УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь

A- A A+
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь

Хийгдэх ажил

 

Хуулийн хугацаа

Хуанлийн хугацаа

1

Санал авах өдөр

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн аль нэг ажлын өдөр байна.

2012.6.28

2

Сонгууль зарлах

Санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

2012.4.28

3

Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.

2012.4.28

4

Тойргийн хороо байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

2012.5.04-нөөс өмнө

5

Сонгогчдын нэрийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлэх

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

2012.5.04-нөөс өмнө

6

Салбар хороо байгуулах

Тойргийн хороо салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

2012.5.09-нөөс өмнө

7

Сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороонд хүргүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө тойргийн хороонд хүргүүлнэ.

2012.5.09-нөөс өмнө

8

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх

Санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ.

2012.5.09-нөөс өмнө

9

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан шийдвэр гаргана.

2012.5.13-ныг дуустал