2008 оны 4 сарын 30
БОДЛОГЫН САНАМЖ БИЧИГ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ (PDF)
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд заасан, мөн Айвенхоу, Рио Тинто компаниудтай байгуулахаар хэлэлцэж буй гэрээ хэлцэлд яригдаж ирсэн харилцааг газрын тосны салбарт өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орлуулах хувилбарыг авч үзэхээр УИХ төлөвлөж байгаа гэж бид ойлгож байна. Энэ санамжид бид энэ чиглэлээр олон улсын харьцуулсан мэдээлэл өгөх, бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрхэн авч хэрэглэх, мөн газрын тосны болон байгалийн хийн бус салбарт бүтээгдэхүүн хуваах тогтолцоог хэрхэн хэрэглэх талаарх анхдагч санал зөвлөмжийг өгөхийг зорив.
I. Бүтээгдэхүүн хуваах
Бүтээгдэхүүн хуваах нь газрын тос, байгалийн хийн нөөц баялгаа ашиглахад олон улсад хэрэглэдэг гэрээнд суурилсан тогтолцооны нэг хувилбар юм. Консессийн гэрээтэй байх, эсвэл үндэсний эсвэл дотоодын газрын тосны компанитай хамтарсан үйлдвэр байгуулахын оронд хөрөнгө оруулагч бүтээгдэхүүний тодорхой хувийг авах нөхцөлтэйгээр тухайн нөөцийг ашиглах ажлыг гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрөн байгуулдаг. Ийм гэрээ байгуулахад дор дурьдсан хэд хэдэн хувилбар байдаг ч ерөнхийдөө үндсэн болон урсгал зардлыг багтаасан хөрөнгө оруулалтын зардлыг “өртөгт” тосны борлуулалтаар эхлээд нөхдөг ба үлдсэн бүтээгдэхүүн болох “ашгийн” тосыг* тухайн засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр хувааж авдаг.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хамаатай эдийн засгийн ихэнх үзүүлэлтийг мөнгөний нэгж бус бүтээгдэхүүний тоо хэмжээтэй харьцуулсан байдлаар хэмждэг. Өөрөөр хэлбэл, өртөг зардал, нийт болон хуваах бүтээгдэхүүний хэмжээ зэргийг газрын тосны ямар нэгэн хэмжүүртэй харьцуулсан байдлаар хэмждэг. Энэ нь мөнгөний нэгж огт хамаагүй гэсэн үг биш бөгөөд нэгж бүтээгдэхүүний үнийг нийт хэмжээг тооцоход ашиглах шаардлагатай байдаг. Энэ хөрвүүлгийг хийсний дараах тооцоонуудыг газрын тосны (эсвэл биет бүтээгдэхүүний) хэмжээнд үндэслэн хийдэг. Үнэндээ газрын тос өөрөө хэмжих нэгж болдог. Жишээлбэл, газрын тосны цооног дээрх үнэ баррель тутамд 50,00 доллар ба 100 баррелийг 1000 долларын өртөгтэйгээр үйлдвэрлэсэн гэж үзье. Мөн “ашгийн” тосны 60 хувийг төр авах ба бүтээгдэхүүн хуваахаас өмнө үйлдвэрлэгч зардлаа нөхөж авах (хэмжээг нь хязгаарлаж болдог – үүнийг дор нэмж тайлбарлав) эрхтэй. Энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг дараах байдлаар хуваана:
|
Доллар |
Баррель тос |
Газрын тосны олборлолт |
$5,000 = 50*100 |
100 |
Өртөг |
$1000 |
20 = 1000/50 |
Хуваах тос |
|
80 |
Засгийн газарт ногдох тос |
|
48 |
Хөрөнгө оруулагчид ногдох тос |
|
32 |
Мөнгөн нэгжээр засгийн газар 2,400 доллар, компани 2,600 долларын үнэтэй (үүний 1,600 доллар нь зардалыг нөхөх тосны үнэ) газрын тосыг авна. 2600 доллар нь баррелиэр хэмжвэл 32 нэгж болно. Эдийн засгийн тооцооны хувьд бүтээгдэхүүн хуваах нь ашиг хуваах бусад тогтолцооноос ялгаагүй нь тодорхой юм. Хэмжих нэгж өөр ч баррель тосыг бэлэн мөнгөнд шилжүүлэн хэмжиж, борлуулдаг.
Тухайн улс бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсвэл уламжлалт татвар ба нөөц ашигласны төлбөр ногдуулах тогтолцоо (төрийн өмчийн оролцоо, гэнэтийн ашгийн татвартай ч байж болно), эсвэл хамтын үйлдвэрийн хэлбэрийг алиныг ашигласнаас үл хамааран олборлолт, өртөг зардал болон үнийн янз бүрийн хувилбарын хувьд санхүүгийн талаас яг ижил түвшний ашгийг авах бололцоо засгийн газарт байна. Харин энэ хоёр өөр зохицуулалтын хувьд үйлдвэрлэлийн хэмжээ, өртөг зардал, үнийн өөрчлөлтөнд хувирах мэдрэмжийн түвшин өөр өөр байна.
Үүнээс гадна эрх зүйн талаас дээрх тогтолцоонууд засгийн газрын хувьд чухал ялгаа агуулж болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд хөрөнгө оруулагч “гэрээлэгч” ба түүний өмчид очих тос бол түүний “ашгийн” тосноос хүртэх хувь, мөн гарсан зардлыг нөхөх үүднээс өөртөө үлдээх “өртөгт” тос юм.
II. Олон улсын туршлага
Бүтээгдэхүүн хуваах гэрээний жишээг Хавсралт 1-д танилцуулав. Индонези улс дахь хоёрдахь үеийн бүтээгдэхүүн хуваах гэрээ нь дэлхий даяар ийм гэрээний жишиг болсон ба энд мөн тайлбарлав. Гэхдээ улс орон бүрт багагүй онцлог бас байдаг. Тухайлбал:
- Өсөн нэмэгдэх хэмжээ: Хөрөнгө оруулалтын зардалд инфляци, үндсэн хөрөнгө эзэмших өртөг хоёрын хувьд тохируулга хийх боломжийг олгох үүднээс өсөн нэмэгдэх факторыг ашигладаг. Онолын хувьд үйлдвэрлэлийн өмнөх үе шатанд гарсан зардал, алдагдлыг дараа дараачийн жилүүдэд шилжүүлэх ба үндсэн хөрөнгийн эрсдлийг шингээсэн ашгийн түвшин ба инфляцийг (нөөцийн рентийн татварын үед ашигладаг хэмжээтэй төстэй байж болно) тооцон өсгөн нэмэгдүүлэх ёстой. Өсөн нэмэгдэх тогтмол хэмжээг (тухайлбал, Анголд байдаг) ашиглах нь ийм стандартад дүйж очино.
- Өртөг зардлын хязгаарлалт: Засгийн газар өөрт ногдох хувийг эрт авах, тухайн жилд авах ашгийн хувийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн орцын хувьд шилжүүлгийн үнэ ашиглах боломжийг хязгаарлах үүднээс хөрөнгө оруулагч гаргасан зардлаа тухайн жилд нөхөх хэмжээг засгийн газрын зүгээс хязгаарлаж өгч болдог. Тухайлбал, Хятад улсад тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 60 хувиар зардлаа нөхөх хэмжээг хязгаарладаг ба түүнээс даван гарсан хэмжээг дараа дараачийн жилд тодорхой хүүтэйгээр бүрэн хэмжээгээр шилжүүлэх боломж олгодог.
- Бүртгэл тооцоо: Бүтээгдэхүүн хуваах гэрээг гол төлөв бэлэн мөнгө суурьтайгаар бүртгэдэг. Өөрөөр хэлбэл, засгийн газар “ашгийн” тосноос өөрийн хувийг хүртэхээс өмнө үлйдвэрлэлийн өмнөх бүх зардлыг хасч тооцсон байх (зардлыг нөхөх хязгаартайгаас бусад тохиолдолд) үүднээс хайгуулын болон үйлдвэрлэлийн өмнөх зардлыг зардал хэлбэрээр, эсвэл элэгдэл хорогдол тооцох (тухайлбал, 5 жилд багтаан) хэлбэрээр зардал болгон бүртгэдэг.
- Дотоодын хэрэглээ: Засгийн газар заримдаа газрын тосыг авч дотоодын хэрэгцээнд (магадгүй хямдруулсан үнээр) ашигладаг ба гэрээнд энэ талаар хүлээх үүргийг тусгадаг.
- Ногдох хувь: Хувь хэмжээ нь газрын тос, байгалийн хийн хооронд, мөн улс орнуудын хувьд өөр өөр байдаг. Нийт бүтээгдэхүүний хэмжээ болон өртөг зардлын үзүүлэлт болсон бусад хүчин зүйлс өөрчлөгдөн нэмэгдэхэд дагаад нэмэгддэг олон шатлалтай хувийг зарим улс оронд ашиглаж эхэлсэн. Ялангуяа “R”-фактор гэгчийг ашигладаг ба өртөг зардлыг тодорхой хэмжээгээр давуулан нөхсөн тохиолдолд засгийн газарт ногдох “ашгийн” тосны хэмжээ нэмэгддэг байна.
- Ордыг тойруулан хязгаарлах: Зөвхөн тухайн орд газар, эсвэл цооног дээр бүх тооцоо хийгдэх дүрэм (ring fencing) үйлчилдэг.
- Төрийн өмчийн оролцоо: Тодорхой нөхцөл (тухайлбал эдийн засгийн хувьд ашигтай орд) бүрдсэн тохиолдолд хувь эзэмших хэлбэрээр төр оролцох боломж (Индонези) байдаг.
- Бусад татвар, нөөц ашигласны төлбөр: Зарим улсад (Ангол) нөөц ашигласны төлбөр авдаггүй ч ихэнх улсад бүтээгдэхүүн хуваахад хасагдан тооцогддог нөөц ашигласны төлбөрийг авдаг. Мөн ихэнх улсад компанийн ашгийн татвар авдаг болсон. Аж ахуйн нэгжийн ашгийн татварын хувьд үйл ажиллагаа явуулж буй улсдаа төлсөн татварыг хөрөнгө оруулагчийн бүртгэгдсэн улсад гол төлөв татвараас хасч тооцдог. Харин бүтээгдэхүүн хуваах байдлаар хийгддэг төлбөр хоёр учир шалтгааны улмаас илүү ярвигтай. Нэгт, засгийн газар гэрээлэгчид түүнтэй тохиролцсон хувь хэмжээгээр газрын тос өгч байгаа тул уг төлбөр нь цэвэр бус нийт орлого юм. Өөрөөр хэлбэл, засгийн газарт ногдох хувь хэмжээ нь татвар биш юм. Хоёрт, бүтээгдэхүүнийг хуваахаас өмнө гэрээлэгч тал бүтээгдэхүүний үнэ цэнийг бүрэн хэмжээгээр хуримтлуулан авч байгаа тул гэрээний дагуух төлбөрийг татвар бус нөөцийн төлбөр гэж авч үзэх боломжтой.
Энгийнээр тайлбарлах зорилгоор бүтээгдэхүүн хуваах тогтолцоог Зураг 1-т үзүүлэв* . Зураг 2-т уул уурхайд уламжлагдан хэрэглэж ирсэн бүтээгдэхүүн хуваах нөхцөлгүй нөөц ашигласны төлбөр, татвар хосолсон тогтолцоог үзүүлэв. Харин Зураг 3-т нөөц ашигласны төлбөр, татвар хосолсон тогтолцоог төрийн хувь эзэмших оролцоотойгоор үзүүлэв.
Зураг 1. Бүтээгдэхүүн хуваах гэрээ
Зураг 2. Төрийн хувь эзэмших оролцоотой бүтээгдэхүүн хуваах гэрээ
Зураг 3. Түлшнээс бусад ашигт малтмалд өргөн хэрэглэгддэг төсөв санхүүгийн хэрэгслүүд*
III. Жишээ
Хүснэгт 1-т бүтээгдэхүүн хуваах энгийн бүтцийн дэлгэрэнгүй жишээг үзүүлэв. Газрын тосны цооногоос борлуулалтын цэг хүргэх зардлыг хассан цэвэр үнэ баррель нь 60 доллар ба арван жилийн хугацаанд гарах зардал, олборлолтыг хүснэгтэд өгсөн. Засгийн газарт ногдох хувь 68% байна. Хэд хэдэн гарах үр дүнг онцлож байна:
- Арилжааны олборлолт эхэлснээс хэдэн жилийн дараа л засгийн газар “ашгийн” буюу “хуваах” тосноос хүртэнэ. Засгийн газар ямар нэгэн хувь хүртэхээс өмнө хөрөнгө оруулагч олборлолтын өмнөх зардал болон бусад хөрөнгийн зардлаа голдуу нөхөж авсан байдаг. Харин зардлыг хязгаарлаж өгсөн тохиолдолд ашиг хүртэх цаг хугацаа засгийн газрын хувьд ойртох ба харин хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа өсгөн нэмэгдүүлэн тооцох боломжийг олгосон тохиолдолд уг хугацаа улам холдоно.
- Эдийн засгийн болон бизнесийн талаас авч үзвэл бүтээгдэхүүн хуваах нь ашигт ажиллагааны тодорхой нэгэн хэмжүүр дээр үндэслэсэн хэт өндөр ашгийн татварын ерөнхий хэлбэртэй ижил төстэй юм. Ашигт малтмалаас хамгийн наад захын ашиг хүртэхэд нөөц ашигласны төлбөр чухал, харин ердийн ашгаас хувь хүртэхэд ашгийн татвар оновчтой. Харин нэмэгдэл буюу хэт өндөр ашгийн татварын үүргийг бүтээгдэхүүн хуваах тогтолцоо бүрдүүлж байгаа тул авах шаардлага байхгүй.
- Төслийн нийт үнэ цэнээс хүртэх, өнөөгийн үнэ цэнээр тооцсон засгийн газрын хувь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тохирсон хувиас бага хамааралтай ба бүтээгдэхүүний үнэ өсөх хэрээр буурна (бусад ашигт суурилсан тогтолцооны нэгэн адил). Энэ тохиолдолд засгийн газрын хүртэх хувь өнөөгийн үнэ цэнийн 96 хувьтай тэнцэж байна. Харин энэ хувь нь дискаунт буюу хорогдуулах хувь хэмжээ, бэлэн мөнгө орох цаг хугацаа, бүтээгдэхүүний үнэ болон бусад хүчин зүйлсээс хамааралтай. Тухайлбал, хорогдуулах хувь нь дотоод өгөөжийн хувьтай тэнцүү байхаар авбал засгийн газрын авах хувь 100% болно. Харин цэвэр үнэ баррель нь 100 болбол засгийн газарт ногдох хувь 69% болон буурна. Тиймээс засгийн газрын хүртэх бодит хувь 100 хувиас илүү ч байж болно (компани сөрөг тэмдэгтэй цэвэр үнэ цэнэ хүртэж, харин засгийн газар ямар нэгэн ашиг авч байгаа бол), мөн үнэ өссөн тохиолдолд тохиролцсон хувь хэмжээгээ л авч байж болно (тохиролцсон хувь хэмжээ нь өнөөгийн үнэ цэнэ эерэг байгаа тохиолдолд засгийн газрын хүртэх хувь хэмжээний доод хязгаар юм).
IV. Газрын тос, байгалийн хийгээс бусад салбарт хэрэглэх нь
- Эдийн засгийн ба бизнесийн асуудал
Зэс, мөн бусад ашигт малтмалын хувьд бүтээгдэхүүн хуваах тогтолцоог ашиглах нь оновчтой эсэхийг шийдэхэд эдийн засгийн гурван асуудал хамааралтай байж болох юм. Нэгт, бусад ашигт малтмалтай харьцуулахад газрын тос, байгалийн хийн хувьд хөрөнгө оруулалтын зардал нь илүү өндөр, харин үйл ажиллагааны дундаж зардал доогуур байж болзошгүй. Тиймээс газрын тос, байгалийн хийтэй харьцуулахад үйл ажиллагааны ашиг харьцангуй доогуур түвшинд байх магадлалтай. Үндсэн хөрөнгийн зардлыг нөхөх хугацаа хөрөнгө оруулалтын зардлаас хамааран илүү урт хугацаатай байж болно. Хоёрт, газрын тос, байгалийн хий нь дунджаар илүү өндөр ашигт ажиллагааны түвшинтэй байх боломжтой (дунджаар, ахиуц биш). Энэ тохиолдолд бүтээгдэхүүн хуваах тогтолцооны хэрэгжүүлэхэд гарах захиргааны зардал, хүндрэл бэрхшээлүүд ашигтай талуудаас давах боломжтой.
Гуравдугаарт буюу хамгийн чухал нь бүтээгдэхүүн хуваах тогтолцоо нь хэт өндөр ашгийн татварын нэгэн хувилбар юм. Хүснэгт 1-д үзүүлсэн тогтолцоо нь үнэн хэрэгтээ анх Папуа Нью Гвиней улсад зэсэнд ногдуулсан нөөцийн рентийн татвартай ижилхэн юм. Бүтээгдэхүүн хуваах тогтолцоо болон бусад хэт өндөр ашгийн (ашгаас эсвэл бэлэн мөнгөний сууриас тооцдог) татварын хоорондын ялгаатай тал бол Папуа Нью Гвиней-д эерэг утгатай хүүгийн түвшин (эсвэл R-фактор) ашиглагддаг бол Хүснэгт 1-д тэгтэй тэнцэх өсгөн нэмэгдэх фактор ашигласан явдал юм. Мөн тооцооны нэгжээр бүтээгдэхүүн хуваах гэрээнд баррель тосыг ашигладаг. Нягтлан бодох бүртгэл талаас өөр чухал ялгаа байж болох ч эдийн засгийн үндсэн бүтцээрээ бүтээгдэхүүн хуваах нь аливаа хэт өндөр ашгийн татвартай ижил төстэй юм.
Зарим нэг талаар, ялангуяа ашгийн түвшин өндөр тохиолдолд нэмэлт орлого хураах талаас бүтээгдэхүүн хуваах нь гэнэтийн ашгийн татвараас давуу байдаг. Гэнэтийн ашгийн татварын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулагч өртөг зардлаа нөхсөн эсэх, мөн хэвийн хэмжээний ашиг хүртсэн эсэхээс үл хамааран үйлчилдэгт байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг оновчтой байгуулбал өртөг зардлаа нөхөх хүртэл ямар нэгэн татвар ногдуулахгүй, харин өртөгт тосны дээд хэмжээг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тодорхой хувиар хязгаарлаж өгч болдогийг дээр дурьдсан. Мөн засгийн газарт ногдох ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх R-факторыг ашиглах нь төсөл тодорхой хугацаанд хэрэгжээд, хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх тусам засгийн газарт ногдох хувь хэмжээ нэмэгддэг.
Бүтээгдэхүүн хуваах тогтолцооны үеэд ашгийн татвар, нөөц ашигласны төлбөрийг авахаар үлдээвэл нэг сууринаас хоёр ойролцоо утгатай төлбөр авах тул давхардсан зүйл болно. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээг, эсвэл ашигт суурилсан гэнэтийн ашгийн татвар авах тогтолцоог хэрэглэвэл өнөөгийн үйлчилж байгаа гэнэтийн ашгийн татварыг болиулах нь зүйтэй юм.
Эцэст нь, хэт өндөр ашгийн татвар, эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээг ашиглах үед төр хувь эзэмших хэлбэрээр төсөлд оролцохоос гарах давуу тал нь хязгаарлагдмал юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр засгийн газар бүх нөөцийг өмчилсөн хэвээр үлдэх ба хөрөнгө оруулагч бол зөвхөн гэрээлэгч, нөөцийг өмчлөхгүй. Өмчлөгчийн хувь эзэмшихээс үүсэх байсан ашиг нь хуваарилаагүй үлдэх “хуваах” буюу “ашгийн” тосны хувь хэмжээгээр нөхөгдөн орж ирэх юм.
“Хуваах” тосны хөрөнгө оруулагчид очих хэсгийг хууль тогтоомжоор, эсвэл засгийн газарт ногдох хувь хэмжээг хөрөнгө оруулагчид санал болгох хэлбэрээр өрсөлдөөнт шалгаруулалтаар тогтоож болно. Гэхдээ нөөц нь тодорхой бус ордуудыг түрээслэхэд өрсөлдөөнт шалгаруулалт нэг их оновчтой биш. Хуулиар зохицуулахад хэт өндөр хувь хэмжээ заавал ашигтай байж болох олон төслүүд хэрэгжихгүй байдалд хүрэх магадлалтай. Гэхдээ энэ нь зөвхөн бүтээгдэхүүн хуваах бус, бусад тогтолцоонд ч үзүүлэлтүүдийг хэт хатуу тогтоовол нэгэн адил гарах үр дүн.
Хүснэгт 1
Бүтээгдэхүүн хуваах энгийн жишээ
Тосны үнэ: Нэг баррельд 60
Үйлдвэрлэлийн өртөг: Нэг баррельд 30
Засгийн газарт ногдох хувь: 68%
1 |
Цаг хугацаа |
0 |
1 |
2 |
3 |
|
|
|
|
|
|
2 |
Тосны үйлдвэрлэл |
|
|
100.00 |
110.00 |
|
|
|
|
|
|
3 |
Тосны борлуулалтын орлого |
|
|
6,000.00 |
6,600.00 |
|
|
|
|
|
|
4 |
Хөрөнгө оруулалтын зардал |
6,000.00 |
8,000.00 |
|
|
5 |
Үйл ажиллагааны зардал |
|
|
3,000.00 |
3,300.00 |
|
|
|
|
|
|
6 |
Өтгөгт тосны тооцоо |
|
|
|
|
7 |
Тосны үнэ |
60.00 |
60.00 |
60.00 |
60.00 |
|
|
|
|
|
|
8 |
Нийт зардал (Хөрөнгө оруулалтын зардлыг тооцсон дүн) |
6,000.00 |
8,000.00 |
3,000.00 |
3,300.00 |
9 |
Ирэх жилүүдэд шилжүүлэх алдагдал |
|
6,000.00 |
14,000.00 |
11,000.00 |
10 |
Нийт зардал (Ирэх жилүүдэд шилжүүлсэн алдагдлыг оролцуулаад) |
6,000.00 |
14,000.00 |
17,000.00 |
14,300.00 |
|
|
|
|
|
|
11 |
Зардлыг нөхөхөд шаардлагатай тосны хэмжээ, баррелиэр |
100.00 |
233.33 |
283.33 |
238.33 |
12 |
Үйлдвэрлэсэн тосны хэмжээ, баррелиэр |
- |
- |
100.00 |
110.00 |
13 |
Өртөгт тос |
- |
- |
100.00 |
110.00 |
|
|
|
|
|
|
|
Хуваах тос |
|
|
|
|
14 |
Хуваах тос |
- |
- |
- |
- |
15 |
Засгийн газрын хувь |
- |
- |
- |
- |
16 |
Хөрөнгө оруулагчийн хувь |
- |
- |
- |
- |
|
|
|
|
|
|
17 |
Хөрөнгө оруулагчийн мөнгөний урсгал |
|
|
|
|
18 |
Өртөгт тос |
- |
- |
6,000.00 |
6,600.00 |
19 |
Хуваах тос |
- |
- |
- |
- |
|
|
|
|
|
|
20 |
Хөрөнгө оруулалтын зардал |
6,000.00 |
8,000.00 |
- |
- |
21 |
Үйл ажиллагааны зардал |
- |
- |
3,000.00 |
3,300.00 |
22 |
Хөрөнгө оруулагчийн мөнгөний урсгал |
(6,000.00) |
(8,000.00) |
3,000.00 |
3,300.00 |
23 |
Хөрөнгө оруулагчийн NPV өнөөгийн цэвэр үнэ цэнэ |
2.43 |
|
|
|
24 |
Хөрөнгө оруулагчийн Дотоод өгөөжийн түвшин |
8.409% |
|
|
|
|
|
|
|
|
|
25 |
Засгийн газрын мөнгөн урсгал |
|
|
|
|
26 |
Хуваах тос |
- |
- |
- |
- |
27 |
Засгийн газрын өнөөгийн цэвэр үнэ цэнэ |
5,871.28 |
|
|
|
|
|
|
|
|
|
28 |
Өнөөгийн цэвэр үнэ цэнийн засгийн газарт ногдох хувь |
0.96 |
|
|
|
Хүснэгт 1
Бүтэээгдэхүүн хуваах жишээний үргэлжлэл
1 |
Цаг хугацаа |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
2 |
Үйлдвэрлэсэн тос |
121.00 |
133.10 |
146.41 |
161.05 |
|
|
|
|
|
|
3 |
Тосны борлуулалтын орлого |
7,260.00 |
7,986.00 |
8,784.60 |
9,663.06 |
|
|
|
|
|
|
4 |
Хөрөнгө оруулалтын зардал |
|
|
|
|
5 |
Үйл ажиллагааны зардал |
3,630.00 |
3,993.00 |
4,392.30 |
4,831.53 |
|
|
|
|
|
|
6 |
Өртөгт тосны тооцоо |
|
|
|
|
7 |
Тосны үнэ |
60.00 |
60.00 |
60.00 |
60.00 |
|
|
|
|
|
|
8 |
Нийт зардал (Хөрөнгө оруулалтын зардлыг оруулсан дүн) |
3,630.00 |
3,993.00 |
4,392.30 |
4,831.53 |
9 |
Ирэх жилүүдэд шилжүүлэх алдагдал |
7,700.00 |
4,070.00 |
77.00 |
- |
10 |
Нийт зардал (Ирэх жилүүдэд шилжүүлэх алдагдлыг тооцсон дүн) |
11,330.00 |
8,063.00 |
4,469.30 |
4,831.53 |
|
|
|
|
|
|
11 |
Өртгийг нөхөхөд шаардлагатай тосны хэмжээ, баррелиэр |
188.83 |
134.38 |
74.49 |
80.53 |
12 |
Үйлдвэрлэсэн тосны хэмжээ, баррелиэр |
121.00 |
133.10 |
146.41 |
161.05 |
13 |
Өртөгт тос |
121.00 |
133.10 |
74.49 |
80.53 |
|
|
|
|
|
|
|
Хуваах тос |
|
|
|
|
14 |
Хуваах тос |
- |
- |
71.92 |
80.53 |
15 |
Засгийн газрын хувь |
- |
- |
46.75 |
52.34 |
16 |
Хөрөнгө оруулагчийн хувь |
- |
- |
25.17 |
28.18 |
|
|
|
|
|
|
17 |
Хөрөнгө оруулагчийн мөнгөн урсгал |
|
|
|
|
18 |
Өртөгт тос |
7,260.00 |
7,986.00 |
4,469.30 |
4,831.53 |
19 |
Хуваах тос |
- |
- |
1,510.36 |
1,691.04 |
|
|
|
|
|
|
20 |
Хөрөнгө оруулалтын зардал |
- |
- |
- |
- |
21 |
Үйл ажиллагааны зардал |
3,630.00 |
3,993.00 |
4,392.30 |
4,831.53 |
22 |
Хөрөнгө оруулагчийн цэвэр мөнгөн урсгал |
3,630.00 |
3,993.00 |
1,587.36 |
1,691.04 |
23 |
Хөрөнгө оруулагчийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ |
|
|
|
|
24 |
Хөрөнгө оруулагчийн дотоод өгөөжийн түвшин |
|
|
|
|
|
|
|
|
|
|
25 |
Засгийн газрын мөнгөн урсгал |
|
|
|
|
26 |
Хуваах тос |
- |
|
2,804.95 |
3,140.49 |
Хүснэгт 1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үргэлжлэл
1 |
Цаг хугацаа |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
2 |
Үйлдвэрлэсэн тос |
136.89 |
116.36 |
98.91 |
|
|
|
|
|
3 |
Тосны борлуулалтын орлого |
8,213.60 |
6,981.56 |
5,934.33 |
|
|
|
|
|
4 |
Хөрөнгө оруулалтын зардал |
|
|
|
5 |
Үйл ажиллагааны зардал |
4,106.80 |
3,490.78 |
2,967.16 |
|
|
|
|
|
6 |
Өртөгт тосны тооцоо |
|
|
|
7 |
Тосны үнэ |
60.00 |
60.00 |
60.00 |
|
|
|
|
|
8 |
Нийт зардал (Хөрөнгө оруулалтын зардлыг оруулсан дүн) |
4,106.80 |
3,490.78 |
2,967.16 |
9 |
Ирэх жилүүдэд шилжүүлэх алдагдал |
- |
- |
- |
10 |
Нийт зардал (Ирэх жилүүдэд шилжүүлэх алдагдлыг тооцсон дүн) |
4,106.80 |
3,490.78 |
2,967.16 |
|
|
|
|
|
11 |
Өртгийг нөхөхөд шаардлагатай тосны хэмжээ, баррелиэр |
68.45 |
58.18 |
49.45 |
12 |
Үйлдвэрлэсэн тосны хэмжээ, баррелиэр |
136.89 |
116.36 |
98.91 |
13 |
Өртөгт тос |
68.45 |
58.18 |
49.45 |
|
|
|
|
|
|
Хуваах тос |
|
|
|
14 |
Хуваах тос |
68.45 |
58.18 |
49.45 |
15 |
Засгийн газрын хувь |
44.49 |
37.82 |
32.14 |
16 |
Хөрөнгө оруулагчийн хувь |
23.96 |
20.36 |
17.31 |
|
|
|
|
|
17 |
Хөрөнгө оруулагчийн мөнгөн урсгал |
|
|
|
18 |
Өртөгт тос |
4,106.80 |
3,490.78 |
2,967.16 |
19 |
Хуваах тос |
1,437.38 |
1,221.77 |
1,038.51 |
|
|
|
|
|
20 |
Хөрөнгө оруулалтын зардал |
- |
- |
- |
21 |
Үйл ажиллагааны зардал |
4,106.80 |
3,490.78 |
2,967.16 |
22 |
Хөрөнгө оруулагчийн цэвэр мөнгөн урсгал |
1,437.38 |
1,221.77 |
1,038.51 |
23 |
Хөрөнгө оруулагчийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ |
|
|
|
24 |
Хөрөнгө оруулагчийн дотоод өгөөжийн түвшин |
|
|
|
|
|
|
|
|
25 |
Засгийн газрын мөнгөн урсгал |
|
|
|
26 |
Хуваах тос |
2,669.42 |
2,269.01 |
1,928.66 |
Хавсралт 1: Бүтээгдэхүүн хуваах гэрээ, олон улсын харьцуулалт
|
||||||||
Талбай |
Тусгайлан заасан блокууд |
Хязгаарлалт байхгүй, тусгайлан заасан блокууд |
125,000 акр дөрвөлжин блокууд |
|
||||
Хайгуулын үргэлжлэх хугацаа |
5 жил (3 + 2 удаагийн нэг жилийн сунгалт) |
3 жил |
5 жил, 3 удаагийн 1 жил/1 цооногийн сунгалттай |
7 жил |
||||
Үйлдвэрлэл |
20 жил |
20 жил |
Арилжааны нөөц илэрснээс хойш 30 жил, хийн хувьд 50 жил |
15 жил + зөвшөөрөл аван сунгах боломжтой |
||||
Тайлбайг буцаан хүлээлгэн өгөх |
|
25% |
3-х жилийн эцэст 40%, 5-х жилийн эцэс хүртэл 20% |
|
||||
Хайгууль хийх үүрэг
|
|
Олон цооног гаргах үүрэг |
Өрөмдлөгө |
|
||||
Нөөц ашигласны төлбөр |
Тэг |
Тэг |
10% |
Газрын тос, Баррель өдөрт |
Хувь, % |
|||
Хий, MMCFD |
Хувь, % |
|||||||
Урамшуулал |
Тийм |
Янз бүр |
$1 MM |
|
||||
Үйлдвэрлэлийн |
Тийм |
Янз бүр – гэрээ бүр ялгаатай |
10,000-20,000 баррель өдөрт ± байхад $2-5 сая |
|
||||
Илрүүлэлтийн |
|
|
$300,000 + |
|
||||
Боловсролын |
Тийм |
|
|
|
||||
Зардал (өртөг) нөхөлт |
50% хязгаар |
Хязгааргүй, хөрөнгө оруулалтын урамшуулал 20% барилга байгууламж, платформ, дамжуулах хоолойн зардалд тооцдог; нөхөн авах боломжтой, гэхдээ татвар ногдуулдаг |
Нөөц ашигласны төлбөр төлсөний дараа хязгаар байхгүй |
Үйлдвэр барих зардлын 50-62.5% -г 9%-ийн хүүтэй нөхөх боломжтой |
||||
Элэгдэл хорогдол |
5 жил шулуун шугамын аргаар |
Тос: 7 жил 2 дахин буурсан үлдэгдэл нь 5 дахь жилээс шулуун шугамын аргын тооцоонд орно. |
Жилд бүх зардлын 25% |
6 жил шулуун шугамын аргаар |
||||
Ашигт тосны хуваалт |
Талбар тус бүрээр хоёр жишээ: |
ЗГ= 65.9091% |
Хоёр жишээ: |
(тохиролцоно) |
||||
Өсөн нэмэгдэх бүтээгдэхүүн, сая баррель |
Хуваах %, |
Гэрээлэгчийн татварын өмнөх ROR 30% хүртэл |
Гэрээлэгчийн хувь (%) |
Үйлдвэрлэлийн түвшин, баррель/өдөр |
Хуваах %, |
|||
Өсөн нэмэгдэх бүтээгдэхүүн, MMBBLS |
Хуваах %,
|
Гэрээлэгчийн татварын өмнөх ROR Up to 20% |
Гэрээлэгчийн хувь (%) |
|||||
Ашигт хийн хуваалт |
|
ЗГ = 20.4545% |
|
|
||||
Татвар |
50% ашгийн татвар |
56% ашгийн татвар |
25% ашгийн татвар |
30% ашгийн татвар (бүс нутгаар ялгавартай) + 2% орон нутгийн ашгийн татвар + 10% нэмэлт татвар |
||||
Ордыг тусад нь тойруулан хязгаарлах |
Лиценз тус бүрээр хязгаарладаг |
Лиценз тус бүрээр хязгаарладаг |
|
Өртөг нөхөх тооцооны зорилгоор байдаг, харин ашгийн татварын хувьд бус |
||||
Дотоод зах зээлийн үүрэг |
Үгүй |
Тухайн талбараас 60 сарын үйлдвэрлэлийн дараа гэрээлэгч тосны 25%-с $0.20/bbl-г авдаг |
Хүсэлт гаргасан тохиолдолд гэрээлэгч ЗГ-т түүхий тосыг зах зээлийн үнээр зардаг |
Үгүй |
||||
Хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэн тооцох |
Үндсэн хөрөнгийн биет зардлын 40% |
|
|
|
||||
Бусад |
Өмнөх гэрээнүүд $20/bbl үнийн дээд хязгаартай байсан (1987 оны үнэ). Энэ үнийг НҮБ-ын хөгжингүй улс орнуудаас гаргах эцсийн бүтээгдэхүүний экспортын фактороор үржүүлээд үүнээс дээш үнийн ашгийг ЗГ авна. 1992 оны хязгаар үнэ =$35/bbl |
|
|
|
||||
Төрийн оролцоо |
Тийм, ашиглахад 51 хувь хүртэл оролцох сонголт – гүн усанд хувь нь бага |
50% хүртэл – энэ боломжийг тун ховор хэрэгжүүлдэг |
|
Арилжааны олборлолтын 51% |
|
|||
Тайлбай |
Уламжлалт талбайд 1 сая га-гаас хэтрэхгүй |
Талбайг буцаан хүлээлгэн өгсөний дараа доод тал нь 175 кв км. |
|
Хайгуулын үргэлжлэх хугацаа |
Дээд тал нь 30 |
5 жил + дээд тал нь 5 жилийн хугацаатай 2 удаагийн сунгалт |
|
Үйлдвэрлэл |
24-26 жил, сунгалтаас хамаарна |
5 жил + 2 5-жилийн сунгалт талбай нь < 2.1 сая баррель |
|
Талбайг буцаан хүлээлгэн өгөх |
Хайгуулын шатны дараах ашиглалтын талбай 3 багц талбараас хэтэрч болохгүй (60,000 гектар) |
5 жилийн дараа 50% |
|
Хайгуулын талаар хүлээх үүрэг |
|
|
|
Нөөц ашигласны төлбөр |
Нийт үйлдвэрлэлийн хэмжээ суурьтай 19%-н үндэсний улсын татвар |
Тос Хий 30 сая CFD |
% 5 |
Урамшуулал Гарын үсэг зурсны |
|
|
|
Үйлдвэрлийн |
|
|
|
Илрүүлэлтийн |
|
|
|
Боловсролын |
|
|
|
Тосны анхны борлуулалтын |
|
|
|
Зардал (өртөг) нөхөлт |
|
Консессийн тогтолцоо, 100% |
|
Элэгдэл хорогдол |
|
|
|
Ашигт тосны хуваалт |
|
|
|
Ашигт хийн хуваалт |
|
|
|
Татвар |
Цэвэр ашгийн 40% -н татвар |
50% ашгийн татвар |
|
Ордыг тусад нь тойруулан хязгаарлах |
|
|
|
Дотоод зах зээлийн үүрэг |
|
|
|
Хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэн тооцох |
|
|
|
Бусад |
|
|
|
Төрийн оролцоо |
|
Тэг |
Эх сурвалж:
Bindemann, Kirsten. 1999. Production-Sharing Agreements: An Economic Analysis. Oxford Institute for Economic Studies.
http://www.oxfordenergy.org/pdfs/WPM25.pdf
Johnston, Daniel. 1994. International Petroleum Fiscal Systems and Production Sharing. Oklahoma: Penn Well.
http://books.google.com/