Шинэ ном, сэтгүүл 2007.05.22

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2007.05.22

Шинэ ном, сэтгүүл 2007.05.22

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд

Монгол

Хоёр дахь хэвлэл

Др.Найжель Ашфорд

Орчуулсан: Д.Оюунсүрэн, Т.Бат-Эрдэнэ, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр

Орчуулгын редактр: Х.Тэмүүжин

ISBN: 978-99929-0-172-1

Хэвлэсэн: 2007 он

ИРГЭНИЙ НИЙГЭМ
Хүний нийгмийг удирдан чиглүүлж бай-даг хуулиуд дотроос бусдаасаа илүү тодорхой, илүү ойлгомжтой ганц зүйл байдаг. Хэрэв хүмүүс иргэншиж, иргэншсэн чигээрээ үлдэх юм бол эрх тэгш байдал нэмэгдэхийн хэрээр өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх явдал өргөжин тэлэх болно.
Алексис Де Токвиль
Иргэний нийгэм гэж юу вэ?
Иргэний нийгэмд төр ба хувь хүмүүсийн хооронд оршдог гэр бүл, сүмийн цуглаан, спортын болон хөгжмийн клуб, буяны байгууллага зэрэг сайн дурын бүхий л нэгдлүүд хамаарна. Иргэний нийгмийн тухай үзэл санаа бол соёл иргэншлийн үр дүн билээ. Токвилийн эвлэлдэн нэгдэх явдал гзж нэрлээд байгаа зүйл бол зорилгодоо хэрхэн хүрэхээ мэдэхгүй байгаа хүмүүс бие биентэйгээ хамтран ажилладаг орчин үеийн амьдралын үр дүн мөн. Харин бидний өвөг дээдсийн үед, тодруулбал хүн бүр нэг нэгнийгээ мэддэг, нэгэн зорилготой байж амьдралын шалгарлыг даван туулдаг "анчин-түүвэрлэгч" (байгалийн бэлэн зүйлийг агнан түүдэг) нийгмийн үед ийм хэрэгцээ огт байсангүй.
Хөдөлмөрийн хуваарь болон эрх зүйт нийгмийн цаашдын хөгжлийн үр дүнд хүмүүс өөрсдийн өмч хөрөнгийг тухайлсан зорилгодоо ашиглаж чадах болсон ба энэ үндсэн дээр эвлэлдэн нэгдэх явдал нь хүмүүсийн хоорон дахь энх тайван, хөгжил цэцэглэлийн үндэс суурь болжээ. Иргэний нийгмийн тухай ойлголт эрх чөлөөний үзэл санаатай салшгүй холбоотой. Хувь хүн ганцаараа байхдаа л эрх чөлөөтэй байж чадна, эрх чөлөө гэдэг бол ямар ч хориг хязгаарлалтгүй байхыг хэлнэ хэмээн үздэг нийтлэг алдаа бий. Иргэний нийгмийн үзэл онол бидэнд хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх замаар өөр өөрийнхөө амьдралын нөхцлийг сайжруулж, хязгаарлалтыг гагцхүү шударга тохиолдолд л хүлээн зөвшөөрдөг улс орныг л эрх чөлөөтэй хэмээн нэрлэдэгийг сануулж байдаг.

Өөрийгөө болоод хамтран зүтгэгч нөхдөө танин мэдэх нь

Монгол

Суралцагч байгууллагыг хөгжүүлэх  манлайлал

Зохиогч: Гуннар Андерсон, Лейф Фисен

Орчуулагч: Л.Золзаяа, Б.Даваахүү

ISBN: 99929-0-629-4

Энэ нь мэдлэг чадвар сайтай, чиг үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэх төрийн албыг бий болгох талаарх Монгол Улсын засаг, төрийн албан ёсны стратеги, алсын харааг нь хэрэгжүүлэх, ойлгуулах зорилгоор сайтар төлөвлөн бэлтгэсэн материал билээ.
Төрийн албаны чиг үүргийг амжилттай сайн гүйцэтгэхэд нөлөөлөх хамгийн чухал тулгын чулууны нэг нь чармайлттай, бас алсын хараа сайтай манлайлал мөн болно. Ийм манлайлал байхгүй бол төрийн албан хаагчид мэдлэг чадвар сайтай, чармайлттай байж, Монголын иргэдийн төлөө үнэнчээр зүтгэж чадахгүй юм. Тиймээс төрийн албаны менежерүүдийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх асуудал нь төрийн албаны шинэтгэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй нэгэн адил Монгол улсын төрийн албаны чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааны цөм нь юм.

Little Data Book on Private Sector Development 2007

English

by World Bank

Published April 2007

ISBN: 0-8213-7076-6 

The Little Data Book on Private Sector Development 2007 is one of a series of pocket-sized books intended to provide a quick reference to development data on different topics. The Little Data Book on Private Sector Development 2007 provides data for more than 20 key indicators on business environment and private sector development in a single page for each of the World Bank member countries and other economies with populations of more than 30,000. These more than 200 country pages are supplemented by aggregate data for regional and income groupings.
The data topics include

  • economic and social context
  • business environment
  • private sector investment
  • finance and banking
  • infrastructure

It is intended as a quick reference for users of World Development Indicators, WDI Online, and the Atlas of Global Development. The book also includes data from the World Bank's Doing Business project and Enterprise Surveys.

Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207