Гадаадын 40 гаруй сэтгүүлч сонгуулийг сурвалжилна

A- A A+
Гадаадын 40 гаруй сэтгүүлч сонгуулийг сурвалжилна
Гадаадын сэтгүүлчдэд зориулан өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран 2012 оны сонгуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.УИХ-ын сонгуулийг гадаадын 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлах бөгөөд тэдний сүүлийн хэсэг маргааш манай улсад ирэх юм байна. Гадаадын сэтгүүлчдийн сонирхлыг УИХ сонгуулийн тухай хуульд тусгагдсан холимог системээр санал өгөх зарчим ихээр татаж байгаа аж.