Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь

A- A A+
Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах  нь

НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭН ХАМГААЛАХ нь”
Хурлын танилцуулга
Их Тэнгэр
4-р сарын 26-27, 2012

Монгол улсад эдийн засгийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор нийтийн эрх ашгийг хамгаалах асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байна.  Нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэн  хамгаалах туршлага олон улсад түгээмэл байдаг. Манай улсад 2000 оноос эхлэн нийтийн эрх ашгийг шүүхээр хамгаалах туршлага хүний эрх болон байгаль орчны ТББ-уудын санаачилга, зүтгэлээр  бий болж, нийгэмд тулгарч буй олон  асуудлаар иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалан тодорхой үр дүнд хүрсэн.   Гэвч нийтийн эрх ашгийг шүүхээр хамгаалахад нэлээдгүй хүндрэл бэрхшээл тулгардаг ба түүний нэг нь таатай эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал юм. Учир нь нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад эрх зүйн орчин чухал үүрэгтэй болохыг бусад улс орны туршлага харуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрэгжүүлж шүүхийн багц хуулийг санаачласнаас гадна шүүхийн хэрэглэж буй хууль тогтоомжийг цогцоор нь боловсронгуй болгох санаачлагаь тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчинг бий болгох талаар анхааран ажиллаж байна.
Дээрх санаачлагын хүрээнд НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭН ХАМГААЛАХ нь”  хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар Нээлттэй Нийгэм Форумтай хамтран 2012 оны 4 дүгээр сар 26-27-ны өдрүүдэд Их Тэнгэр цогцолборт зохион байгуулж байна. Энэхүү хурлаар нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон эрх зүйн орчныг сайжруулах талаар хууль шүүх болон төрийн байгууллага, ТББ-ууд,  өмгөөлөгчид, хуулийн сургуулийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцоно.  Хурлын үр дүнд  цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар тодорхой шийдэл гаргах болно.   

Түүнчлэн, уг  хурал нь хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, улмаар нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үйл явцад хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Энэхүү хуралд олон улсын туршлага, чиг хандлагыг хамрах үүднээс Харвардын Хуулийн сургуулийн  Хүний эрхийн хөтөлбөрийн захирал Минди Жейн Роүзмен оролцож нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах олон улсын туршлагаас хуваалцах болно. Мөн Нийтийн Эрх Ашгийн Хуулийн Дэлхийн сүлжээний  Бээжин дэх салбарын захирал Роберт Прехт оролцож сүүлийн жилүүдэднийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах талаар  дэвшил хийж буй БНХАУ-ын туршлагаас хуваалцана.  Дээрх олон улсын төлөөлөгчдөөс гадна Улсын Дээд шүүх, Хүний Эрхийн Комисс болон нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэсэн туршлагатай ТББ-ын төлөөлөгчид оролцож цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчин болон холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх тодорхой шийдлийн талаар саналаа танилцуулна.

Хөтөлбөр

9.30-10.00      Оролцогчдын бүртгэл

10.00-10.10    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээ
П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

10.10-10.15    Нээлтийн үг: П.Эрдэнэжаргал, ННФ-ын захирал

Хуралдааны хөтлөгч П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

10.15- 10.50   Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад гарч буй ололт , хүндрэл бэрхшээл” 
Ж.Баярцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын шадар туслах

10.50 –11.35  Нийтийн эрх ашгийг хамгаалахад шүүхийн нэхэмжлэлийг ашиглах нь : эрүүл байх эрхийн жишээ
Минди Жейн Роүзмен, АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийн  Хүний эрхийн хөтөлбөрийн захирал

11.35-11.50     Цайны завсарлага

11.50 – 12.20  Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах асуудал
О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч, Захиргааны танхимын тэргүүн

12.20-13.20    Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

13.20-14.30     Үдийн хоол

Хэсэг 1- Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах тогтолцоо
Хуралдааны хөтлөгч П.Эрдэнэжаргал, ННФ-ын захирал
14.30-15.00     “Хүний эрхийн байгууллагаас шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа өнөөгийн нөхцөл болон гарч буй хүндрэлүүд П.Оюунчимэг, Хүний Эрхийн Комиссийн гишүүн  

15.00-15.30  Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад ТББ-д тулгардаг хүндрэл, шийдвэрлэх арга зам”      
Б.Баярмаа, Монголын байгаль хамгаалах ТББ-уудын эвслийн тэргүүн

15.30-16.00   Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад өмгөөлөгчдөд тулгардаг хүндрэл, шийдвэрлэх арга зам С.Оюун, өмгөөлөгч  

16.00- 16.15  Цайны завсарлага

16.15 – 18.00 Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

4-р сарын 27-ны Баасан гариг

Хэсэг 2Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчин

10.00-10.30    Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчин
Д.Эрдэнэчимэг, Хүний Эрх Хөгжил Төвийн хуульч

10.30-11.00     Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах туршлага: АНУ болон БНХАУ-ын туршлага
Роб Прехт, Нийтийн Эрх Ашгийн Хуулийн Дэлхийн сүлжээ байгууллагын Бээжин дэх салбарын захирал

11.00-11.30   Байгаль орчны асуудлыг шүүхээр нэхэмжлэн хамгаалах Төв Азийн улс орнуудын туршлага
Вадим Ни, БНКУ-ын  Байгаль орчны яамны  Экологи, уур амьсгалын шинжлэх ухаан, судалгааны хууль тогтоомж боловсруулах бүлгийн ахлагч  

11.30-11.45   Цайны завсарлага

11.45-13.00   Хэлэлцүүлэг

13.00-14.00   Үдийн хоол

14.00 -16.30    “Цаашдын алхам – Бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн санал” Бүлгийн хэлэлцүүлэг, санал зөвлөмж танилцуулах

17.00-17.10    Хурлыг хаах, Д.Баттулга, ЕТГ-ын дарга