Оюутолгойн орд "Айвенхоу майнз” компанитай хэрхэн холбогдов ( Зууны мэдээ 2007.07.10)
Өмнийн цэнхэр говийн ззрэглээт их талын дунд нутгийн ардууд олон зуун жилийн туршид "Оюутолгой" хэмээн нэрлэж, оюу эрдэнэсийн үүц болохыг нь тодорхойлсоор ирсэн дэлхийд хосгүй баян нутаг бийг бид мэддэг болжээ.
Зэс, алтны асар их нөөцтэй энэ нутагт эртний хүмүүсийн үйпдвэрлэл явуулж байсан ул мөр элбэг тохиолддог нь, хожим "Айвенхоу майнз"-ынхны ярьсан шиг/Монголчууд хэзээ ч олж чадахгүй байсан баялгийг бид нар нээж олсон/ энэхүү эрдэс баялгийн талаар Монголчууд огтын мэддэггүй биш, харин тухайн үед онцын шаардлагагүй тул хойч үеийнхэндээ үүцлэн хадгалж байсан байж болох. Өнгөрсөн зууны үед Монголын геологичид, тухайн үеийн зарим социалист орны геологичидтай хамтран тухайн газар нутагт хайгуул хийж, алт зэсийн илэрлийг тодорхойлсон тайлангууд Монгол улсын геологийн фондод хадгалагдаж байгаа.
Монголчууд Оюутолгойн баялгийн талаар тодорхой мэдэж, үр ашигтайгаар ашиглах тааламжтай цаг үеийг хүлээж байсныг хэлж байгаа нь "Айвенхоу майнз" компанийн хүч, хөдөлмөр зарцуулан нарийвчилсан хайгуул хийж ордыг тодорхойлон, ашиглахаар гаргаж байгаа хүчин чармайлтыг үгүйсгэх зорилгыг агуулаагүй гэдгийг хэн боловч ойлгох байх. "Оюутолгой", "Айвенхоу майнз"-тай хэзээ, хэрхэн яаж анх холбогдсон талаар мэдэхгүй хүнд мэдүүлэх, мартсан заримд нь эргэн сануулах зорилгоор баримтад түшиглэн хэдэн зүйлийг тодруулъя.
Анх 1997 оны Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа "Би Эйч Пи" компани Оюутолгойн хайгуулын лицензииг авч, 2000 оныг хүртэл хайгуул хийж байсан. Энэхүү хайгуулын ажилд монголын геологичид маш идэвхтэй ажиллаж байсан юм. Харин 2000 онд "БИ ЭЙЧ ПИ" компани санхүүгийн хүндрэлд орж, тухайн үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр биш гэсэн шалтгаар хайгуулын ажилд цаашид зардал нэмэн гаргах боломжгүй болсноор лицензийн сүүлчийн жилийн төлбөрөө ч төлөлгүй хаяад Монголоос гарч явсан билээ. Яагаад хаяж явсан гэж байгааг тайлбарлая. 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд лиценз эзэмшигч нь хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тухайн жилийн төлбөрөө төлж, сунгуулах тухай хүсэлтээ албан ёсоор гаргаагүй бол лиценз эзэмших эрх нь дуусгавар болохоор заасан байдаг.
"Би Эйч Пи" компаний Оюу толгойд эзэмшиж байсан хайгуулын лиценз 2000 оны хоёрдугаар сар хүртэл хүчинтэй байсан учир компани 2000 оны нэгдүгээр сард тухайн жилийн төлбөрөө төлж, сунгуулсан байх үүрэгтэй байсан. Харин уг компани энэхүү хуульд заагдсан үйл ажиллагааг хийгээгүйгээс хууль ёсоор лиценз хүчингүй болох нөхцөл бүрдсэний дараа буюу 2000 оны гуравдугаар сард Айвенхоу майнз компани шилжүүлэн авсан байдаг. Хуулийн заалтаар шилжүүлэн өгөх лиценз нь шилжүүлэгч этгээдийн хууль ёсны эзэмшилд заавал байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд шилжүүлэн авсан үйл ажиллагаа нь өөрөө хууль бус гэсэн үг. Монголчууд хэрэв хүсвэл энэ асуудлаар хэзээ ч шүүхэд хандаж болохоор байна. Энэ бол асуудлын нэг тал.
Өөр нэг тал нь дээрх хоёр компани "Оюу толгой"н лицензииг буюу ордыг өөрийг нь үнэлэн худалдаж, худалдан авч ашиг олсон боловч Монгол Улсад хуулийн дагуу оногдох татвараа төлөөгүй явдал байх.
"Оюутолгой"-н ордыг буюу Монгол Улсын газар нутгийн нэгэн хэсгийг хууль зөрчин үнэлж, нийт 42,0 сая ам.долларын үнээр худалдаж, худалдан авсан нь уг компаниудын хооронд хийгдсэн "Оролцооны гэрээ"-гээр нотлогдоно. Энэхүү гэрээг Эрс шинэчлэл хөдөлгөөн олж авч, орчуулан холбогдох байгууллагуудад албан ёсоор хандаад байгаа.
"Айвенхоу майнз" компани өөрсдийн хүсэл зоригт нийцүүлсэн "тогтвортой" байдлын гэрээний төслийг батлуулахаар Монголын ард иргэдийг төлөөлөн, улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ямар ч чадваргүйгээ олон удаа нотлон харуулж, авилга, хээл хахуулийн торондоо хэрэгдээд дампуурчихсан, Монголчуудын дийлэнх олонхиор хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа өнөөгийн эрх баригчдыг шахаж, хахуульдах гэж оролдож байхын оронд лиценз худалдан авсан дээрх үйлдлээ холбогдох хуулийн дагуу, удаашруупалгүй шийдвэрлэх талаар анхаарах нь цаашдынх нь ажилд хэрэгтэй байхсан.
Цаашилбал хайгуулын лицензииг ашиглалтын лиценз болган авсан "Айвенхоу майнз" компаний үйлдэлд ч "сэжигтэй", эргэлзээтэй зүйл их бий.
2003 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондноос 50,0 сая ам.долларын бондыг "Айвенхоу майнз" компани худалдан авсан юм. Яг энэ цаг үетэй давхцуулан "Оюутолгой"-н дөрвөн хай¬гуулын лицензииг 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз болгон "Айвенхоу майнз" компанид олгов. Энэхүү лицензүүдийг олгосон процесс нь "онцгой" анхаарал татаж байгааг эрхэм уншигч та анзаарсан байх.
2003 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад "Оюу толгой"-д дөрвөн ширхэг ашиглалтын лиценз авахаар анх өргөдлөө өгсөн байна. Жирийн нөхцөлд өргөдлийн материалыг шүүх, танилцах, бусад техник ажлуудад "овоо хэдэн хоног" зарцуулдгийг бүгд мэднэ. Харин Засгийн газрын бондыг "худалдан" авсан "түнш" компанид тусгай экспресс үйлчилгээ үзүүлэх шаардлагатай учир дээрх дөрвөн ширхэг ашиглалтын лицензииг ажлын гурван цагт багтаан 2003 онд шууд олгосныг төрийн ажлыг гайхалтай шалмаг амжуулсан "содон жишээ" гэж түүхэнд тэмдэглэх ёстой гэж үү.
М.ЭНХБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР БА
"АЙВЕНХОУ МАЙНЗ" КОМПАНИЙН "ТОГТВОРТОЙ"
БАЙДЛЫН ГЭРЭЭ
М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар дөнгөж байгуулагдаад байсан үе буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар "Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудлыг авч хэлэлцэв. Гэрээг маш яаравчлан байгуулахаар ажиллахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгож, энэхүү үүргийн дагуу ажилдаа ханцуй шамлан орцгоосон боловч, бусад иргэний хөдөлгөөнүүд, ард иргэдтэйгээ хамтран хүчтэй эсэргүүцсэн билээ. Энэ үед үйлчилж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэрээг байгуулсан бол "Оюутолгой"-гоос Монгол Улс ердөө хоёр хувийг л эзэмшиж болох байсан билээ.
Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс голлон зохион байгуулсан эсэргүүцлийн үйл ажиллагааг ард иргэд маш хүчтэй дэмжиж, цуглаан, жагсаал, улс төрийн суулт, улс төрийн өлөсглөн зарлаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулах, цаашилбал Улсын их хурлыг тараан, Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах хүртэл арга хэмжээ авах шаардлага тавьж байсан нь саяхан.
Монгол улсын засгийн газар түүний Ерөнхий сайд эсэргүүцлийн үйл ажиллагааг зохион байгуулагчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тодорхой тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахдаа доорх үүргийг хүлээснийг сануулах нь цаг хугацааны хувьд өндөр ач холбогдолтой байгааг анхааруулмаар.
Тухайлбал, Монгол Улс, ард иргэдийн эрх ашигт огт нийцэхгүй "Ашигт малтмалын тухай" хуулийг шинэчлэн найруулж батлуулах. "Оюутолгой" ордтой холбоотой аливаа гэрээг шинэчлэн баталсан хуулийн дагуу, ард иргэдээр өргөн хэлэлцүүлж, саналыг нь тусгасны дараа байгуулах, "Оюу толгой"н хайгуулд зарцуулсан хөрөнгө оруулагчийн хөрөнгийн хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэгт дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний нэр хүнд, чадвартай, мэргэжлийн шинжээчдээр хөндлөнгийн эксперт хийлгэн, дүгнэлт гаргуулах /хэлэлцээрийн зөвхөн энэхүү ордтой холбогдолтой хэсэг/ гэх мэт. Өнөөдөр М.Энхболдын Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан "тогтвортой" байдлын гэрээний төсөл гэгчид Монгол Улсын эрх ашигт нийцсэн зүйл огтхон ч байхгүйг анзаарвал энэ Засгийн газар "Айвенхоу майнз" компаниас болж заавал "огцрох" учиртай бололтой. Тэдний тайлбарласнаар хэрэв энэ гэрээ гэгчийг нь Улсын их хурлын өнөөдрийн хаврын чуулганаар /наадмын үеийг давхцуулан/ батлуулахгүй бол 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдах дараачийн Засгийн газар өнөөдрийн Засгийн газрын хийсэн ажлынүр дүнг хүртэх эрсдэлтэй юм гэнэ. Ядахдаа үр дүн гарах ажил хийчихээд ийм зүйл ярьсан бол өөр хэрэгсэк. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан зарим хөдөлгөөний гишүүд дээрх тогтвортой байдлын гэрээнүүдийг судлан үзэх явцад энэхүү гэрээнээс ядаж нэг нь ч Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байгаа, гэрээ байгуулсан компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрдзэ зөрчин, муу дээр муухай, муухай дээр улцан гэгчболсныг баримтаар гарган тавьж, засаж залруулах талаар Засгийн газарт санал, зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийн Засгийн газар ямар ч арга хэмжээ авсангүй. Дээрх гэрээнүүдэд шуудхан хэлэхэд Монгол улсын эрх ашгийг "бодолцсон" ганц ч ширхэг заалт ороогүй, гадны луйварчид монголын баялгийг хэрхэн яаж хялбар аргаар, хурдан хугацаанд цөлмөн "түүхийгээр" нь гадагш зөөж, маш богино хугацаанд санаанд багтамгүй өндөр ашиг олж болох, түүнд нь ард иргэд, улс орны эрх ашгийг огоорч, авилгаар хормойгоо түнтийлгэх ганцхан зорипгоор албан тушаалд хүрсэн энэхэн цаг үеийн "Төр"-ийн түшмэлүүд тэдний эрх ашгийг хэрхэн гүйцэлдүүлж, Монгол улсын иргэдээс илүү таатай нөхцөл, хөнгөлөлтийг яаж эдлүүлж болдгийг нотлон харуулсан баримтууд байна. Ер нь тогтвортой байдлын гэрээг Монгол улс заавал байгуулах хэрэгтэй юу. Монгол Улс хэн нэг хамтрагчийнхаа хөрөнгийг "нийгэмчилж", хурааж хохироож байсан түүх урьд нь гарч байсан уу. Бид бусдын айдас хүйдсийг төрүүлэхүйц нийгэм, улс төрийн хямралтай, дайн самуунд нэрвэгдэх эрсдэлтэй улс болж таарч байна уу. Төрт ёсны олон мянган жилийн баялаг түүхтэй, бусад үндэстэн, тэдний соёл ёс заншил, шашин суртахуунд нь өршөөнгүй хандаж, арилжаа, худалдаанд голч шударга өсыг баримталсаар ирсэн, эзэн Чингисийн үр сад бид хэн нэгний оруулсан хөрөнгийг булаан хохироох өв уламжлалптай бил үү. Бидэнтэй эв зүйгээ ололцоод, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашиг олоод, Монголчуудын шаардах эрхийг хангаад хамтран ажиллах сонирхолгүй, тиим чадваргүй биднийг дэндүү басамжлахыг оролдсон этгээдүүдийг бид баяртай гэж шууд, шулуухан хэлж, хөөн зайлуулж болно. Хамгийн тогтвортой гэрээ бол хэн нь ч харилцан хүлээн зөвшөөрөх хэмжээнд аль алиных нь эрх ашгийг хангасан, аль нэг тал нь ямар ч давуу байдлыг шаардаагүй, эдлээгүй, талууд бүгдэд ашигтай байх дундын хувилбарыг шударгаар хэлэлцэн тогтоосон
Харин энэхүү тохиролцоог Засгийн газар биелүүлсэн үү, үгүй юу гэдгийг бүгд мэдэж байгаа.
Гэрээний төсөл гэгчээ батлуулахаар Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан ятгалагадаа дурдсан зүйлээс харвал энэ Засгийн газрын, Монгол улсын эрх ашгийг яаж уландаа гишгэдэг болохыг тевөггүй ойлгоно.
ГЭРЭЭНҮҮДИЙГ ТОДРУУЛБАЛ
Монгол Улс уул уурхайн салбарт үүнээс өмнө таван удаа 1997 оны "Ашигт малтмалын тухай" хуулийг баримтлан тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Үүнд: "Цайрт минерал", "Чинхуа-МАК-Нарийн сухайт", "МАК-Бумбат", "Бороо гоулд", "Алтан дорнод Монгол" компани буй.
Б.Цогнэмэх