2006 оны шалгаруулалтад тэнцэн хэрэгжсэн төслүүд
Ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь нь ардчиллын зарчмуудад тулгуурлан үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулдаг, хариуцлагатай төр байдаг. Ийм төр бодитой бүрэлдэхэд саад болж байгаа болон, цаашид оршин тогтноход учирч болох саад тотгор, алдаа дутагдлыг соргогоор хянан шүүмжилж, засч залруулах талаар хүч чармайлт гаргах нь иргэний нийгмийн байгууллагуудын хүлээх ёстой чухал үүрэг юм.
Монгол Улсад иргэний нийгмийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон төрийн бус байгууллагууд /ТББ/-ын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр ирсэн боловч иргэний нийгмийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг болох төр, засгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих талаар ТББ-уудын санаачлага оролцоо харьцангуй бага байсаар ирсэн билээ. Монгол орон социализмаас татгалзан ардчиллын замыг сонгох болсон цагаас хойш яригдсаар ирсэн ил тод байдлыг жинхэнэ утгаар хангаж, дээр дооргүй газар авсан гэх авилгалаас нэг мөсөн ангижрахад ийнхүү хөндлөнгийн хяналт тавих нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаар ТББ-уудын чадавхи, нөөц бололцоог дэмжих нь ННФ-ийн 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн төрийн үйлчилгээний мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго юм.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн эхлэлийг тавин 2005 онд 15 төрийн бус байгууллага төрийн хэд хэдэн чиглэлийн үйлчилгээнд мониторинг хийсэн бөгөөд тэдний гүйцэтгэсэн ажлын тайланг эмхэтгэл олон нийтэд болон төрийн түшээдийн хүртээл болгоод байна. 2006 оноос эхлэн мониторингийн хөтөлбөрийн сэдвийн хамрах цар хүрээг улам өргөжүүлэн төрийн үйлчилгээнээс гадна бодлогын хэрэгжилтийн мониторингийн хөтөлбөр зарлах болсон билээ.
2006 онд тэтгэлэгт хөтөлбөрийг 2006 оны 9 сарын 14 болон 2006 оны 11 сарын 9-нд тус тус хоёр удаа нээлттэй зарлаж сонгон шалгаруулахад нийтдээ 78 байгууллага төслийн саналаа ирүүлснээс тодорхой шалгуурт үндэслэн 21 ТББ-ыг сонгож мониторингийн үйл ажиллагаанд нь тэтгэлэг олголоо. Эдгээр 21 байгууллагын төслийн талаархи мэдээллийг доорх хүснэгтээс авна уу.
«ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН МОНИТОРИНГ» ХӨТӨЛБӨРИЙН 2006 ОНЫ ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦЭН ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
Байгууллагын нэр |
Төслийн нэр |
Төслийг хариуцагч |
|
|
Айвуун ТББ |
Я. Авирмэд |
|
|
Тусламжийн тэргэнцэр сан |
Т. Бадамгарав |
|
|
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор дахь салбар |
Ж. Ариунаа |
|
|
Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо- Завхан салбар |
Б. Ариунаа |
|
|
Хөдөлмөрийн эрх зүй судлаачдын холбоо |
Б. Уранцэцэг |
|
|
Амжилтын томъёо-Өмнөговь аймаг |
Э. Дэлгэрсуурь |
|
|
Либераль эмэгтэйчүүдийн оюуны сангийн өмнөговь аймгийн салбар зөвлөл |
Б. Энхтуяа |
|
|
Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны өмнөговь дахь салбар |
С. Энэбиш |
|
|
Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан |
Ц. Энхтуяа |
|
|
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн-Дархан Салбар |
Сурагчдаас авч буй хууль бус төлбөр хураамжийн мониторинг [PDF] |
Г. Соёлмаа |
|
Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн |
Улс төрийн намын тухай хуулийн санхүүжилтийн талаархи заалтуудын хэрэгжилтийн мониторинг [PDF] |
Р. Бурмаа |
|
Нийгмийн халамж Хамтын Ажиллагааны Сан |
Р. Олонбаяр |
|
|
Эрүүл мэндийн боловсролын зөвлөгөө, мэдээллийн Төв |
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн мониторинг [PDF] |
Б. Мөнхдалай |
|
Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо |
Шатахуун түгээх станц эрхлэх зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээнд мониторинг хийх нь [PDF] |
Х. Оюунцэцэг |
|
CEDAW-Багануур дүүрэг дэх салбар зөвлөл |
Ё. Туул |
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл |
Н Содномцэрэн |
|
|
Иргэний боловсрол төв- Говь-Алтай |
Говь-Алтай аймгийн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хийх мониторинг [PDF] |
Д Гантулга |
|
Үндэсний соёмбо хөдөлгөөн |
Ж Занаа |
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг дэмжих "Гэгээ Мандал" Сан |
Нийгмийн халамжийн тухай хуулийн холбогдох үзаалтуудын хэрэгжилтийн байдалд мониторинг хийх [PDF] |
С Гансүх |
|
Transparency International Mongolia |
Авилгалын эсрэг хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийн явцад хийх мониторинг [PDF] |
Сумати |
|
Төмөр сан |
П Төмөрбаатар |