Шинэ ном, сэтгүүл 2008.12.17

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.12.17

Шинэ ном, сэтгүүл 2008.12.17

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал XIX зүйл

Монгол
Глоб интернешнл, АНУ-гийн элчин сайдын яам
Х.Наранжаргал, Д.Мөнхбүрэн
Хэвлэсэн: 2008

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын XIX зүйлээр хүн бүр үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг тунхагласан байдаг. Мөн "үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан боломжтой аргаар эрж сурвалжлах, олж ашиглах, түгээн дэлгэрүүлэх эрх баггана" хэмээн тунхаглажээ.
Энэхүү заалтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд улс үндэстэн бүр дотоодынхоо Үндсэн Хууль, бусад хуулиар иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх, хэвлэн нийтлэх, чөлөөт хэвлэл мэлээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан байдаг.
Манай улс ч мөн адил Үндсэн Хуулиараа Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын XIX зүйлийг баталгаажуулж, 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль баталж, зарим хуулийн зүйл заалтаар сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг бататгасан байдаг.
"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын XIX зүйл, түүнд нийцүүлэн баталсан олон улсын эрх зүй, хэм хэмжээг олон нийт, сэтгүүлчдэд таниулахыг хичээн, янз бүрийн төслийн хүрээнд олон бичиг баримт орчуулан иргэд, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага, ном товхимолд хэвлэсэн юм. Тэдгээр материалыг эмхэтгэн тусгай товхимол болгон нийтлэхийг сэтгүүлчид удаа дараа хүссэн ёсоор бид үүнийг уншигч танаа өргөн барив.

Төсвийн зарлагын удирдлага, төлөвлөлт

Монгол
Зохиогч: Л.Отгонтуяа
Хянасан: Я.Шуурав
Хэвлэсэн: 2007
ISBN: 978-99929-834-1-8

Монгол Улсад төсвийн зарлагын удирдлагыг шинэчлэх үззл санаа 1990-ээд оны дунд үеэс яригдаж, "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийг батлан гаргаж, 2003 оноос хэрэгжүүлснээр тесвийн шинэчлэл эхэлсэн билээ. Шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ "Засгийн газар төсвийг дунд хугацаагаар төлөвлөж, удирдах зарчмыг баримтлах"-аар хуульчилсан боловч төсвийг дунд хугацаагаар төлөвлөх арга зүйг бүрэн боловсруулаагүйгээс бодлого боловсруулах, төлөвлөх, төсөвлөх үйл ажиллагаа өөр хоорондоо уялдаагүй, шинэчлэлийн үр дүн хангалтгүй байгаа юм. Нөгөө талаар үр дүнг чухалчилсан төрийн албыг төлөвшүүлэх зорилт тавьсан хэдий ч энэ нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үр дүнгийн гэрээгээр хязгаарлагдаж, хэлбэр төдий хэрэгжиж байна. Удирдлагын бүх түвшинд үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлох санаачлага, ур чадвар дутагдалтай байгаагаас хүрэхийг зорьж буй үр дүнг төсөвтэй уялдуулан тооцож чадахгүйд хүрч байна.

Иймд төрөөс улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого чиглэлээ нарийвчлан тодорхойлж, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцож, төсвийг дунд хугацаагаар төлөвлөн түүнд нийцүүлэн жил бүрийн төсвийг нарийвчлан тооцдог аргад шилжихийн зэрэгцээ хууль, тогтоомжийг чанд биелүүлдэг болж, ил тод байдал, хариуцлага, хяналтын тогтолцоог хүчтэй болгох шаардлага тулгарч байна.

Монгол Улсын төсвийн шинэчлэлийн хэрэгжилт, түүний үр дүнд судалгаа хийж, дүгнэлт өгөх, төсвийн зарлагын удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс төсвийн зарлагын удирдлага, төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахад чиглэсэн бодлого, арга зүйг тодорхойлох нь чухал. Түүнчлэн Монгол Улсад төсвийн зарлагын удирдлагыг шинэчлэхэд төсвийн зарлагын төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох, төсвийн зарлагыг дунд хугацаанд үр дүнд чиглүүлэн төлөвлөх онол, арга зүйн үндэслэлийг боловсруулах бодит хэрэгцээ байгаа юм.

Сэтгүүлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах нь

Монгол
Глоб интернешнл, АНУ-гийн элчин сайдын яам
Хэвлэсэн: 2008

Хүн, мэдээллийн эх сурвалжиин тогтолцоонд онцгой байр эзэлдэг бөгөөд Америкиин сэтгүүл зүй судлалд хүнийг "амьд эх сурвалж" хэмээн тодорхойлдог. Сэтгүүл зүйд эх сурвалжийг аль болох ил тод дурьд гэсэн зарчим үйлчилдэг нь сэтгүүлчийн өгч буй мэдээлэлд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж үздэгтэй холбоотой юм. Гэвч зарим ноцтой, нууц далд мэдээллийн "эх сурвалж" болсноороо тухайн мэдээлэгчийн амь нас, эрүүл мэнд болон бусад ашиг сонирхолд хохирол учрахаар байвал эх сурвалжийг илчлэхгүй байх үүргийг сэтгүүлч хүлээдэг. Сэтгүүлч нууц эх сурвалжийг илчлэхгүй байх нь мэдээлэл өгөх дараагийн мэдээлэгчийн хувьд сэтгүүлчид итгэх итгэлийг алдахгүй байх, ингэснээрээ нийгэмд бугшсан хууль бус аливаа үйлдэл, эс үйлдлийг илрүүлэн эрүүлжүүлэх, олон нийтийн сайн сайхан, нийтийн ашиг сонирхлын төлөө бий болох ашиг тус нь илүүтэй гэж үздэг. Хэрэг асуудал хүнд байхын хэрээр тухайн мэдээллийг дамжуулагч этгээдэд хүндрэлтэй, эрсдэлтэй байдал үүсч байдаг. Иймд дэлхий дахинаа нууц эх сурвалжийг илчлэхгүй байхыг хүлээн зөвшөөрч, сэтгүүлчийн онцгой үүргийг нь хуульчлан, зөрчигдөхөөс хамгаалах, "шүгэлдэгч"-ийг хамгаалалтад авахыг уриалсаар байна.
Монгол Үлсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах тухай хууль тогтоомж байхгүй.Иймд хүний итгэлийг хүлээж олсон мэдээллийнхээ  эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцлах ёс зүйн үүргээ биелүүлэхэд сэтгүүлчдэд хуулийн хамгаалалт шаардлагатай байна. Энэхүү хуулийн хамгаалалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нөхцөл байдлыг нарийвчлан судлах зорилгоор хуулийн зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээг олон улсын стандартуудтай харьцуулан судалсны зэрэгцээ сэтгүүлчдийн дунд санал асуулгын судалгаа явуулсан ба судалгааны тайлан, судалсан материулуудыг эмхтгэн та бүхэнд хүргэж байна.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207