Хүний эрхийн цуврал илтгэл: Эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь

A- A A+
Хүний эрхийн цуврал илтгэл: Эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь

Хүний Эрхийн Үндэсний Комисс болон  Нээлттэй Нийгэм Форумаас  хамтран зохион байгуулж буй  “Хүний эрхийн цуврал” илтгэл хэлэлцүүлгийн  хоёрдугаарх болох гэж байна. Энэ удаа  Харвардын их сургуулийн Хүний эрхийн хөтөлбөрийн захирал,  хүний эрх, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн судлаач  Мини Жейн Роүзман  “Эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь” (video) сэдвээр  2012 оны 4 дүгээр сарын 25-ны 16 цагаас Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд лекц уншлаа. 

Минди Жейн РоүзманТовч танилцуулга

Хатагтай Минди Жейн Роүзман нь Харвардын Их сургуулийн Хуулийн сургуулийн багш бөгөөд Хүний эрхийн академик хөтөлбөрийн захирлаар ажилладаг. Хүний эрхийн хөтөлбөрт ажиллаж эхлэхээс өмнө тэрээр Харвардын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Олон улсын эрүүл мэнд, хүн ам зүйн тэнхимийн багш, зааварлагч, Олон улсын Эрүүл мэнд, Хүний эрхийн хөтөлбөр болон Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн Франсуа Хавиер Банудын Эрүүл мэнд, Хүний эрхийн төвд  ахлах судлаачаар ажиллаж байв.

Харвардад багшлахаасаа өмнө хатагтай Роүзман Нью-Йоркийн Нөхөн үржихүйн эрхийн төвд Зүүн болон Төв Европын хөтөлбөрийг хариуцсан хуульчаар ажиллаж байжээ. 1986 онд Баруун Хойд их сургуулийн Хуулийн сургуулийг дүүргэснийхээ дараа Илинойс мужийн дүүргийн шүүхэд Жон Ф.Грэди шүүгчийн туслах хийж байсан. Мөн тэрээр Колумбын их сургуульд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр Орчин үеийн Европын Түүхийн докторын зэрэг хамгаалжээ.

Түүний судалгаа шинжилгээний бүтээлээс дурдвал Лора Рейхэнбахтай хамтран “Нөхөн Үржихүйн эрүүл мэнд ба Хүний эрх: Цаашдын хандлага”, Райян Гүүдмантай хамтран “Эрүүгийн байцаалт, хүчээр хооллох үйл явцад эрүүл мэндийн ажилтнуудын гүйцэтгэх үүрэг” , “Дэлхийн эмэгтэйчүүд: Тэдний нөхөн үржихүйн амьдралд нөлөөлж буй хууль эрх зүйн бодлого”, Дебора Гесенсуэйтэй хамтран “Үгээр хэлэхийн аргагүй: Америкийн нийтээр хорих төвүүдийн дүр төрх” гэсэн бүтээлүүдийг нэрлэж болно.