Огноо: 2014 оны 6 сарын 27
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан “Иргэний зөвлөл”-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлээр видео шторк хийх байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. Видео шторк хийх чиглэлээр мэргэшсэн, техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадвартай бүхий л байгууллага студи шалгаруулалтад оролцоход нээлттэй. Шалгаруулалтад ирүүлэх материалын жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан Удирдамжаас хүлээн авна уу. Сонирхсон хуулийн этгээд байгууллагын танилцуулга, зохиолын төсөл, үнийн саналыг дор дурдсан хаягаар 2014 оны 6 дугаар сарын 30 өдрийн 17 цаг 00 минутаас өмнөирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857