Орон нутгийн эдийн засгийн хөгжил
-------------------------------------------------------------------------------------------------------
ДЕЛТА МОНГОЛД :
Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Нээлттэй Нийгэм Форумаас “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх - ДЕЛТА” төслийг Монгол улсад анх удаа Хөвсгөл аймгийн Тариалан, Баянхонгор аймгийн Баянхонгор, Увс аймгийн Тариалан, Архангай аймгийн Ихтамир суманд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн зорилго нь төр-хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчид, иргэд, төрийн ба олон нийтийн байгууллагуудын оролцоо, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан сумын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байна. Ядуурлыг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт бий болгож тогтворжуулах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулах зэрэг тулгмдсан асуудлуудыг орон нутагт шийдвэрлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегитай болсноор хөгжлийн цэгцтэй, алсын хараа, зорилготой хэтийн бодлогыг сумын түвшинд хэрэгжүүлэх загварыг боловсруулна .
Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
Сумын Засаг дарга нарын уулзалт: Сумынхаа эдийн засаг-бизнесийн дунд хугацааны хөгжлийн тулгамдаж буй болон шийдвэрлэвэл зохих асуудлаа хэрхэн сонгож нөөц боломж, чадавхитай уялдуулж байгааг тодорхой сумын жишээн дээр газар дээр нь үзэж танилцах, санаа авах, дунд хугацааны стратегийн асуудлаар сумдын хооронд зөвлөлдөх, харилцан ярилцах, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЕЛТА төсөлд хамрагдаж буй дөрвөн сумын Засаг дарга нарын уулзалтыг хоёр удаа хийлээ. |
|
Дунд хугацааны хөгжлийн стратеги, түүний бүрдэл хэсгүүдийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангахын тулд: |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
Дээр дурьдсан арга хэмжээний үр дүнд сумын нийт иргэдийн 70 орчим хувьд ДЕЛТА төслийн талаархи цогц мэдээлэл, танилцуулгыг хүргэж, мөн 10 орчим хувь нь уг төслийн бодит үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжийг хангаж чадлаа. |
|