Уул уурхайн дөрвөн компани 80 тэрбумын татвар зувчуулжээ (Өдрийн сонин 2007.07.03)

A- A A+
Уул уурхайн дөрвөн компани 80 тэрбумын татвар зувчуулжээ (Өдрийн сонин 2007.07.03)

Уул уурхайн дөрвөн компани 80 тэрбумын татвар зувчуулжээ

(Өдрийн сонин 2007.07.03)

УИХ-аас гарсан са­наа­чилгын дагуу саяхан стра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тусгай зөвшөөрөл авсан эзэм­шигч компаниудад аудитын шалгалт хийжээ. Үүгээр зарим компани орло­гын албан татвар болон нөө­цийн төлбөр, мөн УИХ-аас гаргасан.

Зарим бүтээг­дэ­хүүний үнийн өсөлтийн тухай хууль буюу Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхөөс чөлөөлөгдсөн, хөнгөлөгдсөн зөрчлүүд илэрсэн байна. Жишээ нь, “Бороо гоулд”, “Чинхау МАК”, “Нарийн су­хайт” зэрэг уул уурхайн то­моохон дөрвөн компани 80 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс хууль бусаар чө­лөө­лөгдсөн нь илрээд байгаа аж.

Аудитын шалгалтаар гар­сан бас нэг зөрчил нь стра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ихэнх орд дээр 1-8 хуулийн этгээдэд 2-30 шахам тусгай зөвшөөр­лийг өгч эзэмшүүлж байгаа явдал аж. Энэ нь хөрөнгө оруулалт их шаарддаг гео­логи, уул уурхайн үйлдвэр­лэлийн цогц үйл ажиллагаа явуулах боломжийг хомс болгож, нэг нь нөгөөдөө саад болох нөхцлийг бүрдүүлж байна гэж үзжээ. Тухайлбал, “Шивээ Овоо” ХК-ийн уур­хайн одоогийн ашиглалтын талбай болох 90 гаруй га газрыг тойруулан “Шинэ Ши­вээ”, “Аргамаг трейд”, “Дуул­гат халиун” зэрэг ХХК-д хай­гуулын зөвшөөрөл олгосноор “Шивээ Овоо”-гийн ашиглал­тын талбайг өргөтгөх боломж­гүй болгосон байна.

Аудитад хамрагдсан 40 аж ахуйн нэгжийн 85 хувь нь буюу 34 нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, түүнийгээ хийдэггүй, бат­луулдаггүй, дээр дурдсанаар нөхөн төлбөр, татвараа тай­лаг­наж тусгадаггүй, эсвэл бууруулдаг, нуун дараг­дуул­даг, хөнгөлж чөлөөлүүлдэг зөрчил давамгайлаж байдаг нь илэрчээ. Тогтвортой байд­лын буюу Хөрөнгө оруулал­тын гэрээ байгуулаад ажил­лаж байгаа компаниуд дээрх гэрээнээс хамаарч татвар төлөлт нь жигд бус байгааг аудитынхан болон татварын албаныхан онцолж байна.

Б.Болд