УИХ-ын 2012 оны сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөр

A- A A+
УИХ-ын 2012 оны сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөр

Ардчилал, ХҮНИЙ ЭРХ, Эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд монголын ард түмнийг анхлан уриалан дуудсан улс төрийн хүчнүүдийн нэгдэл болох

  • Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон,
  • Хүний жам ёсны, заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг Ардчилсан намын тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон,
  • Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн,
  • Сонгуулийн шинэ хуулиар тогтоосон хязгаарлалт хэм хэмжээг үндэслэн, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд Ардчилсан Намын гишүүд дэмжигчид, олон нийтийн нэмэрлэсэн санаа, санал санаачлагад тулгуурлан, 
  • Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтанд түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан

УИХ–ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө
Сонгогч Танд толилуулж байна.