“Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь”
сэдэвт сургалт семинар
АНУ Вашингтон хотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг Глобаль Райтс хэмээх олон улсын төрийн бус байгууллага болон Нээлттэй Нийгэм Форумын техник, санхүүгийн туслалцаатайгаар Хүний Эрх Хөгжил Төвөөс “Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь” сэдэвт сургалтыг 2006 оны 2 сарын 8-10 өдрүүдэд хуульч, өмгөөлөгч нарт зориулан явуулах гэж байна. Сургалт нь дээрх 3 байгууллагуудын хамтран 2004 оноос хэрэгжүүлж буй “Хүний эрхийн стратегийн өмгөөлөл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалтаар Монгол улсад нийтийн эрх ашгийг зөрчиж буй үйл ажиллагаа, энэ эрх ашгийн төлөө хэрхэн тэмцэх, хамгаалах, хэрэгжүүлэх арга механизмын талаар суралцах болно. Сургалтын зорилго нь:
- Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөллийн мөн чанар, арга зүйн тухай мэдлэгийг өмгөөлөгчдөд олгох /Глобаль Райтсийн сургагч багш хичээл заана/
- Монгол улсад стратегийн өмгөөллийг хийх эрх зүйн боломж, энэ төрлийн үйл ажиллагааны төлөв байдал, бэрхшээл сорилтууд, нийтийн эрх ашгийг хамгаалах олон улсын эрх зүйн механизмыг танилцуулах
- Стратегийн өмгөөллийг Монгол улсад оновчтой хэрэгжүүлэх эхний алхам болох энэ чиглэлээр ажиллах хуульчдын багийг бүрдүүлэх зэрэг болно.
Сургалт-семинарт оролцох хүсэлтэй, өмгөөлөх эрхтэй хуульчдыг уг сургалтанд өргөнөөр оролцохыг урьж байна. Оролцох хүсэлтэй хуульчдыг доорх асуулгыг бөглөж Хүний Эрх Хөгжил Төвийн хаяг, утсаар 2006 оны 1 сарын 25-ны дотор илгээхийг хүсэж байна.
Хөдөө орон нутгаас өмгөөлөгчдийг оролцохыг дэмжих бөгөөд сургалттай холбогдон гарах зардлыг ХЭХТ хариуцна. Шалгаруулалтын дүнг 2006 оны 2 сарын 1-ний дотор мэдээлнэ.
Асуулга
- Овог нэр :
- Хүйс :
- Харьяа нутаг дэвсгэр :
- Ямар байгууллагад өмгөөлөгч хийдэг :
- Хуулийн байгууллагуудад хэдэн жил ажиллаж байгаа :
- Үүнээс өмгөөлөгчөөр хэдэн жил ажиллаж байгаа :
- Олон нийтийн эрх ашгийн зөрчил, түүнийг шүүхийн хүрээндхэрхэн шийдэж байгаа тухай өөрийн санал бодлоо
товч илэрхийлнэ үү :
- Хэрвээ та олон нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллах сонирхолтой бол ямар асуудлаар хэрхэн ажиллах тухай
санал бодлоо бидэнтэй товч хуваалцана уу :