Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэллээ. Улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмээ чанд сахихаа дахин баталгаажуулж гарын үсэг зурах ёслол ННФ-ын хурлын танхимд болов. /дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/