![]() |
БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |
![]() |
СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
БУДАПЕШТ ДАХЬ ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД 2006 ОНЫ ЗУНЫ ИХ СУРГУУЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Монголын их сургууль, коллежийн нийгмийн ухааны багш, мэргэжлийн судлаачид, тухайн салбарт ажилладаг магистрант, докторант оюутнуудыг Унгарын Төв Европын Их Сургууль (ТЕИС) дээр 2006 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 28-ны хооронд зохион байгуулагдах зуны сургалтанд оролцохыг урьж байна. 2006 онд ТЕИС 15 сэдвээр зуны сургалт зохион байгуулах бөгөөд сургалт бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг интернет дэх тус хөтөлбөрийн цахим хуудаснаас үзэж болно. Монгол улсаас өргөдөл нь шалгарсан оролцогчид тус хөтөлбөрийн тэтгэлгээр эдгээр сургалтуудад оролцох боломжтой.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсрол эзэмшсэн их дээд сургуулийн нийгмийн ухааны багш, мэргэжлийн судлаачид, тухайн салбарт ажилладаг магистрант, докторантууд байх;
- англи хэлийг сайн эзэмшсэн байх;
Жич: ТЕИС-ийн нийгмийн ухааны хөтөлбөрүүдэд нэг хүн жилд нэг л удаа хамрагдаж болно. Жилийн дотор ТЕИС-ийн нийгмийн ухааны хоёр өөр хөтөлбөрт хамрагдсан хүн дөрвөн жилийн дараа оролцох ёстой. ТЕИС-ийг төгссөн хүмүүс эх орондоо их сургууль, коллежид багшийн ажил эрхэлж буй тохиолдолд сургалтад оролцохыг зөвшөөрдөг.
Сургалтын чиглэл, хугацаа:
Гүн Ухаан ба Физик
Сэдэв: Ертөнцийг физикээр тайлбарлах нь 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Барри Лоувэр, Ратгерсийн их сургууль, АНУ
Гүн Ухаан
Сэдэв: Греко-Ромын үеийн Гүн ухаан ба Шинжлэх ухаан 2006.07.17-28
Сургалтын удирдагч: Габор Бетег, Төв Европын Их Сургууль, Унгар
Иштван Боднар, Төв Европын Их Сургууль, Унгар
Иштван Барани, ELTE, Унгар
Улс төр, Социологи, Эдийн засаг, Хууль, Олон улс судлал, харилцаа :
Сэдэв:Даяаршил, Засаглал ба Олон улсын харилцааны онол2006.07.17-28
Сургалтын удирдагч: Рожер Коэт, АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургууль
Жендэр судлал, эрүүл мэндийн сэтгэл судлал, анагаах ухааны социологи ба антропологи, нийгмийн эрүүл мэнд ба эрүүл мэндийн бодлого:
Сэдэв: Жендэр, эрүүл мэнд ба тэгш бус байдал 2006.07.18-26
Сургалтын удирдагч: Адриана Бабан, Бэйбс-Болиа Их сургууль, Румын
Гэйл Клигман, Калифорний их сургууль, АНУ
Соёл судлал, Соёлын онол:
Сэдэв: Даяаршлын тогтолцоон дахь Соёл ба Ардчилал 2006.07.17-28
Сургалтын удирдагч: Имре Жеман, МкМастерийн их сургууль, Канад улс
Хууль эрхзүй судлал, Европын хууль:
Сэдэв: Европын Холбооны хуулийн анхан шатны танилцуулга хичээл 2006.06.26-30
Европын Холбооны Хууль эрхзүйн туршлага-ахисан шатны сургалт: ТЕИС-ийн диплом (сонголт-1)
Европын Холбооны Хууль эрхзүйн туршлага-ахисан шатны сургалт: ТЕИС-ийн гэрчилгээ (сонголт-2)
2006.07.03-22
Сургалтын удирдагч: Мэри Пьер Гранжэр, Төв Европын Их Сургууль, Унгар
Жозеф Вэйлер, Нью-Йоркийн Их Сургууль, АНУ
Имола Стрехо, Европын Шүүх, Люксембург
Социологи, антропологи, Бодлого судлал:
Сэдэв: Зах зээл ба Хот 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Жудит Боднар, Төв Европын Их Сургууль, Унгар
Эрчим хүчний бодлого:
Сэдэв: Эрчим хүчний зохицуулалтын туршлага 2006.07.24-28
Сургалтын удирдагч: Питер Кадержак, Эрчим хүчний бодлогын судалгааны төв, Унгар
Төрийн бодлого, Төрийн санхүү, Эдийн засаг:
Сэдэв: Засгийн газар хоорондын эдийн засаг, санхүүгийн харилцаа, орон нутгийн
санхүүгийн удирдлага 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Жозеф Хегедус, Унгарын Метрополитаны судалгааны хүрээлэн
Адриан Ионешку, Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Хууль эрхзүй судлал:
Сэдэв: Ардчиллыг хөгжүүлэх арга хэлбэрүүд 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Лела Лав, Бенжамин Кардозо сургууль, Нью Йорк
Сэдэв: Дэлхийн төрийн үйлчилгээний хууль: онол ба дадлага
Сургалтын удирдагч: Холли Магуйган , Нью-Йоркийн Их Сургууль, АНУ
Хууль ба сурган хүмүүжүүлэх ухаан:
Сэдэв: Хуулийн хичээлийг шинэ аргаар Колумбийн болон Төв Европын Их Сургуульд заах нь:
Хүний эрх ба Ёсзүй 2006.07.10-14
Сургалтын удирдагч: Эдвин Рекош, Колумбийн Их Сургууль, АНУ
Люсин Хованисан, Колумбийн Их Сургууль, АНУ
Төрийн удирдлага, төрийн салбарын ёсзүй, хууль, эдийн засаг, улс төр, антропологи:
Сэдэв: Авилгалын эсрэг стратегичласан хяналт ба байгууллагын оролцоо 2006.07.03-12
Сургалтын удирдагч: Фредерик Галтунг, Тири сүлжээ, Лондон, Их Британи
Байгал орчин судлал, хүний хөгжил, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах:
Сэдэв: Хүний тогтвортой хөгжил ба Мянганы хөгжлийн төлөвлөгөө: 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Алексис Антипас, Төв Европын Их Сургууль, Унгар
Хот судлал:
Сэдэв: Хотын асуудлуудын стратегичилсан хандлага: 2006.07.03-14
Сургалтын удирдагч: Каталин Палаи, Хотын мэргэжилтэн, Унгар
Ливи Ланаси, «Ион Минчу» Их Сургууль, Бухарест
Маса Жоржевич, Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Зөвлөх, Унгар
Бүрдүүлэх материалууд:
- Өргөдлийн маягт
- Хэвлэсэн ном, судалгааны ажлын жагсаалт
- Тухайн сургалттай холбогдсон судалгааны сонирхлоо илэрхийлсэн санал
- Англи хэл дээр бичсэн болон бичиж буй өгүүлэл, судалгааны ажил
- Сүүлийн үед хэвлүүлсэн англи хэл дээрх өгүүллийн хуулбар /хэрэв байгаа бол/
- Англи хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификатууд /хэрэв байгаа бол/
Өргөдлийн маягт болон бусад материалыг англи хэл дээр бүрдүүлж манай байгууллагад 2006 оны 2 дугаар сарын 14-ний дотор ирүүлнэ үү.
Манай хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв, Соёлын Төв өргөө, Хүүхдийн номын ордны 1-р давхарт
Утас: 316293, 319016 Факс: 326941 Харилцах хүн: Ж.Оюунтүлхүүр,
Дээд боловсролыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч
Email: [email protected] website: www.earcmn.org http://www.ceu.hu/sun/