Иргэний Зориг Ногоон Намд СЕХ-нд хандаж хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд ашиглах санал тоолох машин нь Америкийн Нэгдсэн Улсын хоёр ч сонгуульд хэрэглэгдсэн боловч техникийн алдаатай нь тогтоогджээ. Иймд тус машиныг дахин ашиглахыг хориглосон талаар мэдээлэл бид авсан болно. Тус санал тоолох машиныг ашигласан тохиолдолд сонгуулийн тооллогын үр дүн шударга бус гарах магадлал байгаа тул гар аргаар хяналтын тооллого хийж санал тоолох машины гаргасан дүнтэй тохирч байгаа эсэхийг хянан шалгах зайлшгүй шаардлага байна. Иймд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тус бүр 3-аас доошгүй хэсгийн хороодыг тохиолдлын аргаар сонгож, гар аргаар хяналтын тооллого хийн, давхар шалгах боломжийг олгож өгөхийг хүсье” гэжээ.