Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханы Мөрийн хөтөлбөр /Нэр дэвшигч М.Энхсайханы сурталчилгааны сонинд нийтлэгдснээр/

A- A A+
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханы Мөрийн хөтөлбөр /Нэр дэвшигч М.Энхсайханы сурталчилгааны сонинд нийтлэгдснээр/

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханы Мөрийн хөтөлбөр /Нэр дэвшигч М.Энхсайханы сурталчилгааны сонинд нийтлэгдснээр/

ЗОРИЛТ, САНААЧИЛГУУД

Нэгдүгээрт. Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж ирсэн бодлогын залгамж чанарыг хадгалан хөгжүүлж, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллана.

Хоёрдугаарт. УИХ-ын сонгуулийн дүнг хүндэтгэж, УИХ дахь намуудын тэнцвэртэй харилцааг бий болгох, УИХ-ын үйл ажиллагааг ил тод, үр дүнтэй болгоход анхаарна. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Гуравдугаарт. Нийгмийн баялгийг шударга хуваарилж ядуурал, ажилгүйдлийг бууруулна. "Чинээлэг дундаж давхарга" хөтөлбөр гаргана.

Дөрөвдүгээрт. Монголын төрийг улстөр -бизнесийн явцуу бүлэглэлийн дарамт, шахалтаас ангид байлгаж, намуудын хооронд ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжинэ.

Тавдугаарт. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлого явуулна.

Зургаадугаарт. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хангах шинэ бодлогыг гаргаж, Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадварыг нэмэгдүүлнэ.

Долоодугаарт. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй гадаад бодлого явуулна.

Наймдугаарт. Авилгал, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийг авилгачдаас цэвэрлэх, тэдэнд хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого явуулна.

Есдүгээрт. Иргэдийнхээ сүсэглэх, бищрэх эрх, эрх чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхан шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ.

Аравдугаарт. Иргэд, эрдэмтэн судлаач, улстөрчдийн оролцоотойгоор "Үндэсний үзэл санаа"-г 2006 онд болох Тулгар төр байгуулагдсаны их ойн баяраас өмнө боловсруулж, Монгол хүн бүрийн хүртээл болгоно. Энэ нь Монгол хүн бүр эх орондоо хайртай, хүн хүндээ өмөг түшиг болж, улс орноо хөгжүүлэх хүн бүрийн оюун санааны хөдөлгүүр бий болгох зорилгыг хангана.