![]() |
БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |
![]() |
Нийгмийн Ажлын багш нарыг АНУ-д Сургах Тэтгэлэг-2006
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2006 оны 3-р сарын 10
Интернэт дэх электрон өргөдлийн маягт:
http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/social_fellowship/guidelines/faculty
АНУ-дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Төв Азийн Азербайжан, Грузин, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Узбекистан улсын Нийгмийн Ажил болон холбогдох нийгмийн ухааны чиглэлээр их дээд сургуулиудад хичээл заадаг багш нарын дунд АНУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь дээрх орнуудын нийгмийн ажлын тэнхмийг хөгжүүлэх, нийгмийн ажлын багш нарын заах аргыг сайжруулах, судалгааны ажил хийхийг нь дэмжих зорилготой юм. Мэргэжлээрээ ажиллаж байгаа их дээд сургуулийн нийгмийн ажлын залуу багш нар АНУ-ын Нийгмийн Ажлын сургуулиудад сурч, ажилласнаар мэдлэгээ улам өргөжүүлэх, энэ чиглэлээр улам нарийвчлан судалж, мэргэших боломжтой юм. Тус хөтөлбөр нь сургалтын хөтөлбөр болон заах аргын шинэчлэлд шинийг санаачилсан аргуудыг бий болгохыг эрэлхийлж байгаа бөгөөд бүс нутгийн болон олон улс хоорондын хамтын ажиллагааг дэмжиж байгаа юм.
Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар 2 жилийн хугацаанд АНУ-ын их дээд сургуульд нэг семестрийн хугацаатайгаар 2 удаа очиж сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шалгарсан хүмүүс 2007 оны 1-р сараас эхлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд 2006 оны 7-р сард Стамбулд болох 4 долоо хоногийн бэлтгэл сургалтанд оролцоно.
Тавигдах шаардлага:
- Нийгмийн ажил болон холбогдох нийгмийн ухааны хичээлийг их дээд сургуульд өдрөөр заадаг багш байх;
- Их дээд сургуулийг онцсайн дүнтэй төгссөн байх;
- Бичгийн болон ярианы англи хэлийг сайн эзэмшсэн ;
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг төгссөн байх /наад зах нь 5 жил сурч мэргэжлийн ахисан шатны зэрэг авсан байх/
- 2006 оны 1-р сараас 2007 оны 5-р сар хүртэл тус хөтөлбөрт оролцох боломжтой байх
- 2006 оны 1-5-р сар, 2007 оны 1-5-р сард сургуулиас нь чөлөө олгохыг зөвшөөрсөн захирал, дэд захирал, тэнхмийн эрхлэгчийн хэн нэгний нь тодорхойлолт авсан байх
- Азербайжан, Грузин, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Узбекистан Улсын иргэн бөгөөд эдгээр орнуудын аль нэгний оршин суугч байх;
Шалгаруулалт
Сурлага, мэргэжлийн өндөр үзүүлэлт, өөрийн хичээл заадаг сургуулийнхаа нийгмийн ажлын хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, заах аргыг сайжруулах чин хүсэл эрмэлзэл, удирдан манлайлах чадвар, Монгол улсад эргэн ирж тухайн мэргэжлээрээ олон жил ажиллах хүсэл сонирхол болон англи хэлний чадварыг харгалзан шалгаруулна. Үндсэн шалгууруудыг хангасан бүх хүмүүсээс түвшин тогтоох зорилгоор ТОЭФЛ-ийн шалгалт авч 500-аас дээш оноо авсан хүмүүс ярилцлагад орно. Шалгаруулалтын комисс хөтөлбөрт оролцох хүмүүсийг шалгаруулж суралцах сургуулийг тодорхойлж өгнө.
Тэтгэлэг
Үүнд АНУ-ын их, дээд сургуульд суралцахаар явах болон эх орондоо эргэж ирэх тээврийн зардал, суралцахаар явахаас өмнөх баримжаа олгох сургалтын зардал, англи хэлний сургалтын хөтөлбөр, сар бүрийн тэтгэлэг (байр, хоолны зардлыг төлөхөд зориулагдсан), сурах бичгийн төлбөр, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал болон АНУ-д болох жил тутмын уулзалтанд оролцох зардал багтана. Тухайн оюутныг дагалдан явах хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй.
Хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн хүлээх үүрэг:
АНУ-д: Хөтөлбөрт шалгарсан багш АНУ-д хүлээж авсан сургуулийнхаа нэг профессорыг дагалдан, хичээлүүдэд нь сууж, профессорын хичээл заах ажилд тусална. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь нийгмийн ажлын багш нарын энэхүү хичээлийг заах аргаа сайжруулах, судалгаа хйих явдлыг дэмжих бөгөөд АНУ-ын дээд боловсролын удирдлага, захиргааны бүтэц, оюутанд үзүүлдэг үйлчилгээ гэх зэрэг бусад асуудлуудыг ч судалж өөрийн сургуульдаа авч хэрэглэх үүрэг хүлээнэ. Түүнчлэн сургалтын төлөвлөгөө, шинэ хичээлүүдэд зориулсан холбогдох материалуудыг боловсруулна.
Эх орондоо: Эх орондоо байх семестрийн хугацаанд АНУ- дахь багштайгаа холбоотой байна. АНУ-д байх хугацаандаа боловсруулсан хичээлийн төлөвлөгөө, заах аргаа өөрийн хичээлдээ турших төдийгүй тэнд олж авсан мэдлэг чадвараа хамт ажилладаг бусад багш, боловсон хүчнүүдтэйгээ хуваалцана.
Бүрдүүлэх зүйлс
- Өргөдлийн маягтыг бүрэн бөглөж өгнө;
- 2 хүний тодорхойлолт /битүүмжилсэн байх/
- Зорилго тодорхойлсон захидал буюу эссээ /асуултыг өргөдлийн маягтад заасан байгаа/
- Өөрийн сургуулийн захиргаанаас дэмжсэн тоодорхойлолт
- Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх /
- Товч намтар буюу CV
Өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2006 оны 3-р сарын 10
Өргөдлийн эх хувийг нэг хуулбарын хамт (түүнчлэн бүх хавсралтуудыг) дээрх дарааллын дагуу бүрдүүлж 2006 оны 3-р сарын 10-ны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу. Хөтөлбөрийн талаар бид 2-3-р сарын Лхагва гариг бүрийн 15:00 цагт танилцуулна.
Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар ирж авна уу.:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын төв өргөө цогцолборын хойд жигүүр, Ерөнхий сайд Амарын гудамж
Хүүхдийн номын ордны 1-р давхарт, Улаанбаатар - 46
Утас: 316293, 319016 Факс: 326941 Электрон шуудан: [email protected]
Өргөдлийн маягтыг интернетийн дараах вэб хуудаснаас татаж авч болно: www.earcmn.org ;
http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/social_fellowship/guidelines/faculty