгийн газрын дур мэдэн үйлдсэн Тогтвортой байдлын гэрээ яалаа, "Хадгаламж" банкны хувьчлал юу болов.
Магадгүй хожмын өдөр ийм гаид хутгалдахгүй гэсэндээ ч Ерөнхий сайд М.Энхболд нааштай хариу хэлэлгүй дурамжхан даллаж хоцорсон байж болох юм. Харин эрхэмеэг ноён С.М.Миронов "амаа бариваа" гэдгийг Засгийн газарт хатуухан сануулсаар одлоо. Ямар ч байсан манайхан орос ах нараас дахин хөрөнгө оруулахыг гуйх нүүргүй болсон нь лавтай. Ашигт малтмалын сургаар олон "гуравдагч хөрш"-тэй болсных уу, эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.“Асгат”-ын төрийн өмчийн төлөөлөл хурал хаяв (Өнөөдөр сонин. 2007.05.17)
Асгатын мөнгөний орд Монголын төрийн өмч үү, “Монголросцветмет” нэгдлийнх үү, эсвэл “Асгат” ХК-ийн эзэмшил үү гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэтэл Монголын хилийн мухарт байх хэн ч тоодоггүй байсан энэ орд газарт нүдээ унагасан ашиг хайгчид хаа сайгүй гараад ирчихсэн харж сууна.
Өмчлөл, лиценз эзэмших эрхийн маргаан тодорхойгүй байгаа нь тэдгээр хөрөнгө оруулагчдыг ийн эргэлзээнд оруулчихав.
Энэ маргааны учгийг тайлахад “Асгат” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр чухал үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр 17.00 цагт эхэллээ.
Хурлаар “Асгат” ХК-ийн дүрмийг шинэчлэх, компанийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт хийлгэх, 2007 оны төсвөө батлах, үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах, зохион байгуулалтын гээд 11 асуудлыг хэлэлцэхээр болсон.
“Асгат” ХК-ийн 49 хувь болох 96182 ширхэг хувьцааны 92 хувийг нь 20 орчим иргэн эзэмшдэг юм байна. Тэдний 18 нь цуглаж 95.8 хувийн ирц бүрдүүлж, Б.Цогтгэрэл даргалав. 51 хувийг эзэмшдэг төрийг төлөөлж ТӨХ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Энхтуул, мэргэжилтэн Ч.Ганболд, “Монголросцветмет” нэгдлийн хуулийн ахлах зөвлөх Б.Баярсайхан нар иржээ.
1992 онд байгуулагдсан “Асгат” ХК 15 жилийн дотор нэг ч удаа хурлаа хийгээгүй юм байна. Өмнө нь хоёр удаа зарлахад тоодог хүн ч байхгүй байж. Сүүлийн үед харин Асгатын орд дуулианы төвд орж ирснээр хувьцаа эзэмшигчид сэрж, бараг 100 хувийн идэвх үзүүлж байгаа нь энэ юм билээ.
Үүнийг ниргэсэн хойно нь хашгирч байна гэж зүйрлэвэл таарна. Өөрсдийнхөө арчаагүй байсныг ч хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байна лээ. Үнэндээ энэ хурлаар хэлэлцэх асуудал бараг байсангүй. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар ажлын тайлан, төсөв, төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцдэг дээ. Тэгвэл эд нарт тэгж ярих сэдэв байгаагүй гэхэд болохоор.
“Асгат” ХК-ийн хувьцааны арилжааг 1997 онд зогсоосноо эргээд 2000 оны тавдугаар сарын 31-нд сэргээжээ. Нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй юм байна. Гэлээ ч ингээд хаячихаж болохгүй учраас тэд гарц хайж эхэлжээ. Б.Цогтгэрэлийн ярьж буйгаар тэд төрд зальдуулчихсан бололтой юм. Асгатын мөнгөний ордыг зөвхөн “Асгат” ХК л ашиглана гэж бодож явсан чинь нэг л мэдэхэд хоосон гуяа ганзагалаад үлдсэн гэдгийг тэр хэллээ. Хувьцаа эзэмшигчид эхлээд “Асгат” ХК-ийн талаар мэдээлэл хүсэв.
Б.Цогтгэрэл:- “Асгат” ХК-ийг бие даасан хуулийн этгээд гэж үзэж байгаа. Гэтэл “Монголросцветмет”-ийн харъяанд авааччихсан байгааг ойлгохгүй байна. Асгатын мөнгөний ордыг “Асгат” ХК-д ашиглуулах зорилгоор байгуулагдсан гэсэн ойлголттой явж ирсэн. Ийм ч зорилгоор хувьцаа арилжаалагдаж эхэлсэн байдаг. Монголын өнцөг булан бүрээс иргэд “Асгат” ХК-ийн хувьцааг авсан.
Хувьцаа эзэмшигч /ХЭ/:-51 хувийг эзэмшдэг “Монголросцветмет” бидэнтэй адилхан л хувьцаа эзэмшигч биз дээ?
-Хувьцаа эзэмшигч гэдэгтэй маргах зүйл байхгүй. ТӨХ “Асгат” ХК гэсэн хуулийн этгээд байгааг хүлээн зөвшөөрдөг хэрнээ лиценз эзэмших эрхгүй гээд байгаа нь ойлгомжгүй юм. Лиценз хаана байна, хувьцаа эзэмшигчид тэнд л байх учиртай. Бид өөрсдөө хурлаа хийдэггүй байснаас өнөөдрийн байдалд хүрсэн гэдгээ ч бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм учраас компанийнхаа дүрмийг шинэчилж, Удирдах зөвлөлөө байгуулаад шинэ зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болоод байна. ХЭ:-Асгатын ордыг ашиглах талаар Оросын “Полиметалл” компанитай гэрээ хийхдээ “Асгат” ХК-ийн саналыг яагаад аваагүй юм бэ. Ордыг анхлан эзэмшигч нь бид биз дээ?-51 хувийг “Монголросцветмет”-д шилжүүлэхдээ ордыг 100 хувь ашиглах эрхтэй гээд бүртгүүлчихсэн. Үүнийгээ дагаад лиценз нь шилжсэн юм билээ. Лиценз биднийх болсон учраас хэнтэй ч дангаараа хамран ажиллах боломжтой гэж “Монголросцветмет” нэгдэл үзсэн. Тэр үеийн хууль, эрх зүйн зохицуулалт нь ч тийм байсан.
Хэрвээ 49 хувийн хувьцаа эзэмшигчид хурлаа хийдэг, компанийнхаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Тийм учраас энэ хурал маш чухал. ТӨХ алдаагаа залруулсан ч лицензийг “Монголросцветмет”-д үлдээсэн. ХЭ:-Лицензээ буцаагаад авч болохгүй юү?-”Асгат” ХК-ийг татан буугдсан гэж үзсэн учраас лиценз эзэмших эрхгүй болсон. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, зохион байгуулалтад орсны дараа хөөцөлдөж болох байх. “Асгат” ХК-ийг хуулийн этгээд гэж үзвэл лиценз эзэмших эрх үүсэх ёстой.
Ч.Ганболд:/ТӨХ/-Үйл ажиллагааны тайлан, хувьцаагаар баталгаажсан өмч хөрөнгө, санхүүгийн тайланг сонсох ёстой гэж ТӨХ үзэж байгаа. Үүнийг хэлэлцсэний дараа бусад асуудлаа хэлэлцээд явъя. “Асгат” ХК-ийн хөрөнгийн тооцоо, үнэлгээг гаргасан байх ёстой.
Төрийн мэдлийн 51 хувь болон энэ эрхээ хэрхэн ашиглах талаар ТӨХ ярилцаж байгаа. Геологи, уул уурхай, кадастрын албаны мэдээгээр “Асгат” ХК лиценз эзэмшдэг гэсэн бүртгэл байхгүй байна. Тийм учраас лицензтэй холбоотой асуудлыг энд ярилцах боломжгүй.
Б.Цогтгэрэл:-Лицензийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Төрийн өмчийн 51 хувийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тогтох ёстой. “Монголросцветмет” нэгдлийн эзэмшилд байгаа бол үүнийг юу гэж ойлгох вэ. Хамтарсан үйлдвэр шүү дээ. Хөрөнгийн биржийн мэдээгээр бол “Монголросцветмет”-д бүртгэлтэй гэсэн. Нэг мөр ойлголттой болох хэрэгтэй.
С.Энхтуул:-51 хувийг ТӨХ төлөөлөх эрхтэй. “Асгат” ХК 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй учраас эхлээд дүрэм, журмаа одоогийн хуульд нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй. үүний дараа лицензийн асуудлыг ярьж болно.
А.Аманбек/”Асгат” ХК-ийн гүйцэтгэх захирал/:-”Асгат” ХК анх 9.6 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Аудитын дүгнэлтээр 827279500 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж гарсан. Асгатын ордыг эзэмших эрх өөр субъектэд шилжсэн учраас ногдол ашиг хуваах бололцоо байгаагүй юм.
ТӨХ-ны дарга Д.Сугар 800 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж ярилцлага өгсөн байна лээ. Тийм зүйл байхгүй. Ийм хөрөнгөөр Асгатын ордыг бүрэн ашиглах боломжтой. Тэгэхээр Д.Сугар дарга алдаа гаргасан байх. “Монголросцветмет”-ийн зүгээс 870 мянга орчим ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Б.Цогтгэрэл:-Өмчлөл хаана, хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн байх ёстой. Шаардлагатай цагт нь хурлаа хийж байсан бол бид ингэж хохирч, лицензээ алдахгүй байсан.
А.Аманбек:-ТӨХ буруу олйголттой яваад байгаа юм. “Асгат” ХК-ийн үйл ажиллагааг Асгатын мөнгөний ордоос салгаж огт болохгүй. Бидний арчаагүйгээс ийм юм болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ТӨХ 51 хувиасаа гадна 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалмаар байна.
Б.Баярсайхан /”Монголросцветмет” нэгдлийн зөвлөх/:-”Монголросцветмет” нэгдэл Монгол Улсын эрх ашгийн төлөө л ордыг ашиглах арга замыг хайж байгаа. Хардаж сэрдэх нь та нарын хувийн хэрэг байх. “Асгат” ХК-ийн нэр дээр байсан лицензийг ТӨХ шилжүүлж аваагүй.
ХЭ:-Маргалдаж, хэн нэгнийгээ буруутгаад яах вэ. Мэдээллээ сонсчихоод бусад асуудал руугаа оръё гэцгээв.
“Асгат” ХК-ийн талаар ийм мэдээлэл сонссон хоёр тал дүрмийн төслөө хэлэлцэхээр санал нийлсэн боловч гол асуудлаа хэлэлцэж гавьсангүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Компанийнхаа хөрөнгийг хувьцаа эзэмшигчид 568 сая төгрөгөөр үнэлсэн нь ТӨХ-ныхонд сэжигтэй санагдсан бололтой. Үүнийгээ аудитаар дахин нягтлуул гэсэн ч хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөнгүй.
С.М.Мироновын өдрүүд Монголд юу үлдээв (Өглөөний сонин. 2007.05.17)
Одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө Асгатын мөнгөний ордын тухай улстөржүүлэх нь бүү хэл, Монгол орны газрын зураг дээр ийм нэртэй газар байдаг эсэхийг хүмүүс тэр бүр мэддэггүй байлаа. Тэгвэл хэнд ч үл анзаарагдам талын бяцхан толгод яагаад дэлхийн шуналыг татах болов.
Ховд аймаг дахь геологи хайгуулын "Алтай" нэгдлийн харьяа Асгатын нэгдүгээр анги анх 1990 онд хувьчлагдаж, оронд нь төрийн өмчийн оролцоотой Асгат компани гэгч байгуулагджээ. Тухайн үед хувьчлал гэдэг манайд шинэ зүйл. Үүнийгээ дагаад хувьчилж байгаа эзэд нь ч хэдий хэрийн баялагтай, ямар ач холбогдолтой болох, юу хийхээ сайн мэдээгүй, санхүү бэл бэнчингийн хувьд ч зутруухан байсан гэдэг. 1993 онд тухайн үеиин төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс нэгэнт танай компани төрийн өмчийн мэдлийн 51 хувийг эзэмшиж байгаа юм чинь санхүүгийн хувьд хаанахын ямар компанитай хамтрах вэ гэдгээ өөрсдөө шийд гэсэн асуудлыг 41 хувь буюу хувьцаа эзэмшигч иргэдэд тавьжээ. Өөрөөр хэлбэл хайгуул олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх боломжийн хүчин чадал, хөрөнгө чинээтэй томоохон байгууллага болох Эрдэнэт эсвэл Монголросцветметийн аль нэгийг сонгож хамтарч ажиллахгүй бол үр дүнд хүрэхгүй гэсэн санаа байж. Тэд нийслэлд байдгийг нь ч бодолцсон уу, Монголросцветметийг сонгосон байна. Энэ бол тухайн компанийн ажилчдын хурлаас гаргасан шийдвэр. Зүй нь 51 хувьд буюу Асгат компанийн удирдлагуудад энэ асуудлыг тавих ёстой гэсэн маргаан ч тухайн үед дэгдэж байсан удаатай.
Ингээд Асгат компанийн лиценз, эрх мэдэл Монгол Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд шилжсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд Асгат ХК-ийн өмчийг Монголросцветметэд бүр 100 хувь эзэмшүүлэх шийдвэр гарч байсан ч мөн л буруудаж 1997 онд эргээд хүчингүй болж байсан байна.
Энэ хооронд Асгат компанийнхан ч албан ёсоор хуралдаж асуудлаа шийдэлгүй явж, Монголросцветмет ч нэр холбогдсон цагаасаа хойш буюу 1992 оноос хойш долоон жилийн дотор олигтой ажилласан удаагүй. Харин өнгөрсөн оноос эхлэн гаднынхан сонирхох болж хэнд ч хэрэггүй мэт байсан Асгатын үнэ цэнэ тэнгэрт хаджээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ ханш нэмэгдсэнтэй болон тухайн ордын байршилтай холбоотой юм.
Учир нь Асгатын мөнгөний ордоос цааш ердөө зургаахан километрийн цаана ОХУ-ын Горно-Алтайн нутаг дахь мөнгөний ордыг оросууд өөрсдөө тун идэвхтэй ажиллуулж эхлээд зогсохгүй, бүр баяжуулах үйлдвэр хүртэл бариад авсан байдаг. Энэхүү баяжуулах үйлдвэрт нь манайх ч Асгатаас олсон мөнгөө боловсруулаад авах боломжтойг харсан алсын хараатаи ах нар Асгатыг сонирхож эхэлсэн хэрэг л дээ.
Гэтэл Асгат орчмын орчин нөхцөл туйлын хүнд, дэд бүтэц хөгжөөгүй, байршил нь уулын оройд болохоор техникийн талын хүндрэл бэрхшээл мундахгүй.
Дээр нь олворлож байгаа мөнгө нь цэврээрээ бус, элдэв биетүүдтэй холилдон орших болохоор хөрөнгө зардал чамгүй шаардахаар юм билээ. Гэхдээ үүнийг гол асуудал биш, хөрөнгөтэй компанитай хамтраад богино хугацаанд шийдчихвэл хожмын үр дагавар, ач холбогдол нь нутгийн зон олноор зогсохгүй, улс орны хэмжээнд яригдахаар гэж учир мэдэх хүмүүс үнэлээд буй.
Харин дээрх ордыг улстөржүүлэх болсон шалтаг шалтгааны хувьд мөн л анхаарал татахуйц. Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын Полиметалл компанитай хамтран ажиллах гэрээ хэдийнэ дуусаад байсан. Энэ үед Монголросцветмет 51 хувийг эзэмшиж, үлдсэн 41 хувь нь иргэдийн гар дээр байсан.
Монголросцветмет өөрөө хоёр улсын хамтарсан компани болохоор 50 хувийн эрх мэдэл нь ОХУ-ын талд байгаа гэсэн үг. Ингээд Полиметаллтай гэрээ байгуулах гэхээр 75.5 хувь нь Оросын талын мэдэлд оччих гээд байдаг. Үүнээс үүдээд бөөн маргаан үүсч, хэрүүлийн алим, улс төрчдийн тоглоом болж хувираад байгаа.
Эцэст нь ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, эрхэмеэг ноён Сергей Мироновыг Монголд дахин хэл тавих, цаашилбал төрийн томчуудтай нь уулзаж, царайчлахаас аргагүйд хүргэв бололтой. "Хөгшин сэр" Жеймс Бейкер өмнө нь ирж, "Тогтвортой байдлын гэрээгээ яаравчил" гэсний төлөө манайхан бухимдан боож үхэх бор шидмэс хайгаад сүйд болсон. Гэвч өдгөө өнөөх айхавтар гэрээ нь байгуулагдчихлаа. Тэр тусмаа Монголд ашигтайгаар.
Харин одоо Орос ах нарын ойр ойрхон эргэж тойрч халамжилж буйд эгдүүцсэн хүн цөөнгүй байх шиг. Жаахан хүлээзнэ.
Ашигтайгаар ч шийдэгдэх юм билүү. "Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэнийхээ" хариуд эцэст нь бурууг бие биерүүгээ түлхэлцэж эзэнгуйдэж хоцрох вий. Өндэр технологи шаардсан энэ том ажилд ханьсах түнш дандаа олдоод байхгүй. "Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургуй" гэгчийн үлгэр болж үлдэж ч магад. Эргэн санахуйяа Ц.Элбэгдоржийн Засгийн газрын дур мэдэн үйлдсэн Тогтвортой байдлын гэрээ яалаа, "Хадгаламж" банкны хувьчлал юу болов.
Магадгүй хожмын өдөр ийм гаид хутгалдахгүй гэсэндээ ч Ерөнхий сайд М.Энхболд нааштай хариу хэлэлгүй дурамжхан даллаж хоцорсон байж болох юм. Харин эрхэмеэг ноён С.М.Миронов "амаа бариваа" гэдгийг Засгийн газарт хатуухан сануулсаар одлоо. Ямар ч байсан манайхан орос ах нараас дахин хөрөнгө оруулахыг гуйх нүүргүй болсон нь лавтай. Ашигт малтмалын сургаар олон "гуравдагч хөрш"-тэй болсных уу, эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.