Иргэний нийгмийн байгууллагын сонгуулийн ажиглагчдад зориулж сургалт явуулж байна.

A- A A+
Иргэний нийгмийн байгууллагын  сонгуулийн ажиглагчдад зориулж сургалт явуулж байна.

Дотоодын иргэний нийгмийн байгууллагын
сонгуулийн ажиглагчдад зориулсан сургалт

2012 оны 5 дугаар сарын 10-11
Нээлттэй Нийгэм Форум

Зорилго:

  • Сонгуулийн хуулийн агуулга, хэрэгжилтийн явцад тулгардаг бэрхшээл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар оролцогчдод тодорхой ойлголт өгөх
  • Автоматжуулсан сонгуулийн зарчим, үйл явц, эрсдэл, давуу болон сөрөг талын талаар ойлголт өгөх
  • Сонгуулийн өдрийн ажиглалтын шалгах хуудсыг боловсруулах
  • Ажиглалтын тайлан боловсруулж бичих чадвар эзэмшүүлэх
  • Сонгуулийн ажиглагчийн эрх, үүрэг, хариуцлага, дагаж мөрдөх ёс зүйн зарчмын талаар ойлголт өгөх

5 дугаарын сарын 10

9.00-10.00       Чөлөөт шударга сонгуулийн олон улсын түгээмэл зарчим, Чөлөөт, шударга сонгуулийн талаар тунхаглалууд, Дэлхийн бусад орнуудад сонгуулиа чөлөөтэй, шударга явуулахад учирч буй бэрхшээл, Сомсри Хананунтасук, Азийн чөлөөт сонгуулийн төлөө бүсийн сүлжээний Гүйцэтгэх Захирал (ANFREL- АНФРЕЛ)

10.00-11.30     Монгол Улсын Сонгуулийн эрх зүйн орчин, Сонгуулийн хууль, хэрэгжилтэд учирдаг бэрхшээл, шинэ хуульд туссан өөрчлөлт, С. Оюунтуяа, Сонгогчдын боловсрол төв

Дотоодын байгууллагын томилсон сонгуулийн ажиглагчийн эрх,  үүрэг, Д. Энхцэцэг, Нээлттэй Нийгэм Форум

11.30 - 13.00   Сонгуулийн автоматжуулсан системд шилжих процесс, Монголын сонгуулийн автоматжуулалтын үйл явц (хууль болон хэрэгжилтийн байдал), С. Энхжаргал, МИДАС ТББ

Автомат сонгуулийг ажиглах зарчим, Кора Игнацио, Филиппиний Чөлөөт сонгуулийн төлөө иргэдийн үндэсний хөдөлгөөн (NAMFREL- НАМФРЕЛ)

14.00-16.00     Автоматжуулсан сонгуулийн үйл явцад тавих хяналт (1-р хэсэг) , Автоматжуулсан сонгуулийн үйл явц, хяналт, хамгаалалт, Кора Игнацио, НАМФРЕЛ

16.15-18.00     Автоматжуулсан сонгуулийн үйл явцад тавих хяналт (2-р хэсэг) Автоматаар санал хурааж тоолоход ажиглах элементүүд (сонгуулийн өдөр, сонгуулийн өдрийн өмнө болон хойно) Филиппиний туршлага, Кора Игнацио, НАМФРЕЛ
Сомсри Хананунтасук, АНФРЕЛ, Бидхаяак Дас, АНФРЕЛ
 
5 дугаар сарын 11

9.00-11.00       Сонгуулийн өдөр ажиглалт хийх шалгах хуудас боловсруулах,Чиглүүлэгч Бидхаяак Дас, АНФРЕЛ

11.15-13.00     Сонгуулийн өдөр ажиглалт хийх шалгах хуудас боловсруулах , Чиглүүлэгч Бидхаяак Дас, АНФРЕЛ, Сомсри Хананунтасук, АНФРЕЛ

14.00-16.00     Ажиглалтын тайлан боловсруулж бэлдэх нь,  (Автомат сонгуулийн зарчмуудыг харгалзах нь), Кора Игнацио, НАМФРЕЛ

16.15-17.00 Ажиглалтын тайлан боловсруулж бэлдэх нь, Чөлөөт шударга сонгуулийн зарчмуудыг харгалзах нь),Бидхаяак Дас, АНФРЕЛ

17.00-18.00     Ажиглагчдын ёс зүйн зарчим,  Сомсри Хананунтасук, АНФРЕЛ

18:00–18:30    Дүгнэлт, ажлын төлөвлөгөө гаргах, Багш нар