УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 24 гэхэд тодорч дуусах юм байна. Сонгуульд өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвслүүд хуулийн дагуу тавдугаар сарын 25-нд нэр дэвшигчдээ эцсийн хувилбараар тодруулсан байх ёстой.
Улс төрийн гол хоёр нам болох МАН, АН хоёр энэ сарын 24-ний пүрэв гаригт нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагаа хуралдуулахаар болжээ. МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ энэ өдөр хуралдуулахаар товлосон байна. Мөн өдрийн орой гэхэд тойрогт өрсөлдүүлэх 48, намын нэрийн жагсаалтаар гаргах 28 хүнийхээ нэрийг тус намууд тодруулж дуусгахаар төлөвлөжээ.