УИХ-ын сонгууль Зургадугаар сарын 28-нд болно

A- A A+
УИХ-ын сонгууль Зургадугаар сарын 28-нд болно

2011 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 62 гишүүнээс 53 нь зөвшөөрч, 85.5 хувийн саналаар тогтоол батлагдлаа. Ингэснээр УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд буюу пүрэв гаригт зохион байгуулагдах болж байна. Сонгуулийн тухай хуулийн 8.2-т заас­наар “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зурга­дугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна” гэж заас­ны дагуу энэ өдөр  зохион байгуулах хүсэлтийг СЕХ-ноос тавьжээ.

Гадаадад байгаа иргэ­дийн саналыг тухайн улсад суу­гаа Консулын газраар дамжуулан зурга­дугаар сарын 10-нд авах аж. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүнгээр энэ жил 1.834.461 ир­гэн УИХ-ын сонгууль өгөх юм байна. Харин тойргийн хороо 26, салбар хо­роо 340, хэсгийн хороо 1950, нийт гишүү­дийн тоо 10 мянга 50 хүн байхаар төлөв­лөсөн аж.