Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр 2012 оны 3 дугаар сарын 21-ний Лхагва гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд уншлаа.