A- A A+

2005 онд хэрэгжсэн мониторингийн төслүүд

Байгууллагын нэр

Төслийн нэр

1.

Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо

Аж ахуйн зориулалтаар барилга байгууламж барих зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид газар олгох төрийн үйлчилгээний мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Газрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа үүнд аж ахуйн зориулалтаар барилга байгууламж барих зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид газар олгох зөрчил дутагдлыг илрүүлэх,  энэ талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна.

2.

Хүний Эрх Хөгжил Төв

Орон нутгийн шүүхийн үйл ажиллагааны мониторинг  [DOC]

 

Төслийн зорилго

Орон нутгийн шүүхийн үйл ажиллагааны хууль ёсны байдал, түүнд оршиж буй хүний эрхийг хохироож буй холбогдох дутагдлуудыг илрүүлж, шүүхийн байгууллагуудад нөлөөллийн үйл ажиллагааг хийх замаар уг дутагдлыг арилгах, бууруулах зорилготой.

3.

Эмэгтэйчүүдийн холбоо

Тусгай зөвшөөрлийн мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Төслийн үндсэн зорилго:
Аж ахуйн нэгжид олгож буй тусгай зөвшөөрөл / лиценз / -ийн ил тод шуурхай байдал,  хууль журам, шударга ёс хэрэгжиж байгаа эсэх, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээлийн байдалд иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт-үнэлгээ хийж, цаашид сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.
Төслийн зорилт:
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийн байдлыг

  1. Согтуурах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

2.  Эмнэлгийн хэрэгсэл худалдаалах зөвшөөрөл олгох  гэсэн хоёр чиглэлд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын холбогдох байгууллагуудад танилцаж хяналт-үнэлгээ хийнэ.

4.

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн

Төсвийн хүү торгуулийн орлогын бүрдүүлэлтийн мониторинг [PDF]

 

Төслийн зорилго

2000-2005 оны төсвийн хүү торгуулийн орлогын бүрдүүлэлтийн өнөөгийн үйл явцын тойм хийх
Хүү торгуулийн орлогыг бүрдүүлж буй эх үүсвэр, өнөөгийн практикыг судалж, үнэлгээ өгөх, Мониторингийн үр дүнг үндэслэн бодлогын шинжтэй санал зөвлөмж боловсруулах

5.

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн- Өвөрхангайн салбар

Орон нутгийн төсөв дэх иргэдийн оролцоо [PDF]

 

Төслийн зорилго

Төсөвийн удирдлага, санхүүжилтийн хууль сумын төсвийн үйл явцад яаж хэрэгжиж байгааг иргэний нийгмийн зүгээс үнэлсэн мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангах замаар тэдний үйл ажиллагаанд нөлөөлөх. Сумын төсвийн үйл ажиллагааны талаарх хэн хүнд олдоогүй мэдээллийг ил тод болгох замаар сумын төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

6.

Зориг Сан

Гаалийн Албадын үйл ажиллагааны мониторинг [DOC] 

 

Төслийн зорилго

Замын-Үүд болон Алтанбулагийн боомтын гаалийн албад мөн Улаанбаатар хот дахь Толгойтын Гүний Гаалийн Албадын үйл ажиллагаа нь эрхэм зорилготойгоо нийцэж байгаа эсэх, тэнд төрийн үйлчилгээ хэрхэн явагдагийг бодитойгоор гаргаж ирэх зорилготой. 

7.

Mонголын эм найруулагчдын холбоо

Эм барих лиценц олголтын мониторинг  [DOC]

 

Төслийн зорилго

Эрүүл Мэндийн Үндэсний Хөгжлийн Төвийн магадлан итгэмжлэл, лицензийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх, эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт хийснээр мэргэжлийн бус хүмүүст эм барих лицензи олгодог тогтолцоог арилгах, мэргэжлийн хүмүүсийн тогтвортой үйл ажиллагаагаа хараат явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх

8.

Хүний эрх шударга ёсны хөдөлгөөн

Эрүүгийн анхан шатны шүүх хуралдааны үйл ажиллагаанд хийх мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Эрүүгийн анхан шатны шүүх хуралын ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх, шүүхийн практикт гарч байгаа зөрчлийн үндэслэлийг тогтоох, шүүхийн хараат бус байдал, шүүхийн ажилтануудын ёс зүйн төлөв байдлыг тодорхойлох замаар шүүх засаглалын бодлого боловсруулахад иргэний нийгмийн зүгээс хувь нэмэр оруулах.

9.

Бэр цэцэг холбоо

Цэргийн дүрэмт хувцасны хангалтын мониторинг  [DOC]

 

Төслийн зорилго

Зэвсэгт хүчин иргэний хяналтанд байх хуулийн заалтыг хэрэгжүүлж, мэдээллийн ил тод байдалд хувь нэмрээ оруулах.

10.

Нийгмийн судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих төв

Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх төрийн үйлчилгээнд хийх мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Монгол Улсын иргэд, өрхөд газар өмчлүүлэх болон бусад этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохион байгуулах харилцааг зохион байгуулах төрийн үйлчилгээнд  мониторинг хийх /орон сууцанд амьдардаг иргэдийн газар өмчлөх асуудал мөн хөдөө орон нутгаас шилжин суурьшигчдын газар өмчлөл, эзэмшлийн асуудлын УБ хотын Сонгинохайрхан дүүрэг, Хөвсгөл болон Орхон аймагт /

11.

ЭЯГБХУКХХҮСТ- Багануурын салбар зөвлөл

Газрын харилцаа ба Иргэд [DOC]

 

Төслийн зорилго

Багануур дүүрэгт шазар хувьчилж авахаар өргөдөл  хүсэлт гаргасан байгууллага, хүмүүс тэдэнд үйлчилж буй газрын албаны үйл ажиллагаанд мониторинг хийх.

12.

Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан

Нийгмийн халамж үйлчилгээний мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Нийслэлийн “XXV” хэлтсүүдээс” ХБ иргэдэд үнэгүй олгодог тэргэнцэр, таяг олголтонд мониторинг хийж алдаа дутагдлыг илрүүлэн гаргаж засч залруулахад Төрийн Бус Байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн бодлого боловсруулахад иргэний нийгмийн зүгээс хувь нэмэр оруулах

13.

Монголын “Тул” хамгаалах нийгэмлэг

Байгаль Орчны Яамны амьтан хамгаалах бодлогод мониторинг хийх нь

 

Төслийн зорилго

Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах ил тод шудрага, авилгалгүй журмыг бий болгоно.Аргал агнах эрхийг ил тод дуудлага худалдаагаар худалддаг журмыг бий болгоно.Улс орон нутгийн  төсөвт жилд наад зах нь 400 000 Байгаль Орчны Яам амьтан агнах эрхийн бичгийг интернетээр олгодог систем бий болгоно. Байгаль хамгаалах хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлдэнэ.

14.

Нийгмийн халамж хамтын ажиллагааны сан

[DOC]

 

Төслийн зорилго

Баянхонгор аймгийн улсын асрамжийн газрын үйл ажиллагаанд хийсэн мониторинг үнэлгээгээр дамжуулан нийгмийн халамжийн үйлчилгээний нэг төрөл болсон улсын төсвөөс санхүүжигддэг улсын улсын асрамжийн газруудын өнөөгийн ажил үйлчилгээнд мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудад шинжилгээ хийж, асрамжийн газруудыг цаашид хэрхэн шинэчлэн сайжруулж болох асуудлаар бодлогын зөвлөмж боловсруулан гаргана.

15.

Монголын худалдаа эд хэрэглэгчийн хоршооны төв холбоо

Нийтийн орон сууцны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайн газар олголт, хэрэгжилтийн мониторинг [DOC]

 

Төслийн зорилго

Хүүхдийн тоглоомын талбайн газрын тандалт нормативын дагуу байгаа эсэх иргэдийн оролцоог өргөжүүлэх, төрийн байгууллагууд хэрхэн хүүхдийн тоглоомын талбайд газар олгож буйд хориг тавих

 

1