Бүгд Найрамдах Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Базарсадын Жаргалсайханы мөрийн хөтөлбөр
Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө хэрэгжүүлэх, улс орны өмнө тулгараад байгаа амин чухал асуудлуудыг хамгийн оновчтой хувилбараар, богино хугацаанд шийдвэрлэхийг эрмэлзсэн бодлого, үзэл баримтлал, үйл ажиллагааныхаа чиглэлийг тусгасан мөрийн хөтөлбөрөө өргөн олон түмэндээ толилуулж байна.
- Монголын ард түмний амьдрал, үндэсний тусгаар тогтнолын
төлөө монголын төр хариуцлага хүлээж ажиллая. - Нийгмийн амьдралын бүх хүрээнд бүтээн байгуулалтын эрс
шинэчлэлийн эрчимтэй хөгжлийн иж бүрэн оновчтой бодлого
хэрэгжүүльө - Ардчилсан бүтээн байгуулалтыг шинэ сэтгэлгээ, дэвшилтэт
арга, оновчтой мөханизмаар хөгжүүлэх хөгжил дэвшлийн зөв гарц
олъё.
Хариуцлагатай төр, хөгжилтэй нийгэм, хөрөнгөтэй иргэн
Улстөрийн засаглалыг хязгаарлаж, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүльө.
Хүн амыг намын харъяаллаар нь, улс төрийн үзэл бодлоор нь хэсэгчлэн хувааж ялгаварлан үздэг улс төрийн намын захиргаадалт, ноёрхол, шахалтыг хязгаарлаж, намыг гишүүнчлэлгүй, зөвхөн дэмжигчийн байр сууринаас саналаа чөлөөтэй өгдөг, иргэний эрх ашгийн шалгуураар сонгуульд оролцдог, иргэний ардчилсан засаглалыг сонгодог утгаар нь төлөвшүүлье. Нутгийн өөрөө удирдах ёсны засаглалыг бүх талаар дэмжье.
Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай гэх мэт тулгуур хуулиудад ард түмний саналыг тусган, холбогдох субъектүүдийн өргөн оролцоотойгоор зохих өөрчлөлт оруулж засаглалын хэлбэрээ оновчтой сонгоё.
Иргэний нийгмийн төлөөллөөр ажиллах нутгийн өөрөө удирдах ёсны бүтцэд хүн амын олонхи болсон эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байгууллагын шугамаар зохион байгуулагдах үйл ажиллагааг улам өргөн хүрээтэй, үр өгөөжтэй болгохын тулд зохих дэмжлэг, санхүүжилтийг шаардлагтай үед төрөөс өгдөг болгоё.
Улстөрийн намуудад өгдөг төрийн санхүүжилтыг багасгая.
Улстөрийн менежментийг шинэчлэх, хүн амаа соёлтой, хүмүүжилтэй, хөдөлмөрийг дээдлэн амьдардаг иргэд болгон төлөвшүүлэхийг чухалчилна
Шүүх засаглалыг ард түмэндээ ажлаа тайлагнадаг болгоё.
Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар өөрийн ажлын талаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт, нутаг дэвсгэрийн харъяа байгууллага нь тухайн орон нутгийнхаа ИТХ-д ажлаа тайлагнадаг, мэдээлэл хийдэг журам бий болгоё.
Улстөрчид, өндөр албан тушаалтны эрх ашгийг илүүтэй хамгаалж, ард иргэдийг хохироодог шүүх засаглалын эдийн засгийн агуулгатай, урамшууллын зарчмаар ажилладаг ажлын өнөөгийн доголдлыг арилгахыг чухалчилж байна. Үүний тулд ИТХ-ын байгууллагын дэргэд иргэдийн төлөөллөөс бүрдсэн хэсэг ажиллуулж, шүүх засаглалын үйл ажиллагаатай холбоотой иргэний санал, өргөдөл гомдол, мэдээллийг хүлээж авч, зохих шатны байгууллага, хүмүүст мэдээлдэг байх нь чухал гэж үзэж байна.
Мэдлэгт суурилсан эдийн засаг, оюуны багтаамж сайтай тэргүүний төхнологи эзэмших нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн өндөр өсөлт бий болгож, ард түмний амьдралыг дээшлүүлэх зөв гарц болно.
Микро эдийн засгийн өсөлт, бүс нутгийн жигд хөгжлийг хангах замаар нийт эдийн засгийн өсөлтийг жил тутам 10 хувиас багасгахгүйгээр, өндөр хурдтайгаар хөгжил дэвшилд хүрье. Манай орны эдийн засаг, хүн амын амьдрал, гадаад дотоод зах зээлийн хөгжлийн үндсэн эх сурвалж болсон ХАА, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах хөнгөн, хүнсний үйлдвэр, эрдэс баялгийг олборлох - боловсруулах - баяжуулах - эцсийн бүтээгдэхүүн уйлдвэрлэх уул уурхайн аж үйлдвэрлэлийг бусдаас давуу хурдтайгаар хөгжүүлэх боломж, хэрэгцээ, зах зээл бий тул эдгээр салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэлээ сэргээн ажиллуулахыг чухалчилья.
Суурин, хагас сууриншлын байдлаар ХАА-г эрчимжүүлж хөгжүүлэх зорилтын хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүн, ашиг шимийн гарц, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх, сайн чанарын үрээр хангах, хөрсийг хамгаалах, бордох уринш бэлтгэх, ээлжлэн тариалах системийг өргөн ашиглах, бэлчээр талбайг усжуулах, малыг элдэв халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажилд салбарын байгууллага төр, засгийн дэмжлэг туслалцааг өргөтгөн, хариуцлагыг сайжруулъя.
Өмчийн бүтцийн бодлого
Хувьчлагдаагүй үлдсэн үнэ цэнэтэй томоохон аж ахуйн нэгжийг хувьчилж авах бэл бэнчинтэй үндэсний хөрөнгөтөн алга. Аливаа төр, тусгаар орон өөрийн гэсэн банктай, холбоотой, эрчим хүчний болон экспортын эх үүсвэртэй, үндэсний хүнсний үйлдвэртэй байж гэмээн үндэсний аюулгүй байдал баталгаатай болно.
Төсөв бүрдүүлдэг том аж ахуйн нэгжээ гадныханд худалдчихаад, татварыг нь багасгаж тэднийг дэмжээд, зөрүүг нь өөрийн үндэсний жижиг аж ахуйн нэгжийн татварыг нэмэх байдлаар, гадныхныг дэмжин, өөрийнхнийг унагах монгол төрийн бодлого, зохицуулалт байж таарахгүй.
Татвар төлөгчдийн мөнгийг хүн амд адил тэгш хуваарилна гэсэн буруу ойлголтыг зогсоож, харин эх нутгийнхаа алтан хэвлийд байгаа эрдэс баялгийн өгөөжийг Монгол үндэстэн адил тэгш эрхтэйгээр ашиглаж, эзэмших эрхтэй гэж үзэх нь илүү ач холбогдолтой, зөв агуулгатай байх болно.
Манай улсын эдийн засаг хувийн хэвшлийн, гадаад оронтой хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн гэсэн 4 хэвшлийн бүтэцтэй байхад зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд харшлах зүйлгүй.
"Оюу толгой", " Таван толгой ", зэрэг асар их эрдэс баялагийн нөөцийг барьцаалан Олон улсын санхүүгийн байгууллага, улс орнуудаас 30 тэрбум долларын урт хугацаатай, бага хүүтэй зээл авч, улс орныхоо эдийн засгийг өндөр хурдацтайгаар хөгжүүлэх, хот суурин газар, бүс нутгийн төвүүдийн жигд хөгжил, хангах бодит боломж байна. Энэ хөрөнгийг тодорхой зүйлд төрийн зохицуулалтайгаар зарцуулах зарчим баримтлана. Үүнд :
Зээлийн хөрөнгөнөөс зохих эх үүсвэр бүрэлдүүлж, "Оюу толгой", "Таван толгой"-н үйлдвэрийг олон улсын хамтарсан төрийн өмчийн үйлдвэрийн газрын хэлбрээр зохион байгуулж ашгаас нь айл өрхөд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг хувиарлаж, тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болгох эдийн засаг нийгмийн шинэ агууллагатай төрийн бодлого хэрэгжүүлнэ.
УБ, Дархан, Эрдэнэт, бүс нутгийн төвүүдийг олон улсын жишигт нийцсэн байдлаар шинэчилэх
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын стандартад нийцсэн иж бүрэн эмчилгээ, оношлгоо бүхий эмнэлгийн газрыг байгуулах
Оюутан суралцагсдын нийгмийн асуудлыг шинэ агуулга, нөхцлөөр хангах
ХАА-н гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн өндөр төхнологи бүхий хөнгөн хүнсний үйлдвэр, барилгын матөриалын болон эрдэс түүхий эдийг олзворлон боловсруулах үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх
Улс орны хөгжил, хүн амын амьдралд чухал ач холбогдол бүхий дэд бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн суурийг өргөтгөн бэхжүүлэхэд зориулна.
Төсөв, татварын тогтолцоонд иж бүрэн шинэчлэлт хийе
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар.
Манай орны эдийн засгийн хэмжээ бага, чадавхи сул, бизнесийн болон үйлдвэрлэл технологийн орчин тийм ч таатай бус, ард түмний амьдрал дорой байна. Төсөв хомс, хөрөнгийн хэрэгцээ их байна. Орлогоос нь хамаарсан татвар ногдуулалт нь төдийлэн оновчтой бус байна. Орлогоо нууж олон жижиг аж ахуй болох, далд эдийн засаг үүсгэх, тооцооны ажиллагаа хүндрүүлэх зэрэг бэрхшээл бий болгож байна. Орлогын хэмжээнээс биш, өмчийн бүтцээс хамаарсан татварын бодлого хэрэгжүүлэх нь шилжилтийн тодорхой үед тохиромжтой байж болно гэж үзэж байна.
Өөрийн хөрөнгөөр буюу өөрөө зээл авч, аж ахуй эрхэлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн орлогын татварыг багасгах чиглэлээр, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн орлогын татвар, гадаад оронтой хамтарсан аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэх мэтээр ялгаатай тогтооё.
Дотоодын хөрөнгө оруулалттай, үндэсний үйлдвэрлэл, үндэсний хөрөнгөтөн бий
болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг илүүтэй дэмжих бодлого баримталъя.
2.Импортын гаалийн болон бусад татвар
- Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй нийтлэг хэрэглээний ногоон цай, шарболон цагаан будаа элсэн чихэр зэрэг барааны импортын гаалийн
болон НӨТ-ыг чөлөөлье. - Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүх төрлийн оёмол хувцас, нэхмэлсүлжмэл эдлэл, модон эдлэл, мөн хийжүүлсэн ундаа, төмс хүнсний ногоонызэрэг барааны импортын гаалийн болон НӨТ-ыг нэмье.
- Импортын архи тамхи, пиво, автомашины онцгой албан татварыгнэмэгдүүлье.
З.Үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж, техник, материал, хагас боловсруулсан түүхий эдэд татварын хөнгөлөлт бий болгоё.
4.Үндэсний үйлдвэрийн архи, спирт, пивоны онцгой албан татварыг нэмэгдүүлье.
5. Аж ахуйн нэгж, байгууллага , иргэдийн өөрийн хөрөнгөөр бий болгосон үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдгийг зогсооё.
6. Хүн амаас авах татварын хэмжээг тогтоохдоо гэр бүлийн гишүүдийн тоог харгалзъя.
7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг шинэчилж, орон нутгийн биө даасан байдлыг хангах чиглэлээр орлого бүрдүүлэлт, зардлын санхүүжилтын шинэ журмыг бий болгоё.
8.Төсөвт байгууллагын зардлыг 25-30 хүртэл хувиар багасгаж, төсвийн зарлагын үрэлгэн бүтцийг хязгаарлъя.
9.Засгийн газрын мэдэлд тодорхой хэмжээний хөрөнгийн чадвартай даатгалын корпораци байгуулж, мөнгөн хөрөнгийн хуримтлал бий болгон, түүгээрээ барьцаалж баталгаа болгон гадаад орноос бага хүүтэй, удаан хугацаатай зээл авч хөгжилд зориулагдах хөрөнгийн эх үүсвэр бий болгоё.
Хөрөнгө оруулалтын бодлого
Нийгмийн бодлогоор хөрөнгө оруулалтыг хумих биш, мэдлэгт суурилсан хөгжлийн зориулалттай эдийн засгийн бодлогоор хөрөнгө оруулалтын эх үүсвэр төвлөрүүлж, хот байгуулалт, хүн амын орон сууцны хангамж, хөнгөн болон хүнсний үйлдвэр, ихээхэн нөөц бүхий орд газар / Оюутолгой, Таван толгой гэх мэт/ эзэмшиж, эдийн засгийн өндөр өсөлт бий болгох зэрэг бүтээн байгуулалтын эрчимтэй бодлого хэрэгжүүлье. Энэ нь хүн амын амьдрал дээшлүүлэх, эдийн засгийн өндөр өсөлт бий болгох, суурь нөхцлийг нэгэн зэрэг бүрдүүлэх боломж олгоно.
Нийгмийн бодлогын чиглэл
- 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэврийн зөрүүг 2006 онд бүрэн
арилгана.
Жил бүр 10 дугаар сарын 1 буюу ОУА-ын өдөр хүндэтгэл үзүүлэх зорилгоор өндөр насны тэтгэвэр авдаг хүмүүст жилд нэг удаа 30.000 төгрөгний нэмэгдэл тэтгэмж олгож байх нь зүйтэй гэж үзнэ.
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийн хэмжээг багасгая.
- Даатгуулагчийн төлсөн шимтгэл нь эргээд өөрт нь зориулагдах зарчмаар 1960 он, түүнээс хойш төрсөн иргэдийн нэрийн дансанд төвлөрсөн мөнгийг өвлүүлэн эзэмшүүлдэг байхаар эрхзүйн шинэ орчин бий болгоё.
- Өнөөдөр ажиллаж байгаа хүнээс ажилгүйдлын даатгалын төлбөр авч,
ажил хийдэггүй, ажил хийдэг ч ажилгүй гэж бүртгүүлэн далд эдийн засгийн агуулгаар амьдарч, нийгмээс тэтгэмж авдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж үзнэ. - Хилийн цэрэгт ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүст тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь сайн дурын даатгалын журмаар төр хариуцъя.
- Хөдөө орон нутагт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгож
байгаа эмч багш, сэргийлэгч нарын илүү ажилласан жилийн тэтгэврийн нэмэгдлийг 1.8-2 хувь /1.5 хувь байгааг/ болгон нэмэгдүүлье.
- Эмч, багш, сэргийлэгч нарын цалинг 250-300 мянган төгрөгт хүргэе.
- Хүн амын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ зах зээлийн
нийгмийн шаардлага, төрийн зохицуулалт, иргэний эрх, үүргийн байдал, бүтээл, зүтгэл зэрэгтэй нь уялдуулсан шинэ зарчим сонгоё.
Оюуны өндөр чадвартай, сонгон суралцах онцгой авъяастай, олон талын бүтээлч, сэтгэлгээтэй, өсвөр залуу үө Монголын ирээдүйг авч явах болно
Сүүлийн жилүүдэд сонгон суралцах онцгой авъяас чадвар бүхий хүүхдүүд олноор төрж, өөрийн оронд төдийгүй олон улсын түвшинд тэмцээнд оролцон, амжилт гаргаж байна. Тэдгээр нь манай орны элит боловсролын эхлэл гэж онцгой анхаарах шаардлагатай юм. Тэдний авъяас, чадварыг дэмжин хөгжүүлэх,улсорныхэрэгцээтэймэргэжилдтодорхойболзолнөхцлөөрсуралцуулах замаар оюуны өндөр чадварыг нь улс орны хөгжилд ашиглах талаар төр, салбарын байгууллага зохих эхлэл бий болгох хэрэгтэй гэж үзнэ.
Хүүхэд 6-7 настайгаасаа суралцаж эхэлж байгаатай холбогдуулан 16 настайгаас нь хөдөлмөрийн насанд тооцох асуудлыг бусад холбогдох байгууллагуудын саналын оролцоотойгоор шийдвэрлэх чиглэл баримтална.
Төрийн тусгай хангамжийг хязгаарлъя.
Ажлаа хийж чадсан эсэхийг нь хэмжих үндсэн хэмжүүр нь ард түмний амьдрал, эдийн засгийн өөрчлөлт байх ёстой. Хариуцлагагүй ажилласан бол хангамж эдлэхээ болъё. Эрхзүйн болон хариуцлагын шинэ орчинг бий болгоё.
БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН