Оюутолгойн гэрээ ба олон улсын чиг хандлага ( Зууны мэдээ 160/2608 2007-07-05 )
Оюутолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн бариад байна. Эрх баригчдын энэхүү үйлдэл нь Оюутолгойн гэрээг ард түмний ашиг сонирхолд үл нийцүүлэн байгуулах гээд байна уу гэсэн хардлага төрүүлэхээр.
Ард түмний ашиг сонирхлын эерэг аливаа үйлдлээ томоохон баяр ёслолын емнөх өдрийг тааруулан хэрэгжүүлдэг мундаг "аргад" манай олигархууд хэдийнэ гаршчээ.
Өнгөрсөн жил Эвслийн Засгийн газрыг cap шинийн өмнөхөн хэрхэн унагаж, Ашигт малтмалын тухай хуулийг хаврын чуулганы сүүлийн өдөр буюу улсын баяр наадмын өмнөх хагас едер хэрхэн хам хум баталсныг эргэн санаарай. Амралт наадмын өмнөх өдер хүмүүс амарч назгайрсан байдлыг ашиглан Ашигт малтмалын тухай хуулийг зарим гишүүд уншиж ч үзэлгүй гap өргөн баталсан. Монголчуудыг ингээд маллаад байж болдог юм байна гэж амташсан нөхөд Оюутолгойн гэрээг эл аргаараа батлахаар санаархаж байна. Тиймээс гэрээг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, олон улсын хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт гаргасны дараа байгуулахыг хүмүүс Засгийн газар, УИХ-аас хүсээд байгаа хэрэг л дээ.
Монгол улсад урд хожид хийж байгаагүй Оюутолгой шиг том орд газрын гэрээг байгуулахдаа хайнга хандвал бид л хохирно. Урд өмнөх жижиг орд газруудаас гашуун туршлага амссан учир энэ удаад дэлхий нийтийн чиг хандлагыг сайтар ажиглах нь зүйтэй. Сүүлийн Үед байгалийн баялаг бүхий ядуу буурай орнууд үгүйрч хоосрон хоцордог зүй бус үзэгдлийн эерэг дэлхий нийтээр тэмцэх хандлага эрчимжиж буй.
Нью Йоркт байрладаг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Бодлогын ажиглагч хөтөлбөр, Колумбын их сургуулийн дэргэд Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглицийн байгуулсан Бодлогын хэлэлцүүлгийг дэмжих санаачилгатай хамтран байгалийн нөөц баялагтай оронд авилга, хээл хахууль, зохисгүй удирдлагаас болж хүн амын олонхи ядууран хоосорч байхад уг баялгийг цөөнх нь баяжих үүднээс ашиглан үрзн таран хийж байгааг буруушаагаад баялаг ихтэй хөгжиж буй орнуудөд нөөц баялгийг хэрхэн зохистой удирдах, орлогыг ил тод болгох чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм билээ.
Английн Ерөнхий сайд Тони Блэйрийн 2003 онд санаачипсан Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга нь Засгийн газарт орж буй орлого болон ашигт малтмал олборлогч компаниудын улсад төлж буй татвар төлөөсийн хэмжээ, гэрээ хэлэлцээрийг олон нийтэд ил болгох, хэвлэн мэдээлэх зорилготой олон улсын үйл ажиллагаа юм. Монгол Улс тус санаачилгад 2005 нэгдэн орсон тул Оюутолгойн гэрээ хэлэлцээр уг санаачилгын гадна үлдэх ёсгүй гэсэн үг.
Дээрх санаачлагуудаас нилээд өмнө хэрэгжиж эхэлсэн илүү өргөн хүрээг хамарсан олон улсын хэлэлцээр байдаг нь 1994 оны Уруг-вайн протокол аж. Марракешийн гэрээ хэмээн нэрлэгдсэн энэхүү гэрээ нь Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн баримт бичиг. Буурай хөгжилтэй орнууд тухайн улсын хөгжил, санхүү болон худалдааны хэрэгцээнд тохирохгүй гэрээ хэлэлцээрийг бусад орнуудтай байгуулахаас татгалзах эрхтэй болохыг тусгайлан заасан нь бий. 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэн орсон атал эрх мэдэлтнүүд дээрх хэлэлцээрийн зарчмыг зөрчин улсдаа хохиролтой гэрээ хэлэлцээр удаа дараа байгуулж байсны нэг жишээ нь "Бороо Гоулд", "Цайрт минерал" компаниудтай байгуулсан гэрээ билээ. Тухайн үед ашиггүй гэрээ хэлэлцээрээ цуцлах талаар ДХБ-аас манай улсад зөвлөмж ирүүлж байсныг эх сурвалж мэдээлдэг.
Канад улсад төвтэй Олон улсын тогтвортой хегжлийн институт 1990 оноос хойш дэлхийн 200 гаруй байгуулагатай хамтран үйл ажиллагаа явуулж иреэн бөгөөд 1992 оны Риогийн Байгаль орчин ба хөгжлийн деклараци, 2002 оны Тогтвортой хөгжлиин төлөөх дэлхийн чуулга уулзалт, Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг олон улсын баримт бичгүүдийг үндэслэн Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн загварыг 2005 онд боловсруулан гаргасан.
Олон улсын хэмжээнд ашиглагдсаар ирсэн хөрөнгө оруулалтын гэрээний загвар нь 50-иад жилийн өмнө бий болсон байх юм. Хэт нэг талыг барьсан, хөрөнгө оруулагчийн эрх ашгииг голчлон хамгаалахад чиглэгдсэн байгааг энэхүү шинэчилеэн загварын даг/ өөрчилж хөгжиж буй орнууд болон бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулалтыг чиглуүлэх, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч Засгийн газрын адил тэгш эрхийг хангах эорилготой аж. 2004 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төслийн хүрээнд "Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлын гэрээ" сэдвээр Виплиям Арнольдс хэмээх мэргэжилтэн судалгаа явуулж дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцсэн гэдэг. Манай Засгийн газарт үнэтэй зөвлөлгөө болох байсан ч авилгад идэгдсэн эрх мэдэлтнүүд төдийлөн ашиглахгүй байна. Манай Засгийн газар улсдаа огт ашиггүй байдлаар хөрөнгө оруулагч талыг татвараас бүрэн чөлөөлөх гэрээ хэлэлцээр байгуулсныг Вил-лиям Арнольдс эрс буруушэасан бөгөөд татвар болон ашигт малтмалын нөөцийн төлбөр хөрөнгө оруулагчдын шүүмжлээд байгаачлан төдийлөн өндөр биш байгааг ч дурдсан байдаг. Мөн "Айвенхоу Майнз" компаниас гаргасан Оюутолтойн орд ашиглах цогцолбор төлөвлөгөөг нарийвчлан судлаж ноён Жеймс Отто болон Стөүкс нарын тооцоонд Монголын талд илүү ашигтай мэтээр харуулсан буруу ташаа "но"-той зүйлүүд байгааг ч дурджээ. Цаасан дээр харахад Монголд илүү ашигтай мэт, цаанаа "Айвенхоу Майнз"-д ашигтай байх зарим нэг ташаа тооцоо гаргасан тухай өнгөрсөн оны эхээр Нээлттэй Нийгэм Форумын хүсэлтээр гадаадын экспертүүд дүгнэлт гарган УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн юм билээ.
Ийнхүү орчин үеийн чиг хандлага эрдэс баялгийн салбар дахь тэгш бус харилцааг өөрчлөхөд чиглэгдэж, өнгөрсөн зуунд мөрдөгдсөөр ирсэн "хүчтэний өмнө хүчгүй нь бөхийдөг" хэмээх "ширэнгийн хууль"-ийг эгнэгт халж, байгалийн баялгийг эзэн орных нь эрх ашгыг илүүтэй харгалзан эв зүйтэйгээр хамтран эээмших цаг үе ирээд байгаатай хөрөнгө оруулагчид эртхэн эвлэрвэл хэн хэндээ дээрсэн.
Гэсэн хэдий ч энэ цаг үетэй давхцаад дэлхийн нөгөө хагаст өөр нэгэн үйл явдал өрнөж байгаа нь мөнөөхөн эрдэс баялгийн хяслангаас л үүдэлтэй аж. Хэдийгээр газрын тосны нөөцөөрөө дэлхийд хамгийн баян гэгдэх Венесуэлд ард иргэдийн 80 хувь нь ядуу хоосон, тэдний амьдрал өдрөөс өдөрт дордож буйгаас тус улсын иргэд ерөнхийлөгч Уго Чавесаар удирдуулсан социалист дэглэмийг сонгоход хүрээд байгаа гэнэ. Боливи улсад байдал арай аядуу байгаа ч олборлох салбарын татварыг огцом нэмснээс олон мянган уурхайчин ажил хаяхад хүрээд байна. Манай улсад Оюу-толгойн гэрээ хэлэлцээрийг ард түмний эрх ашигт үл нийцүүлэн, байгалийн баялгийг шударга бус хуваарилах аваас хожим Венесуэ-лийн ард түмний адил буруу дэглэм рүү гулсан орох хувь тавилан руу биднийг түлхэж болзошгүй.
Монголын ард түмэн Оюутолгойн гэрээг үгүйсгээгүй, хөрөнгө оруулагчдыг хөөх гээгүй. Гагцхүү монголчууд хэн ч маргах аргагүй угаас өөрсдийн эзэмшилд буй эд баялгаасаа хувь хүртэх эрхээ ардчилсан шударга зарчмын дагуу эдлэхийг хүсээд байгаа юм. Худал үнэн сурталчилгаа, элдэв мэдэгдэл сэлтээр монголчуудын тархийг угаах ч хэрэггүй. Гагцхүү "Эзэн нь эдээ мэддэг" гэсэн нийтлэг энгийн зарчим л энд үйлчлэх ёстой.
Өнгөрсөн долоо хоногийн эцсээр "Иргэдийн хөдөлгөөнүүд биднийг гүтгэн доромжиллоо" гэсэн утгатай " Айвенхоу Майнз" компанийн мэдэгдэл мэдээллийн хэрэгслээр цацагдав. Уг нь иргэдийн хөдөлгөөний төлөөллүүд өөрийн Засгийн газарт хандан хэд хэдэн асуулга болон зүй ёсны шаардлага тавьсан гэдгийг ойлгомоорсон.
Асуулгын үндсэн санаа нь Оюутолгойн төсөл Монгол Улсын хөгжил болон ард иргэдийн амьдрал сайжрахад дорвитой нөлөөлөх нь үнэн эсэх, энэ асуудлаар бие даасан хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт гаргуулсан эсэх, хуульд заасан олон төрлийн татвар хураамжаас яагаад чөлөөлсөн, хэдий хэрийн татвараас чөлөөлсний хариуд Монгол Улсад ашигтай ямар зүйлийг хийхээр төлөвлөсөн зэрэг ажээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээг ард нийтээр хэлэлцүүлэн ултай суурьтай шийдэхийг эрх баригчдаас шаардана билээ.
Гэрээг далд тохиролцоо маягаар ихэд нууцлан хав дарж байгаад УИХ-ын чуулганы идэвхи суларсан үед гэнэт гаргаж тавьсан булхайтай гэмээр үйлдлийн хариуд ийм шаардлага тавих нь зүй ёсны байх л зүйл биш үү. Түүнчлэн асуулга болон шаардлагад тусгасан зүйлүүд бүгд хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гээд цагаан дээр хараар бичсэн баримтад тулгуурласан байхад юуных нь гүтгэлэг байх билээ. Айлын сүүтэй үнээ сааж өгөөд өөртөө цайны сүүтэй болох гэсэн хүн албатай юм шиг илүү шунаглаж гэрийн эздийн дунд яс хаян хэрэлдүүлээд суух нь зохистой юу. Тийм хүнийг гэрийн эзэд хөөгөөд гаргадаг биз дээ.
Уг нь Оюутолгойн. үр ашгийн ихэнхийн ихэнхийг хүртэх учиртай монголчууд зохицоод ашиглая гээд аядуу тайван хандаж байхад бүрхэг тоо баримттай юм ярьж бидний толгойг эргүүлэн эрх баригчид гэж хэдхэн хүнтэй урдуур хойгуур тохиролцох гээд байвал зүгээр нэг хэлэх ч багадна. Өнгөрсөн жил иргэдийн хөдөлгөөнийхөн Оюутолгойд олон улсын туршлагатай экспертүүдээр дүгнэлт гаргуулах, чухал орд газруудын 51-ээс дээш хувийг улс эзэмших зэрэг нилээд хэдэн шаардлага тавьсныг за гээд хүлээж авсан эрх баригчид дүлий дүмбэ царайлсаар өнөө хүреэн. Түүнчлэн хангалттай баялагтай Оюутолгойн ордын зохих хувийг эзэн улсад нь өгөөд, бүх татвар төлбөрийг хуулийн дагуу төлөөд бизнесээ цаг алдалгүй эхэлбэл өөрсдөд нь ашигтай гэдгийг хөрөнгө оруулагчдад ч хэлмээр байна. Харин энэ их баялгаас жирийн монгол иргэд эрх тэгш хүртэж амьдрал нь сайжрах баталгаа гаргаж өгөөгүй цагт Оюу- толгойн зэс хөрсөн дороо, байгаль орчин нь байгаараа байж л байг. Авахад хэзээ ч оройтохгүй.
Ц.МӨРӨН