Таван толгойн тусгай зөвшөөрөл хууль бус олгогджээ (Өдрийн сонин 2007.08.28 )
УИХ-ын хүсэлтээр Үндэсний аудитын газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийжээ. Уг аудит хийсэн тайлангаа УИХ-д гаргаж өгсөн байна. Энэ тайлангаас зарим сонирхолтой зүйлүүдийг уншигч та бүхэнд сонирхуулъя. Аудитаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 орчим хуулийн этгээдийн 2006 онд гүйцэтгэсэн геологи хайгуулын болон олборолтын үйл ажиллагааны тайлан мэдээ холбогдох санхүүгийн баримтуудыг шалгажээ.
Уг тайланд Улсын төсвөөр хийгдэж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөнийгтогтоосон аж. Нийт 15 стратегийн ач холбогдол бүхий ордоос 14-ийг хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгосон байна. Харин Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин" олгосон гэж үзжээ. "Энержи ресурс" ХХК-ийн эзэмшилдээ авахаар өргөдөл гаргасан талбайн солбилцол нь нөөцөд авсан талбайн солбилцолтой давхцаж байгаа гэнэ. Геологи уул уурхай кадастрын албан (ГУУКА) дарга асан Т.Занаширийн 2006 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр "Энержи ресурс" компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухаин өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-т "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоон улсын бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй" Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5-д "2006 оны долдугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухаи хуулииг цагаж мөрдөхөөс өмнө улсын гөсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл (лиценз) авсан этгээд өргөдөл гаргавал шинэ хуулийн дагуу түүнд ашиглалтын зөвшөөрөл элгоно" гэж заасныг зөрчин 18 хуулийн этгээдийн 34 хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэжээ гэсэн байна.
Мөн улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зард-льгг нөхөн төлөх гэрээгүйгээр олборлолт хийгдэж байгаа аж. Ашигт малтмалын тухай хуу-лийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (1997) 7-д "Улсын төсвийн хөренгөөр хайгуулын ажил хийгдсэн орд газраас олборлолт явуулж бүй лиценз эзэмшигч улсын төс-вөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг "Ашигт малтмалын тухай" хууль хүчин төгелдөр болсноос хойш таван жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр улсын төсөвт буцааж төлнө" гэж заажээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Төмөртийн овооны цайрын ордын хайгуулын ажилд социализмын үед 5311.0 мянган шилжих рубль зарцуулжээ. Сангийн яамнаас энэ зардлыг тооцохдоо уг ажлын хэмжээг өнөөдрийн зардлын нормативаар үржүүлэх замаар тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Мөн рублийн төгрөгтэй харьцах харьцаа 4.18 байсан. Энэ ханшаар дээрх тогтоолын дагуу тооцоход 1005936 ам.долларын зардал нөхөн төлүүлэх байжээ. Гэтэл энэ зардлыг 571000 ам.доллараар төлүүлэх гэрээ байгуулсан нь төлбөрийн хэмжээг 434936 ам.доллараар бууруулжээ. Энэ зөрчлийг арилгаж зөрүүг нөхөн төлүүлэх хэрэгтэй гэж аудит үзжээ. Мөн тусгай зөв-шөөрөл эзэмшигч нар байгаль орчныг хамгаалах талаарх хуулийн заалтыг биелүүлэхгүй байгаа аж. Монгол Улсын аудит үзэхдээ Тогтвортой байдлын гэрээ тооцоо муутай хийгджээ хэмээжээ. Уг гэрээнүүдэд олон дутагдал илэрсэн аж. Жишээлэхэд л "Цайрт минерал" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 1998-2013 байхад татварын хөнгөлөлтийн хугацаа үйлдвэрлэл ашиглалтад орсон 2005 оноос эхлэн 2020 оныг хамрахаар хийсэн гэнэ. Засгийн газар эдийн засгийн тооцоо, дүн шинжилгээ сайтар хийж чадаагүй байна. "Бороо гоулд" ХХК-тай 2013 он хүртэл Тогтвортой байдлын гэрэи хийсэн. Тэгвэл нөөц нь одоогийнхоо хурдаар ашиглавал 2009 оны эхний хагаст дуусах аж. Мөн Тогтвортой байдлын хөрөнгө оруулалтын гэрээ гэж хөгийн юм байдаг бололтой. Төмөртэйн цайрын ордын төсөлд л гэхэд гэрээг нь одоо харж байхад Монгол Улсын Засгийн газар Төмөртийн овооны цайрын ордоор баталгаа гаргаж Хятад улсын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК-д зээл олгуулсан гэж үзэхээр байгаа гэнэ. Тогтвортой байдлын гэрээ нөөц ашигласны төлбөрт ч муугаар нөлөөлдөг. Шинэчилсэн хуульд заахдаа нөөцийн төлбөр нийт борлуулалтын таван хувь байна гэж заасан. Тэгвэл Тогтвортой байдлын гэрээгээр 2.5 хувь байна гэж заасан таван компаниас зөвхөн 2006 оны сүүлийн дөрвөн сарын байдлаар 315,9 сая төгрөгийн нөөц ашиглалтын төлбөрийг төсөвт төвлөрүүлэх боломжийг алджээ. Үүнийг цаашид хуулийн дагуу төлж эайхаар гэрээнд тусгах нь зүйтэй гэж үзжээ. Стратегийн ач холбогдол бүхий орд газарт олборлолт хийж байгаа компаниудын 2006 онд улсын төсөвт төлсөн 327.3 тэрбум төгрөгийн 95.6 хувийг дан ганц 'Эрдэнэт" үйлдвэр төлсөн аж. Тавантолгойн уурхай ХК 0,8 хувь, "Чинхуа Мак Нарийн сухайт" ХХК 1,1 хувь, "Шивээ-Овоо" ХК 0,04 хувь, "Бороо гоулд" ХХК 0,23 хувь, "Цайрт адинерал" ХХК 0,99 хувийг нь гэх зэргээр төлжээ. Аудит Ерөнхий сайд М.Энхболд, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нарт хандан зөвлөмж гаргасан байна. Үилдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид "Хууль зөрчиж Энержи ресурс" ХХК, Дацүки" ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэх, Төмөртийн овооны "Цайрт минерал" компанитай нөхөн төлбөрийн гэрээг шинэчлэн байгуул гэх зэрэг зөвлөмж өгчээ.
Ж.САНДАГДОРЖ