НИТХ-ын сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцоно

A- A A+
НИТХ-ын сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцоно

УИХ-ын сонгуультай хамт  Зургадугаар сарын 28-ны өдөр болох НИТХ-ын сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцохоор болж,  нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос өнөөдөр батламжаа гардан авчээ. Энэ сонгуульд МАН, АН, Монголын Ногоон Нам, ИЗНН, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Эх Орон Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам,   Иргэний Хөдөлгөөний Нам, МСДН болон  БНН,  Хамаг Монголын Хөдөлмөрийн Хамын хамтарсан “Гуравдагч хүчний эвсэл”, МАХН, МҮАН-ын   “Шударга ёс” эвсэл НИТХ-ын сонгуульд  оролцохоор болжээ.

 НИТХ-ын 45 суудлын  30 нь можаритор тогтолцоо буюу тойргоос нэр дэвшиж, үлдсэн  15 төлөөлөгч пропорцианаль буюу намаас сонгогдоно. Тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлэн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 6 мандаттай бол Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэг тус тус 4, Налайх 1, Багануур, Багахангай дүүрэг дундаа 1 мандаттай байх юм.

НИТХ-ын тухай хуулийг 4 дүгээр сарын 27-нд баталсан. Энэ хуульд зааснаар намууд НИТХ-д сонгуульд нэр дэвшигчдээ маргаашнаас тодруулж  энэ сарын 22-нд дуусгана.