Намууд хөтөлбөрөө Аудитын газарт хянуулж байна

A- A A+
Намууд хөтөлбөрөө Аудитын газарт хянуулж байна

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө Үндэсний Аудитын Газраар хянуулж байгаа юм. Мөрийн хөтөлбөрт мөнгөний амлалт өгөхгүй байх талаар Сонгуулийн хуульд тусгасан тул тийнхүү тусгайлан аудит хийлгэх шаардлагатай болсон байна.

Тус газрын ажилтан Б.Даваанямаас  хэвлэд өгсөн хариултаас үзвэл 11 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр ханджээ.

  • Хөгжлийн хөтөлбөрийн нам
  • Эрх чөлөөг хэрэгуүүлэгч нам
  • Ногоон нам
  • Эх орон нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • МАН
  • МУНН
  • МСДН
  • ИЗНН
  • АН
  • Эх орончдын нэгдсэн нам гэсэн 11 нам
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын эвсэл
  • МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл

 гэсэн хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр өгсөн байна.