МҮОНРТ-ээр өнөөдөр 21.00 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяр сонгуульд өрсөлдөж байгаа намуудын төлөөлөлтэй халз мэтгэлцээнд оролцоно. Нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаярыг өчигдөр НИТХ-д өрсөлдөж буй АН-ын гишүүн Э.Бат-Үүл халз мэтгэлцээнд дуудахдаа “Eagle” телевизээр улс төрийн намуудын төлөөлөлтэй зөвшилцөлгүй улс төрийн халз мэтгэлцээн зохион байгуулахаар оролдсон бол МҮОНРТ өнөөдөр хуулийн дагуу халз мэтгэлцээнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод, дамжуулахаар болжээ.