Уул уурхайн татварын дэглэм

A- A A+
Уул уурхайн татварын дэглэм

Уул уурхайн татварын дэглэм

2007оны 12-р сарын 21

Боб Конрад

Уул уурхайн татварын дэглэмийн харьцуулалт

1-р хүснэгтэд уул уурхайн татварын дэглэмийн талаар цуглуулсан зарим харьцуулсан мэдээллийн эхний хувилбарыг үзүүллээ. Энэхүү хүснэгт нь өмнө нь засгийн газрын оролцооны талаар гаргасан мэдээлэлд нэмэлт болж байгаа бөгөөд өмнөх мэдээлэлтэй харьцуулахад хоёр зүйлийг гүнзгийрүүлэн багтаасан. Үүнд, нэгдүгээрт илүү олон орныг хамруулсан. Хоёрдугаарт, засгийн газрын хөрөнгийн оролцоон дээр нэмж хэд хэдэн татварын арга хэрэгслийг багтаасан. Уг мэдээллийг оруулсны учир бол тухайн улсын татварын дэглэмийн хүрээнд засгийн газрын хөрөнгийн оролцооны талаар авч үзэх нь чухал юм. Тухайлбал, Мексик болон Австралид илүүдэл ашгийн татвар нэлээд өндөр хувьтай байдаг боловч төрийн оролцоо байдаггүй. Гана улсад төрийн оролцоо 10%-тай байдаг ч гэнэтийн ашгийн татвар авдаггүй. Папуа Шинэ Гвиней улсад гэнэтийн ашгийн татвар (нөөцийн түрээсийн татвар) болон төрийн оролцооны аль аль нь байдаг.

Татварын бусад нөхцөл солигдоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэрхэн өөрчлөгдөж байгааг мөн анхаарах нь зүйтэй. Тухайлбал, Папуа Шинэ Гвиней улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Чили гэх мэт хөрөнгийн оролцоо болон гэнэтийн ашгийн татвар байдаггүй улсуудтай харьцуулахад доогуур байдаг. АНУ-ын холбооны засгийн газар өөрийн эргээс гадна явагдаж буй газрын тос боловсруулалтаас 16 2/3%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг боловч түүнд засгийн газар нь хувь эзэмшдэггүй ба мөн гэнэтийн ашгийн тавар авдаггүй.

Хүснэгтэд үзүүлсэн мэдээллийг олж авахын тулд хоёрдогч эх сурвалжуудыг ашигласан болно. Тийм ч учраас, дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. (жишээ нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ашгийн татварыг юун дээр үндэслэж, хэрхэн тооцсон гэх мэт). Хэдий тийм боловч, энэхүү мэдээлэл татварын дэглэм улс орнуудад ямар ялгаатай байдаг талаар болон татварын дэглэмд хөрөнгийн оролцоог бий болгох хэрэгцээ шаардлагын талаар зарим нэг ойлголт авахад тус дөхөм болно. Хэрэв Монгол Улсын зохих байгууллагууд хүсвэл нэмэлт мэдээлэл өгч болно.

Хүснэгт-1
Эхний судалгаа: Уул уурхайн татварын дэглэм

Улс

Засгийн газрын оролцооны хэлбэр

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зохицуулалт

Ашгийн татвар

Бусад төлбөр (гэнэтийн ашгийн татвар, нөөцийн түрээсийн татвар)

Эх сурвалж

Аргентин

Байхгүй.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг орон нутгийн удирдлагатай хэлэлцэн тохиролцдог бөгөөд зарим орон нутагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр маягийн татвар оногдуулдаггүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 35%

Албан татварын нийт хэмжээ-40%*

 

Отто (2007) Торрес, Минера Андес

Австрали

Байхгүй.

1999 оны байдлаар, муж улсууд эргээс дотогш болон эргээс гадагш нутаг дэвсгэр дэх нүүрстөрөгчийн хийг өмчлөх эрхийг далайн 3 милиэр тогтоосон. Үлдэх эргээс гадагш өмчийн эрхийг Хамтын Нөхөрлөл эзэмшдэг.

Байгаа. Зарим муж улс төсөл боловсруулагчидтай гэрээ байгуулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоодог. Нөөц ашигласны төлбөрийн хэмжээ газрын тосны бүх хөрөнгө оруулалтын хувьд 10% бөгөөд зөвхөн Баруун Австрали болон Тасманид түүнийг гэрээний үндсэн дээр тогтоодог. Офшор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр анхдагч лицензийн хувьд 10% , хоёрдогч лицензийн хувьд 11% - 12.5% байна.

Баруун Австрали дахь албан татварын нийт хэмжээ-36.4%

1999 оны байдлаар нүүрсэнд оруулсан хөрөнгө оруулалтад илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.
Зарим нэг онцгой тохиолдлоос бусад бүх офшор газрын тосны төсөлд нөөцийн түрээсийн татвар ногдуулна. Татварыг тооцох үндэс нь бэлэн мөнгөний урсгал юм. (уг татварыг зөвхөн бэлэн мөнгөний нийт урсгалын одоогийн үнэлгээ эерэг байх тохиолдолд ногдуулдаг). Татварын хэмжээ 40% бөгөөд орлогын албан татварыг тооцоход түүнийг бүрэн хасч тооцдог.

Дэлхийн Банк, Отто (2007), Баруун Австралийн Парламент, Western Australia Consolidated Хуулиуд, Отто (2006), Конрад

Боливи

Засгийн газар нь зарим уул уурхайн компаниудад илүү идэвхитэй хувь хөрөнгө эзэмших үйл явцыг эхлүүлээд байна.

Төрөөс гэрээ хэлэлцээр байгуулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоодог. Жиндал Стил энд Пауэр компанитай төмрийн хүдрийн ордын нөөц ашигласны төлбөрийг
8-9%-иар тохиролцсон.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-25%
Зарим жилд 25%-ийн нэмэгдэл татвар ногдуулдаг.
Албан татварын нийт хэмжээ-42.8%

 

Отто (2007), Hindu Business Line, Velasco

Ботсвана

15% -ийн засгийн газарт хадгалагдах лиценз– засгийн газар шинээр байгуулагдаж буй компанид арилжааны нөхцлөөр15 % хүртэл хувь эзэмших боломжтой.

 

Бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулахад доогуур татвар ногдуулдаг.

 

Encyclopedia of the Nations

Буркина Фасо

10 %-ийг үнэгүй эзэмшдэг.

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалж өөр өөр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-35%

 

Отто (2007)

Канад

Байхгүй (Онтарио)

Жишээ нь, Саскачеван компани өөрийн харьцангуй давуу тал бүхий ашигт малтмалд нөөц ашигласны төлбөрийн тусгай хэмжээ тогтоолгосон. Ерөнхийдөө, ихэнхи орон нутагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тогтолцоо байдаггүй. Албертад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг орд бүрийн олборлолтод үндэслэн тогтоох ба газрын тосны хувьд 10-40% , байгалийн хийд 15-35% төлбөрийг үнэ, олборлолтын хэмжээ, ордыг нээсэн огноо болон бусад эдийн засийн буюу геологийн хүчин зүйлийг харгалзан ногдуулна. Гэхдээ зарим онцгой тохиолдолд, ялгаатай төлбөр ногдуулах нь бий.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-28% (хэрэв 4%-ийн нэмэгдэл татварыг оролцуулбал 29.12%)
Онтарио дахь албан татварын нийт хэмжээ-63.8%

Алберта мужид газрын тосонд илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.

Бритиш Колумбид нүүрсний уурхайн ашиглалтад оруулсан хөрөнгө оруулалтаас илүү гарсан ашигт 13%-ийн Цэвэр Орлогын Татвар ногдуулдаг. Жил бүр үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй бэлэн мөнгөний урсгалд 2%-ийн татвар ногдуулдаг. Уг татварыг Цэвэр Орлогын Татвараас хасаж тооцож болно.

Отто (2007), Отто (2006), Конрад

Чили

Байхгүй

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалж өөр өөр байх бөгөөд зарим нэг ашигт малмалын хувьд 5% хүртэл байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 15% бөгөөд компаниуд хоёр төрлийн дэглэмээс сонголт хийж болно.
Зөвхөн ашиг болон ногдол ашгаасаа татвар төлсөн тохиолдолд албан татварын нийт хэмжээ 36.6% байна. 20 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулсан тохиолдолд албан татварын нийт хэмжээ 49.5% байна.

 

Дэлхийн Банк, Отто (2007), Омалу

Хятад

Одоогоор байхгүй.

Газрын тосны хувьд эргээс дотогш ба эргээс гадагш ордууд гэсэн хоёр өөр тогтолцоо үйлчилдэг. Аль аль нь газрын тосны хувьд 0-12.5%, байгалийн хийн хувьд 0-3% гэсэн шаталсан төлбөр ногдуулна. Уг шатлалыг нөөцийн болон олборлолтын хэмжээг харгалзан тогтооно.

Төв засгийн газар нь 30%-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, орон нутгийн засгийн газар нь 3%-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулна.
Албан татварын нийт хэмжээ-41.7%

Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хэрэглэгддэг шаталсан төлбөрийн хэмжээг эс тооцвол илүүдэл ашгийн татвар байдаггүй.

Отто (2007), Конрад

Гана

10%-ийг үнэгүй эзэмшинэ.
20%-ийг хэлэлцээрээр эзэмшинэ.

Ашигт малтмалын үнийн дүнгийн 3-12%.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-35%
Албан татварын нийт хэмжээ-54.4%

 

Дэлхийн Банк, Отто (2007), Омалу

Гринланд

Байхгүй

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 35%
Албан татварын нийт хэмжээ-50.2%

 

Отто (2007)

Гвиней

Байхгүй

Байхгүй

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 35%
Албан татварын нийт хэмжээ-51.3% .

 

Отто (2007)

Индонези

Орон нутгийн хувь хөрөнгө 20% байх ба 5 жилийн хугацаанд 51% болж өснө. 1999 оны байдлаар, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд ерөнхийдөө олсон илүү ашиг бүрийг гүйцэтгэгч тал болон Пертамина (Үндэсний газрын тосны компани) хувааж авахаар тусгасан. Тодруулбал, Пертамина 66%, гүйцэтгэгч тал 34%-ийг авна. Нийт ашгийн 15 %-ийг гүйцэтгэгч тал, харин 85 %-ийг засгийн газар авахаар хувь хэмжээг тогтоосон. байна.

Зах зээлийн үнийн 1-5%.
1999 оны байдлаар, 3 дахь үеийн зэс олборлох гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 1 тонн/ метрт 25 ам.доллароор тогтоосон. Нөөцийн үнийн тодорхой хувиар тогтоосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ба экспортын татварын нийлбэр) 3.6%. Уг төлбөрийн хэмжээ тухайн ордын шинж чанараас хамаарч өөр өөр байна.

7 дахь үеийн ажлын гэрээний хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 30% байна. Өмнөх татварын хэмжээ 22.5- 48%.
Албан татварын нийт хэмжээ 46.1% буюу 52.25 % (ажлын гэрээ байхгүй бол) байна.
Стандарт хэмжээ нь:
- 10 сая хүртэл рупиад 15%.
- 10-50 сая рупиад 25%
- 50 саяас дээш рупиад 35%

Тухайн компани хайгуулаас олборлолтод шилжихэд газрын түрээс төлж эхлэх бөгөөд хэмжээ нь нэмэгдэнэ. Газрын тосонд илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.
(1999 оны байдлаар).

Дэлхийн Банк, Отто (2007), Омалу, Конрад

Зааны Ясан Эрэг

10%-ийг үнэгүзй эзэмшинэ.

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалж өөр өөр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 35%
Албан татварын нийт хэмжээ-62.4%

 

Отто (2007)

Казакстан

Байхгүй

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалж өөр өөр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 30%
Албан татварын нийт хэмжээ-46.1%

Илүүдэл ашгийн татвар ногдуулж болно.

Отто (2007)

Лаос

Засгийн газар хуучин төсөлд түүхэн үнэлгээгээр 10%-ийг эзэмшиж болно.

Компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг засгийн газартай тохиролцох ёстой.
Сепоны алт, зэсийн уурхайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 4.5% байдаг.

Стандарт хэмжээ 35% байдаг бөгөөд хөрөнгө оруулагчид татварын хэмжээг 10%, 15% эсхүл 20% болгон тохиролцож болно.

Газрын түрээсийн хэмжээг талууд хэлэлцэн тохиролцоно. Ерөнхийдөө, түрээсийн хэмжээг га тутмаар тооцох бөгөөд тухайн компани хайгуулаас олборлолтод шилжих явцад нэмэгдэх хандлагатай байдаг.

GMS Business Forum, Oxiana

Мали

Байдаг. Үнэгүй хувь эзэмшдэг.

 

 

 

Отто (2007)

Мексик

Байхгүй

1999 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10-35% байв.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 34%
Албан татварын нийт хэмжээ-49.9%

1994 онд нөөцийн түрээсийн татварыг нэвтрүүлсэн бөгөөд анхдагч хэмжээ нь 64% байв. Гэхдээ энэ нь тухайн ордоос шалтгаалж өөр өөр байна. Илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.

Дэлхийн Банк, Отто (2007), Конрад

Мозамбик

Байхгүй

Хэмжээ нь янз бүр.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 32%

 

Отто (2007)

Пакистан

 

Холбооны засгийн газар ба орон нутгийн засгийн газар Cathay Oil & Gas компанитай тус компаний Синдх мужид нүүрс, метаний хайгуул хийх эрхийн талаар тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн гэрээ байгуулсан.

 

 

Turkistan Gas Newsletter

Папуа Шинэ Гвиней

Засгийн газар хэлэлцээ хийж 10-30%-ийн орон нутгийн хувь эзэмшиж болно.

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тогтолцоо үйлчилдэг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 30% , татварын тогтвортой байдлын гэрээ байгуулсан бол 32% байна. Албан татварын нийт хэмжээ-42.7%

Нөөцийн түрээсийн татварыг нэвтрүүлсэн анхны орнуудын нэг.

Дэлхийн Банк, Отто (2007)

Перу

Байхгүй

2004 онд хууль батлаж, 60 ам.доллар хүртэл худалдах үнэд 1%, 60-120 ам.долларт 2%, 120 ам.доллараас дээш худалдах үнэд 3%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар заасан. Гэхдээ энэ хуулийн талаар хэлэлцүүлэг үргэлжилсээр байгаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 27% бөгөөд татварын тогтвортой байдлын гэрээ байгуулбал 29% байдаг.
Албан татварын нийт хэмжээ-46.5%

Засгийн газар гэнэтийн ашгийн татвар ногдуулахын оронд уул уурхайн компаниудтай хэлэлцээ хийж, 5 жилийн хугацаанд 772 сая ам.долларыг ядуурал, хүнс тэжээлийн хомсдлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслахад зориулж авахаар болсон.

Отто (2007), IDRC, The Economist (2007a)

Польш

Байхгүй

Ашигт малтмалын төрлөөс шалтгаалж өөр өөр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 22%
Албан татварын нийт хэмжээ-49.6%.

 

Отто (2007)

Өмнөд Африк

Байхгүй

1999 онд төлбөрийн хэмжээ 2-5% байв.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 30%
Албан татварын нийт хэмжээ-45%.

20- 40%-ийн нөөцийн түрээсийн татварыг боловсруулаагүй газрын тосны олборлолтод татварын дараахи ашгаас нь тооцож, ногдуулдаг. Татварын хэмжээ нь нийт хэдий хэр татвар ногдох орлого хөрөнгийн зардлаас илүү гарснаас шалтгаална. Алтны олборлолтод илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.

Дэлхийн Банк, Отто (2007), The Economist (2007b), Конрад

Швед

Байхгүй

Байхгүй

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 28%
Албан татварын нийт хэмжээ-28.6%

 

Отто (2007)

Танзани

Байхгүй

Төлбөрийн хэмжээ янз бүр байдаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 30%
Албан татварын нийт хэмжээ-47.8%

 

Отто (2007)

АНУ

Байхгүй

Ашигт малтмалын “онцгой ордын” хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тусгай хэлэлцээгээр тогтооно. Аризона мужид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зарим хэсгийг ашигт малтмалын бүтээгдэхүүний нээлттэй үнэ хаялцах худалдаагаар тогтоодог бөгөөд байгуулсан гэрээ бүрт баталгаа болгож нэмэлт төлбөрийн хэмжээг тогтоодог.
Офшор газрын тосонд
16 2/3%-ийн холбооны /нэгдсэн улсын / ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг.

Төлбөрийн хэмжээ 35% хүртэл шатлан өсдөг.
Албан татварын нийт хэмжээ-49.9% (Аризона)

Газрын тос, нүүрсэнд илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.

Дэлхийн Банк, Отто (2007), Отто (2006), Arizona DMMR, Конрад

Узбекистан

Байхгүй.

Төлбөрийн хэмжээ янз бүр байдаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 33%
Албан татварын нийт хэмжээ-62.9%

 

Отто (2007)

Замби

Уул уурхайн лицензийг олгохдоо засгийн газрын оролцооны эрхийг харгалзан үздэг.

2007 онд, Замби улс зэсийн орлогод эзлэх хувиа нэмэгдүүлэх үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Тус улс төлбөрийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлсний дараа уул уурхайн гэрээнүүдийг шинэчлэхээр хэлэлцээ хийж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 25% . Энэ жил ашгийн татварыг 25%-иас өсгөж 30 % болгох санал гарсан.

Засгийн газар гэнэтийн ашгийн татвар нэвтрүүлэх асуудлыг судалж байгаа.

Дэлхийн Банк, People’s Daily Online, People’s Daily Online, Mwila

Зимбабве

Байхгүй.

Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын тогтолцоог бий болгох эсэх талаар судалж байгаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- 35% Албан татварын нийт хэмжээ-39.8%

 

Дэлхийн Банк, Отто (2007)

*Энэ баганад байгаа албан татварын нийт хэмжээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг багтаасан болно.