Шинэ ном, сэтгүүл 2008.06.04

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.06.04

Шинэ ном, сэтгүүл 2008.06.04

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн улаан данс

Монгол         
Дэлхийн Банк
Эмхтгэсэн: Х.Тэрбиш, Х.Мөнхбаяр,E.L Clarck
Редактор: М.Мөнхбаатар, J.E.M.Baillie, Н.Батсайхан

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгаанд холбогдох шинжлэх ухааны анхны мэдээ баримтыг Оросын эрдэмтэн П.С.Паллас бутээлдээ (1814) дурьдсан байдаг. Түүний бүтээл нийтлэгдсэнээс хойш бараг 80 гаруй жилийн дараа Оросын газар зүйн нийгэмлэгээс эрхлэн Төв Азид зохион байгуулсан удаа дараагийн судалгааны экспедицүүд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдын судалгаанд холбогдох үлэмж хэмжээний цуглуулга хийж, мэдээ баримт хуримтлуулсан нь тус орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааны анхдагч эх сурвалж болжээ.
Тус орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааны чиглэлээр 1950-иад онд судалгааны хэд хэдэн өгүүлэл нийтлэгдсэн байна (Банников, 1958; Шагдарсүрэн, 1958; Эрэгдэндагва, 1958). Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааны шинэ үе 1960-аад оноос эхэлсэн хэмээн үзэж болно. Судалгааны эхний шатанд МУБИС-ийн Биологийн тэнхмээс эрхлэн манай орны зүүн болон төвийн бүсийн нилээд нутгийг хамарсан хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж эрдэм шинжилгээний үлэмж мэдээ, баримт цуглуулсан байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнд МУБИС-д герпетологийн лаборатори, Монгол орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдын цуглуулгын сан тус тус бүрэлджээ.
Уг эмхтгэлд ховордлын шалтгааныг нарийвчлан илрүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх хамгааллын зайлшгүй арга хэмжээг тодорхойлсон болно.

Байгаль орчин: хуулийн эмхтгэл

Монгол
Байгаль Орчны Яам, Хууль зүйн үндэсний төв
Хянасан: Ц.Шийрэвдамба, Ц.Түвшинзаяа
Хэвлэсэн: 2007
ISBN: 978-99929-57-34-4

Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүй үеийнхний эрх ашгийн үүднээс байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэхэд байгаль орчны хууль тогтоомж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байдаг билээ.
Одоогийн байдлаар байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөгддөг бие даасан хууль 31, олон улсын олон талт гэрээ /конвенц, протокол/ 11, Засгийн газар, яам, байгууллага хооронд байгуулсан хоёр талт гэрээ /хэлэлцээр, санамж бичиг/ 90-ээд, хуулийг дагаж мөрдөх аргачлал, заавар, дүрэм, журам 130 гаруй байна.
Байгаль орчны яамнаас санаачлан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа байгаль орчны тухай багц хууль, тэдгээрт оруулсан нэмэлт, өерчлөлтийг тусган эмхтгэсэн энэхүү номыг нийтийн хүртээл болгон шинэчлэн толилуулж байна.

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл

Монгол         
Дэлхийн Банк
Эмхтгэсэн: Х.Тэрбиш, Х.Мөнхбаяр,E.L Clarck
Редактор: М.Мөнхбаатар, J.E.M.Baillie, Н.Батсайхан

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдыг ДБХХ-ны Улаан дансны ангилал болон шалгуур (IUCN 2001)-ыг, ДБХХ-ны бүс нутгийн Улаан дансны ангилал болон шалгуур (IUCN, 2003)-ыг ашиглах удирдамжтай уялдуулан ашиглаж үнэлээд удаагүй байна. Дээрх үнэлгээг 2006 оны 09 сарын 15-ны өдөр Монгол орны биологийн олон янз байдлын олон улсын хоёрдугаар семинараар хийсэн билээ. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн үнэлгээг бүс нутгийн үнэлгээний удирдамжийн дагуу анх удаа хийсэн бөгөөд үнэлгээний үр дүнд тэдгээрийн хамгаалльтн зэргийг тодорхойлов. Монгол оронд тэмдэглэгдсэн зүйлүүдийн бүрэн жагсаалтыг, цаашид тохиолдох боломжтой зүйлүүдийн хамт гаргаж Хавсралт 1-д оруулав. Үнэлгээ хийх явцад судлаачдын бүлгүүд ховордож байгаа болон мэдээлэл дутмаг зүйлийг агуулсан хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэлийн загварыг гаргаж, тоо толгойн буурах үйл явцыг зогсооход шаардлагатай хамгааллын арга хэмжээг дэвшүүлсэн юм. Семинарын дараа оролцогчид болон семинарт оролцож амжаагүй бусад судлаачдаар эдгээр мэдээллийг өргөн цар хүрээтэй хянуулсан билээ.
Үнэлгээгээр Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн ховордоход нөлөөлж буй чиг хандлагыг тодорхойллоо. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн зургаан зүйл нь бүс нутгийн хэмжээнд ховордсоныг илрүүлэн тогтоов. Тэдгээрийн дөрвөн зүйл нь хоёр нутагтан, хоёр зүйл нь мөлхөгчид байна. Нэг зүйл, (Eremias arguta) мэдээлэл дутмаг гэсэн ангилалд орсон. Энэ зүйлийн хувьд ховордсон гэж тодорхойлогдсон дээрх зүйлүүдтэй харьцуулахад устах эрсдэл бага нүурлэж байгаа хэмээн үзэж болохгүй бөгөөд илүү нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Ховордсон гэж үнэлэгдсэн зүйл бүр хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэлийн субъект болж энэ бүтээлд орсон билээ. Мөн зүйл тус бүрийн хувьд тоон болон чанарын мэдээлэл харилцан адилгүй байгааг дурдах нь зүйтэй.
Энэ хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл нь ирээдүйд Монгол орны нийт хоёр нутагтан, мөлхөгчдийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулах мэргэжилтэн, засгийн газрын байгууллага, байгаль хамгаалагч, хууль тогтоогчдод зохих хувь нэмэр болох бизээ. Энэ хамгааллын төлөвлөгөөнд орсон зарим зүйлийн хувьд нарийвчилсан төлөвлөгөөний зарим заалт нэгэнт хэрэгжиж эхэлсэн тул тухайн хэрэгжиж буй төлөвлөгөөг өөрчлөх биш илүү нарийвчилсан. Тухайлбал хамгааллын төлөвлөгөөнд зүйл бүрийн ангилал зүйн статусын тухай мэдээллийг оруулж, одоогийн тархац, нүүрлэж буй аюул, хамгааллын илүү нарийвчилсан арга хэмжээг дэвшүүлэв.
Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн төлөв байдал нь эдгээр хамгааллын төлөвлөгөөнд орсон зүйлүүдэд Монгол болон дэлхийн олон нийт хэрхэн хандахаас шалтгаалах болно.  

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207