Шинэ ном, сэтгүүл 2007.10.02

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2007.10.02

Шинэ ном, сэтгүүл 2007.10.02

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

State of World Population 2007: Unleashing the Potential of Urban Growth

English
United Nations Population Fund
Published: 2007
In 2008, the world reaches an invisible but momentous milestone: For the first time in history, more than half its human population, 3.3 billion people, will be living in urban areas. By 2030, this is expected to swell to almost 5 billion. Many of the new urbanites will be poor. Their future, the future of cities in developing countries, the future of humanity itself, all depend very much on decisions made now in preparation for this growth.
While the world's urban population grew very rapidly (from 220 million to 2.8 billion) over the 20th century, the next few decades will see an unprecedented scale of urban growth in the developing world. This will be particularly notable in Africa and Asia where the urban population will double between 2000 and 2030: That is, the accumulated urban growth of these two regions during the whole span of history will be duplicated in a single generation. By 2030, the towns and cities of the developing world will make up 80 per cent of urban humanity.
Urbanization—the increase in the urban share of total population—is inevitable, but it can also be positive. The current concentration of poverty, slum growth and social disruption in cities does paint a threatening picture: Yet no country in the industrial age has ever achieved significant economic growth with¬out urbanization. Cities concentrate poverty, but they also represent the best hope of escaping it.
Cities also embody the environmental damage done by modern civilization; yet experts and policymakers increasingly recognize the potential value of cities to long-term sustainability. If cities create environmental problems, they also contain the solutions. The potential benefits of urbanization far outweigh the disadvan¬tages: The challenge is in learning how to exploit its possibilities.

Монгол улсын нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний гуравдахь хөтөлбөр 2007-2011

Монгол
Зохиогч: Эрүүл Мэндийн Яам, UNFPA
Хэвлэсэн: 2007 он

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтыг зогсоохоор дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон нийгмийн эрүүл мэндийн салбарын бусад үндэсний хөтөлбөртэй уялдуулах.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгаа болон эхийн эндэгдэл, үр хөндөлт, охидын жирэмслэлт, ХДХВ/ ДОХ/БЗДХ-ын талаар олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх.
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал, тэдний энэ талаархи мэдлэг, зан үйл, эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн байнгын сургалт, сурталчилгаа хийх, мэдээллийг түгээх асуудалд онцгой анхаарах.
Алслагдсан нутгийн болон эмзэг бүлгийн хүн ам, шилжин суурьшигчид, хувиараа алт олборлогчид зэрэг зорилтот бүлгийнхэнд илүү анхаарал хандуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамт олон, гэр бүл, эрэгтэйчүүд, хувь хүний оролцоог нэмэгдүүлэх.
Эх нялхсын өвчлөл, эндэгдлийн түвшин зарим бүс нутаг, аймагт жил буурахгүй, хөрш зэргэлдээ орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа зэрэг хэрэгцээ, шаардлагыг үндэслэн 2002-2006 онд амжилттай хэрэгжсэн “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн туршлага сургамжид тулгуурлан Үндэсний гурав дахь хөтөлбөрийг дараагийн 5 жилд хэрэгжүүлэхээр боловсрууллаа.

Дэлхийн хүн амын байдал 2007: хотжилтын нөөц боломжийг ашиглах нь

Монгол
НҮБ-ын Хүн Амын Сан
2007 он

2008 онд дэлхий дахин үл үзэгдэх боловч онцлохуйц нэгэн мөчид хүрнэ: түүхэнд анх удаа хүн төрөлхтний талаас илүү буюу 3,3 тэрбум хүн хот суурин газарт оршин суух болно. Энэ тоо 2030 он гэхэд ойролцоогоор 5 тэрбумд хүрч нэмэгдэх төлөвтэй байна. Хотын иргэдийн олонхи нь ядуу байх болно. Тэрхүү өсөлтийг урьдчилан харж, бэлтгэх зорилгоор өнөөдөр гаргасан шийдвэрээс хотын ядуучууд, хөгжиж буй орнуудын хотууд, түүнчлэн хүн төрөлхтний ирээдүй ихээхэн хамаарна.
Дэлхийн хот суурингийн хүн амын тоо XX зуунд маш хурдаптай өссөн ч (220 саяас 2.8 тэрбум хүртэл) дараагийн хэдэн арван жилд хөгжиж буй улс орны хот суурингийн хүн амын өсөлт өмнө байгаагүй хэмжээнд хүрэхээр байна. Энэ үзэгдэл ялангуяа Африк, Азид ихээр ажиглагдах бөгөөд хотын хүн ам 2000-аас 2030 оны хооронд хоёр дахнн өснө: Ингэснээр зөвхөн энэ 2 тивийн хот суурингийн хүн ам 30 жилийн дотор өмнөх түүхэн явцын нийт хэмжээнээс хоёр дахин өснө. 2030 он гэхэд хөгжиж буй улс орны хот суурингийн хүн ам нийт хот сууринд амьдарч буй хүн төрөлхтний 80 хувийг бүрдүүлнэ.
Хотжилт /нийт хүн амын дотор суурин хүн амын эзлэх хувь/ нэмэгдэх нь зайлшгүй бөгөөд энэ нь эерэг нөлөөтэй байж болох талтай. Өнөө үед хот сууринд газар авсан ядуурал, ядуучуудын хороолол, нийгмийн тэгш бус байдал санаа зовоож байгаа ч аж үйлдвэр хөгжсөн улс болгон хотжилтын тусламжтайгаар эдийн засгаа өсгөсөн билээ. Хот ядуурлыг төвлөрүүлдэг ч нөгөө талаас ядуурлаас гарах хамгийн их бололцоо тэнд л бий.
Соёл иргэншил байгаль орчинд ямар хөнөөл учруулдагийн амьд жишээг хотоос харж болох ч, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид удаан хугацааны тогтвортой хөгжилд хотын гүйцэтгэх үүргийг ойлгож эхэлж байна. Хэдийгээр хот байгаль орчинд хөнөөл учруулсан ч эргээд шийдвэрлэх аргыг эрэлхийлж байдаг. Хотжилтыг дагалдах давуу тал сул талаас олон байдаг. Харин эдгээр давуу талыг олж, хүнд хэрэгтэй байдлаар ашиглах нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207