УРИАЛГА : Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хамтран хэрэгжүүлцгээе!
Манай улсын олборлох үйлдвэрлэлд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, эдийн засагт эзлэх хувийн жин нь өсч байна. Эрдэо баялгаар элбэг орнуудад энэ салбарт их хэмжээний мөнгө эргэлдсэн ч нөөц баялгийн ашиглалтын удирдлага тааруу, ил тод байдал дутагдалтай байснаас авилгал газар авч, ядуурал буурахгүй байгаа нь зарим орны жишээнээс харагдаж байна. Эдгээр сөрөг үзэгдлийг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлагыг хэрэгжүүлснээр шийдвэрлэх боломжтой.
Энэ санаачлага нь Засгийн газар, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа компаниуд, иргэний нийгмийн төлөөлөл-төрийн бус байгууллагууд гэсэн 3 талын оролцогчтой хэрэгжих хамтын ажиллагаа юм. Иймд санаачлагад оролцогч талууд өөр өөрийн үүргээ харилцан хүлээж, хамтран ажилласнаар хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрэх болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 48.10-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны I улиралд багтаан нийтэд мэдээлнэ" хэмээн заасан нь санаачлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн юм.
Засгийн газар 2006 оны эхэнд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлагыг дэмжин тогтоол гаргаж, энэ санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хянан зохицуулах Үндэсний зөвлөл, түүний удирдлага дор Ажлын хэсэг байгуулан, ажлын төлөвлөгөөнүүдийг нь батлан ажиллуулж байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь олон талын оролцоотой хэрэгжих учир оролцогчдын хамтын ажиллагааг анхнаас нь зөв зохион байгуулах явдал чухал гэж үзэн, бэлтгэл ажлыг зохих ёсоор хангаж, гол гол асуудлыг Үндэсний зөвлөл хэлэлцэн шийдвэрлэж өгсөн юм.
Манай улс анх санаачлагад нэгдэн орж байсан үеийг бодвол гадаад түншүүдийн туслалцаа дэмжлэг, дотоодын зарим байгууллагын идэвхтэй оролцоотойгоор энэ асуудлаар тодорхой мэдлэгтэй болж, багагүй ажлыг амжуулж, санаачлагыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь тавигдсаныг тэмдэглэж байна. Тухайлбал, тус санаачлагыг хэрэгжүүлэх гурван тал болсон Засгийн газар, компаниуд, терийн бус байгууллага хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Олон улсын байгууллагаас зөвлөгөө авч, санаачлагын тайлан гаргах маягт, нийтэд мэдээлэх зааврыг батлан гаргалаа. Санаачлагад оролцох төрийн захиргааны байгууллагуудыг судалж, тэдгээрийн чиг үүргийгЗасгийн газрын 2007 оны 80 дугаар тогтоолоор баталлаа. Санаачлагыгхэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд олон төрлийн судалгаа хийж, уулзалт, ярилцлага зохион байгуулж байна. Санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хандивлагчдаас арга зүйн болон техник туслалцааны дэмжлэг авлаа. Ойрын үөд энэ ажлыг хариуцсан хөндлөнгийн бие даасан ажлын алба хандивлагчдын дэмжлэгээр байгуулагдаж, семинар, сургалтууд зохион байгуулах болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар гаргасан шийдвэр, баримт бичиг, тайлан гаргах маягт, нийтэд мэдээлэх заавар зэргийг Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Үндэсний татварын өрөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Нээлттэй нийгэм форум, Уул уурхайн ассоциаци зэрэг байгууллагын веб сайтаар сурталчилж байна.
Улсын болон орон нутгийн төсөвт 2006 онд хүлээн авсан албан татвар, төлбөр, бусад орлогыг Сангийн яамнаас Татвар, Гааль, Төрийн өмч, Ашигт малтмал, газрын тосны зэрэг агентлаг, төсөвт байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргээр гаргуулан Засгийн газрын тайланг энэ оны ҮI-ҮII сард ОҮИТБС Маягт 2-оор гаргаж, ОҮИТБС Маягт 3-аар нэгггэн нийтэд мэдээлэх болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор энэ чиглэлээр ном, гарын авлага гарган нийтэд түгээж, семинар, ярилцлага зохион байгуулж, олборлох үйлдвэрлапийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд судалгаа явуулж, сурталчилгаа хийж байгааг Үндэсний зөвлөлийн даргын хувьд талархан дэмжиж байна.
Олборлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуульд заасны дагуу 2006 онд борлуулсан бүтээгдэхүүн, улс болон орон нутагттөлсөн албан татвар, төлбөр, бусад хураамж, үйлчилгээний хөлс зэргээ ОҮИТБС Маягт 1 -ээр энэ оны ҮI-ҮII сард багтаан гаргаж, нийтэд ил тод мэдээлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлага, санхүүгийн ажилтнуудад хандан уриалж байна. Та бүхний тайлангаа гаргах үйл ажиллагаанд ажлын хэсэг болон хөндлөнгийн ажлын алба дэмжлэг үзүүлэх болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг өөрийн оронд амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцож, шударга ажиллахыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.
Олборлох үйлдвэрлэлийн орлогын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр компани болон Засгийн газрын хэрэгжүүлэх энэхүү үйл ажиллагааг мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлахыг хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сурвалжлагч нарт хандан уриалж байна.
монгол улсын ерөнхий сайд, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үндэсний зөвлөлийн дарга М.Энхболд
2007 оны зургадугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот