Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна

A- A A+
Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилготой  мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2012 онд дараахь чиглэлийн  мониторингийн үйл ажиллагааг дэмжих болно. Үүнд:

  1. Төсвийн чиглэлээр:
  • Нийгмийн даатгалын сангуудын  хөрөнгийн зарцуулалт;
  • Засгийн газрын тусгай сангуудын бүрдэлт, зарцуулалт;
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт (техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулалт гэх мэт);
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц, гүйцэтгэсэн ажлын үр дүн (яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авалтын үйл ажиллагаа гэх мэт);
  • Орон нутгийн болон төсөвт байгууллагын төсвийн зарцуулалт, орон нутгийн хөгжлийн сангуудын бүрдүүлэлт, зарцуулалт;
  • Үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаадын хандивлагчийн санхүүжүүлсэн хөтөлбөр, төсөл;
  1. Төрийн хариуцлага, ил тод байдлын чиглэлээр:
  • Төрийн ил тод байдал,  хариуцлагыг хангах, сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулан зохицуулсан хуулиудын хэрэгжилт;
  • Олон нийтийн статустай болон төрийн өмчийн оролцоотой  байгууллагуудын удирдах зөвлөл, олон нийтийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, үйл ажиллагааны үр дүн;
  1. Төрийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр:
  • Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд (жишээлбэл газар олголт, тусгай зөвшөөрөл, бүртгэл, лавлагаа, иргэний баримт бичиг олголт гэх мэт) баримтлах шударга байдлын зарчмуудын хэрэгжилт, үйлчилгээний шуурхай байдлын мониторинг;
  • Төрийн хяналт шалгалтын байгууллагын гаргасан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт, үр дүн;
  • Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон нийгмийн халамжийн үйлчилгээ нийгмийн эмзэг бүлэг болон тусгай хэрэгцээт зорилтот бүлэгт хүрэх хүртээмж;
  • Төрийн үйлчилгээ хүргэж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал;
  1. Хүний эрхийн чиглэлээр:
  • НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  хүрээнд 2010 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт.  Тухайлбал:
    • Тодорхой бүлгийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилт;
    • Түр саатуулах, урьдчилан хорих болон хорих ангиуд дахь хүний эрхийн стандартын хэрэгжилт;
    • Хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн сургалтын агуулга, хүртээмж;
    •  Жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны үр нөлөө;
  1. Уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт:
  • Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт;
  • Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой үүргийн биелэлт;
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаа, түүнд төрөөс тавих хяналтын хэрэгжилт;

Өргөдөл гаргагч байгууллага дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Сонирхлоо илэрхийлсэн  өргөдөл /мониторингийн сэдвийг сонгосон шалтгаан, байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилготой хэрхэн холбогдож байгаа талаараа тодорхой бичнэ үү/
  • Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мониторингийн үйл ажиллагааны төсөл
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн жилийн тайлан
  • Урд нь гүйцэтгэж  байсан  мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамж болон төслийн өргөдлийн маягтыг доорх хаягаар, мөн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас  авах боломжтой.

Өргөдлийг  хүлээн авах сүүлийн хугацаа нь 2012 оны 9 дүгээр сарын 3ы өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2012 оны 7 дугаар сарын 5;  8-р сарын 15-ны  өдрийн 15.00-16.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Хаяг:
Жамьяан Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14210
Утас –313207
Факс-324857                                                                                                                                                 
Э-шуудан: [email protected]