Шинэ ном, сэтгүүл 2008.02.07

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.02.07

Шинэ ном, сэтгүүл 2008.02.07

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Freakonomics: A Rogue Economist Explores the Hidden Side of Everything

English
By Steven D.Jevitt, Stephen J.Dubner
Published: 2005
ISBN: 006-123400-1

Which is more dangerous, a gun or a swimming pool? What do schoolteachers and sumo wrestlers have in common? Why do drug dealers still live with their moms? How much do parents really matter? How did the legalization of abortion affect the rate of violent crime?
These may not sound like typical questions for an economist to ask. But Steven D. Levitt is not a typical economist. He is a much-heralded scholar who studies the riddles of everyday life—from cheating and crime to sports and child-rearing—and whose conclusions turn conventional wisdom on its head.
Freakonomics is a groundbreaking collaboration between Levitt and Stephen J. Dubner, an award-winning author and journalist. They usually begin with a mountain of data and a simple question. Some of these questions concern life-and-death issues; others have an admittedly freakish quality. Thus the new field of study contained in this book: freakonomics.
Through forceful storytelling and wry insight, Levitt and Dubner show that economics is, at root, the study of incentives—how people get what they want, or need, especially when other people want or need the same thing. In Freakonomics, they explore the hidden side of... well, everything. The inner workings of a crack gang. The truth about real-estate agents. The myths of campaign finance. The telltale marks of a cheating schoolteacher. The secrets of the Ku Klux Klan.
What unites all these stories is a belief that the modern world, despite a great deal of complexity and downright deceit, is not impenetrable, is not unknowable, and—if the right questions are asked—is even more intriguing than we think. All it takes is a new way of looking.
Freakonomics establishes this unconventional premise: If morality represents how we would like the world to work, then economics represents how it actually does work. It is true that readers of this book will be armed with enough riddles and stories to last a thousand cocktail parties. But Freakonomics can provide more than that. It will literally redefine the way we view the modern world.

Монголын хүний хөгжлийн илтгэл 2007: Хөдөлмөр эрхлэлт, ядуурал

Монгол        
Зохиогч: Ши.Батбаяр, Н.Батнасан, Я.Долгоржав, Ч.Хашчулуун, Л.Мягмаржав, Орчуулагч: Р.Баасан, Б.Баяр, О.Энхтуяа
Хэвлэсэн: 2007
ISBN: 978-99929-1-248-0

Монгол Улсын хүний хөгжлийн шинэ эрин үе: Эдийн засгийн өсөлт хурдасч, төсвийн байдал сайжирсан хэдий ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна
Монгол улс хүний хөгжлийн шинэ эрин үедээ орлоо. Монгол Улсын Хүний хөгжлийн индекс (ХХИ) түүхэндээ анх удаа хамгийн өндөр түвшинд хүрч, энэ үзүүлэлт тус улсын бүс нутаг бүрт өсчээ. Сүүлийн долоон жилд эрүүл мэнд, боловсрол, орлогын байдлыг хэмждэг ХХИ-ийн дэд үзүүлэлтүүд тун сайжирч, ХХИ аймаг бүрт нэлээд өсөв. Сүүлийн таван жилд амьжиргааны түвшин ялгаатай аймгуудын ХХИ-ийн ялгаа багасч байна. Түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн ихэнх зорилтуудын биелэлт сайн байна. Эх, нялхсын эндэгдлийг бууруулах зэрэг хэд хэдэн асуудлаар үндэсний хэмжээнд дэвшүүлсэн нийт 22 зорилт 60 хувийн биелэлттэй байна.
Эдийн засгийн байдал эрс сайжирч. сүүлийн дөрвөн жилд эдийн засгийн өсөлт дунджаар 8,7 хувь болсон, төсвийн орлого, зарлага жилд 30 гаруй хувиар нэмэгдсэн, мөн банкны салбар хурдацтай өргөжиж байгаа зэрэг ахиц дэвшил гарч байна. Пймээс эдийн засгийн энэхүү өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэх, төр засгаас хүний хөгжлийг дэмжих чиглэлээр нийт улс орон даяар томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.
Гэхдээ дээр өгүүлсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ юуны өмнө ядуурал Монгол Улсад томоохон бэрхшээлтэй асуудал хэвээр байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2006 онд улсын хэмжээнд ядуурлын түвшин 32,2 хувь хүртэл тун бага хувиар буурч, хөдөө, орон нутагт 37 хувь хүрсэнд нухацтай дүгнэлт хиймээр байна. Түүнээс гадна өнгөрсөн жилүүдэд сургуульд хамрагдалтын түвшин, бага боловсрол эзэмшилтийн хувь. ХАА-н бус салбарын ажиллагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, нийт газар нутагт ойт нутгийн эзлэх хувь зэрэг Мянганы хөгжлийн зорилтуудын бусад зарим үзүүлэлтүүд сайжрахгүй харин б\урах   хандлагатай   байгаа   нь   тухайн
чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудын биелэлтийг үлэмж эргэлзээтэй болгож, санаа зовниход хүргэж байна. Орлогын тэгш бус байдлын гол хэмжүүр болох Жини коэффициент сүүлийн үед эрс өссөн нь эдийн засгийн өсөлтийн үр шимийн дийлэнх хувийг амьдралын боломж илүү сайтай хүмүүс хүртэж байгаагийн илэрхийлэл юм. Хэрэв энэ хандлага цаашид үргэлжилбэл, ядуурлыг өргөн хэмжээнд бууруулах зорилтыг биелүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байх болно.
Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн өндөр өсөлт нь ядуурлыг бууруулахад яагаад дорвитой нөлөөлж чадахгүй байна вэ? Эдийн засаг өсч байхад яагаад тэгш бус байдал газар авч байна вэ? Эдийн засгийн өсөлт. ядуурал хоёрын хооронд шууд холбоо байхгүй ч зохистой ажлын байрыг олноор бий болгож баймааж нь эдийн засгийн хурдацтай өсөлтийг ядуурлыг дорвитой бууруулахад нөлөөлөх хүчин зүйл болгож болдгийг олон улсын туршлага бэлхнээ харуулж байна. Учир нь, ядуу хүмүүст байгаа гол нөөц болох ажиллах хүчээ ашиглах боломжийг хөдөлмөр эрхлэлт л олгодог. Эдийн засгийн өсөлт дээрхүүргийгхарааханбиелүүлэхгүйбайна. Өөрөөр хэлбэл, хангалттай ажлын байр бий болгохгүй, өнөөгийн байгаа дийлэнх ажлын байр ядуурлаас гаргах хэмжээний цалин хөлс олгож чаддаггүй, ажлын орчин нөхцөл хангалтгүй, ядуучуудын амьдардаг газруудад зохистой ажлын байрны боломж байдаггүй, түүнчлэн шинээр бий болж буй ажлын байранд шаардлагатай ур чадвар ихэнх Монгол ажилчдад дутмаг байдаг гэж олон иргэд үзэж байна.
Энэхүү илтгэлд хөдөлмөр эрхлэлт нь нэр хүндтэй, үнэ цэнэтэй амьдралын чухал хэсэг бөгөөд хүмүүсийн ядуурлаас гарах гол түлхүүр, хүчин зүйл болохын хувьд хүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэгийг юуны өмнө онцолж, хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийн чиг хандлага, тэдгээрийн ядууралтай холбогдох уялдаа холбоо, эдийн засгийн гол гол салбар дахь хөдөлмөр эрхлэлт, хүн амын зарим бүлгийнхэнд тулгараад буй хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зарим хүндрэлтэй асуудлыг авч үзсэн болно.

Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин

Монгол        
Зохиогч: Б.Цэнддоо
Хэвлэсэн: 2007
ISBN: 978-99929-861-5-8

Ганц шүдэнд зориулсан сойз буюу оршлын оронд
Аргалд явахаар гарсан эмээ маань миний мэдэх хамгийн аймшигт зүйлс болох хадны мангаа, чоно хоёрын аль нэгэнд хөөгдвөл л ингэх болов уу гэмээр амьсгаа нь дээр гарчихсан сандран орж ирлээ.
-За болохоо байлаа. Таван морьтой хүн манайхыг чиглээд ирлээ. Нөгөөдүүл чинь яг мөн.
Ээж энэ үгийг сонсоод царай нь барсхийн бослоо. Миний сониуч зан хөдлөн гарч харахаар ухасхийсэн боловч айдас төрөн зогслоо. Кинон дээр гардаг гамин*, бароны" цэрэг ч юм билүү гэсэн юм санаанд орлоо. Мэдээж мангас ч, чоно ч тавуулаа морь унаад айл хэсэхгүй гэдэгт би итгэлтэй байсан юм. Айсандаа ээжээсээ зууртал:
-Алив холдоод өгөөч. Ядаж байхад... хэмээн түлхлээ. Ээждээ гомдоод эмээ рүүгээ хартал «намайг гамин, бароны гарт үрэгдвэл ч үрэгдэг» гэсэн шиг тоох янз алга. Ингээд миний сэтгэлд гоморхол, сониуч зан хоёр байраа булаалдан хүлээлээ.
Эмээ маань хоймрын авдар дээр байсан бурхнаа шүүрч аван түлээний дөрвөлж рүүгээ хийгээд дээрээс нь аргал асгаж байх юм. Харин ээж ойрмогхноос манай хананаас зүүлттэй байх болсон «Ариун цэврийн булан» хэмээх   олон   хармайтай   даавуун   уутнаас   шүдний нунтаг оо*-гоо гарган талыг нь асгав. Надаас юугаа  ч хайрладаггүй эмээ маань бурхандаа л хавьтуулдаггүй байв. Би дөрвөлжин жаазных нь ард лав нэг сонин юм байгаа гэж итгэчихээд нээж үзэхийн мөн болчихсон байлаа. Авдарнаас буудаггүй, нүүхэд хүртэл толгойн тэмээнд ачдаг бурхан үүдэнд очих, зүгээр л үзэх гэхээр асгачихна гээд хавьтуулдаггүй шүдний оо зэргээ зориуд асгах зэргийг бодоход довтолгон айсуй морьтонгууд гамин, баронтой ч эгнэшгүй амьтас бололтой. Үнэхээр тэд бол монголчуудын амьдралын хэвшлийг орвонгоор эргүүлсэн их үйл явдлын төлөөлөгчид, сумын Соёлын довтолгооны комиссынхон байсан юм.
Эмээ нохой хорьж өгөхөөр гарахдаа үүдэнд асгасан ооны дээгүүр том ултай гутлаараа үрчин шороотой хольж, ээжийн хийсэн ажлын ул мөрийг баллаж байх аж. Довтолгон ирэгсдийн боловсон зарим нь ширэн цүнх үүрч, тэдний энд хүрэхгүй бригадын дарга болохоор бичиг цаасаа цагаан бааданд ороон бүсэлжээ.  Соёлын  довтолгооныхон  манайд  «Ариун цэврийн булан» гэдэгт байх ёстой зүйлс болох сойз, шүдний   оо,   нүүр   гарын   саван   зэргийг   бүртгээд зогсохгүй, тогтмол хэрэглэж байгаа эсэхийг нь элэгдэл хорогдлын байдлаар нь шалгах аж.
Уламжлалт хуучин амьдралын хэвшлийг нь албадан өөрчилж, монголчуудыг иргэншилд дасгасан энэхүү “Соёлын довтолгоо” гэж чухам юу байваа. Алдаа завхрал уу? Эсвэл хүчээр хийсэн дэвшил үү? Ата Тюркийн шинэчлэль Мэйжийн хувьсгалтай эн зэрэгцэхүйц үйл явц уу?

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207