Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумаас хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй эрдэмтэн, судлаачдын ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.
Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэл хэлэлцүүлгийг 2012 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал нийт 6 удаа зохион байгуулна. Анхны илтгэлийг Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр 2012 оны 3 дугаар сарын 21-ний Лхагва гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд уншина. Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Hийгэм Форумын цахим хуудаснаас авах боломжтой.