Гэрээр ном, судалгааны материал олгох журам
Нээлттэй Нийгэм Форумын Мэдээллийн төв нь зөвхөн иргэний нийгмийн байгууллагын судлаач, зөвлөх, шинжээчдэд гэрээр ном, судалгааны материал олгох ба энэхүү журмыг баримтална.
- Мэдээллийн төвөөр үйлчлүүлэхийн тулд ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбар бүрдүүлж ресепшнд төлбөргүй бүртгүүлнэ..
- Мэдээллийн төвөөс гэрээр ном, судалгааны материал ашиглах хугацаа 14 хоног байх ба өөр үйлчлүүлэгч тухайн номыг авах хүсэлт тавиагүй тохиолдолд хугацааг нэг удаа 14 хоногоор сунгах эрхтэй. Сунгалтыг өөрийн биеэр ирж хийхээс гадна утсаар болон и-мэйлээр мэдэгдэж болно.
- Хугацаа хэтрүүлбэл гэрээр ном ашиглах эрхийг анхны удаад 3 сараар хязгаарлаж, дахин давтагдвал гэрээр ном ашиглах эрхийг цуцална.
- Ном, судалгааны материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, дахин хэрэглэх боломжгүй болгосон, эсвэ үрэгдүүлсэн тохиолдолд ном, судалгааны материалын ижил хувийг олж өгөх олдохгүй тохиолдолд уг номыг худалдаж авсан үнийг төлнө.
2014 оны 11 дүгээр сарын 18