Шүүхийг сурвалжлах нь
Сэтгүүлчдэд зориулсан семинар
2012 оны 4 сарын 12-13, Улаанбаатар
Нээлттэй Нийгэм Форум, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Шүүхийн шинэтгэл- Хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд “Шүүхийн сурвалжлах нь” сургалтыг 2012 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад өдөр тутмын сонин, цахим мэдэээллийн сайт, телевиз зэрэг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Дээд шүүх болон Нийслэлийн шүүхийн олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцож, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шударга шүүхээр шүүлгэх эрхийн тухай ойлголтуудтай гүнзгий танилцлаа. Хүний эрхийн стандартуудтай танилцахын зэрэгцээ шүүгчид, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгчдэгч, хохирогч, гэрчийн байр сууринаас шүүхийн процессыг таниж мэдэх боломжийг сургалтаар олгосон болно.
Сургалтыг шүүхийн мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний мониторинг зэрэг чиглэлээр Зүүн Европ, Төв Азийн олон оронд сургалт судлагааны ажил хийж байсан туршлагатай мэргэжилтнүүд болох Польш улсын Варшав хотноо байрлах Олон улсын Хельсинки хорооны хүний эрхийн зөвлөх, сургагч багш Доминика Бихавска, Мариа Эйрхарт нар удирдан явуулав.
Сургалтын төгсгөлд оролцогч сэтгүүлчдийн дунд шүүхийн тухай шилдэг нийтлэл шалгаруулах уралдаан зарласан бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ уралдаан нь сэтгүүлчдийн хоёр өдрийн сургалтаар сонсч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилготой юм. Түүнчлэн 2012 оны 5 дугаар сард “Шүүхийн шинэтгэл –Хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд сургалтад оролцсон сэтгүүлчдийг орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцах томилолтыг зүүн болон хойд бүсийн аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хөтөлбөр
4 сарын 12, Пүрэв гариг:
10.00 – 10.30 Нээлт, танилцуулга: Ж.Баярцэцэг, ЕТГ, П.Бадамрагчаа, ННФ
10.30 – 11.30 Хүний эрх – Үндсэн ухагдахуун: Польшийн хүний эрхийн нэрт зүтгэлтэн Marek Nowicki-ийн бүтээсэн богино хэмжээний видео хичээл – /орчуулга текстээр/
11.30 – 11.45 Завсарлага
11.45 – 13.00 Хүний эрхийн тодорхой сэдвүүдээр танилцуулга (шударга шүүхээр шүүлгэх эрх, эрх чөлөөтэй байх эрх, хувь хүний халдашгүй байдал зэрэг)
13.00 – 13.45 Өдрийн хоол
13.45 – 14.15 Загвар шүүх хуралдаан (Mock trial) – зааварчилгаа, дүр хуваарьлалт
14.15– 16.30 Загвар шүүх хуралдаан (Mock trial) – жүжигчилсэн тоглолт
16.30 – 16.50 Завсарлага
16.50 – 18.30 Шүүх хуралдаантай холбоотой сурвалжлага бэлдэх, танилцуулах, хэлэлцэх – (багаар ажиллах)
19:00 – 20:00 Оройн хоол
4 сарын 13, Баасан гариг:
9.00 – 11.00 Өмнөх өдрийн дасгалыг хэлэлцэх, шүүхэд сурвалжлага бэлдэх арга зүй (Сурвалжлага хэрхэн бэлдэх вэ?)
11.00 – 11.15 Завсарлага
11.15 – 12.15 Шүүхийг сурвалжлах талаар оролцоонд суурилсан дасгал, хэлэлцүүлэг
12.15 – 13.00 Хууль эрх зүйн бусад асуудлаар бичих нь
13.00 – 14.00 Өдрийн хоол
14.00 – 15.00 Сэтгүүлчдийн дунд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шүүхийг сурвалжлахад баримтлах, удирдамж болох зарчим, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцүүлэг, санал боловсруулах
15.00 – 15.30 Шүүхийн шилдэг сурвалжлага, нийтлэл шалгаруулах уралдааны зарлал, асуулт хариулт
15.30 – 16.00 Төслийн дараагийн үе шатыг танилцуулах